Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Хүрээ” дээд сургуулийн оюутнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.
Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлын хүрээнд “Хүрээ” мэдээлэл харилцаа, технологийн дээд сургуулийн 100 гаруй оюутныг авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор “Авлигын эсрэг НЭГДЬЕ” аянд хамтран оролцох боломж, арга замыг тодорхойлж харилцан ярилцлаа.