Авлигатай тэмцэх газар 2020 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд 2 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Авлигатай тэмцэх газар 2020 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 240 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Азийн хөгжлийн банк (ADB) болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагa (OECD)-ын хамтарсан Ази, номхон далайн орнуудын авлигын эсрэг санаачилгаас гишүүн орнуудынхаа авлигатай тэмцэх салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд жил бүр сургалт зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд “Ковид-19 цар тахлын үеэр шударга байдлыг сахин хамгаалах нь” сэдэвт хурлыг өнөөдөр цахимаар зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар оролцлоо.
Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 216 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.