Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт авлигын эрсдлийн үнэлгээг “Онч шийдэл” ТББ-тай хамтран 2020 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 сарын 03-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 38 гомдол, мэдээллийг шалгав.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 39 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 55 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
10 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргадаг мэдээлэл, онол, арга зүйн “Шударга ёс” сэтгүүлийн 2020 оны эхний хагас жилийн ээлжит дугаар хэвлэгдлээ.
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.14.3 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах хуулийн зохицуулалттай.
Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 139 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.