“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”

A- A A+
“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”
“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”-ыг боловсруулан танд хүргэж байна. Энэхүү гарын авлагыг авлигын эсрэг хууль тогтоомж болох Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон эдгээр хуулийн хүрээнд гарсан холбогдох дүрэм, журмын хүрээнд боловсруулсан.

Гарын авлага нь бүхэлдээ нийтийн албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож хэрэглэх, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэл өгөхөд зориулагдсан болно.

Гарын авлага нь төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүрэгтэй эрх бүхий байгууллага болон албан тушаалтан, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагад зориулагдсан.

Түүнчлэн, энэхүү гарын авлага нь авлигын эсрэг хууль тогтоомжийг албан тушаалтнуудад таниулахад чиглэсэн сургалтыг зохион байгуулахад иж бүрэн хөтөлбөр болох юм. Гарын авлагад авлигын эсрэг хууль тогтоомжийг нийтийн албан тушаалтнуудад таниулахад орчин үеийн сургалтын оролцооны арга зүйг хэрхэн ашиглах, эдгээр сургалтын аргыг албан тушаалтны мэдлэг, чадвар, хандлагыг өөрчлөхөд хэрхэн хэрэглэж болох талаар мэдээллийг багтаасан. Мөн бүлэг бүрийн төгсгөлд загвар хичээлийг бэлтгэн оруулсан тул сургагч багш эдгээрийг улам баяжуулан өөрийн сургалтын арга барил, арга зүйдээ нийцүүлэн ашиглах боломжтой.


Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.