Ч.Сангарагчаа: Эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр гэр, ажлын байр, машиныг нэгжиж болохгүй /2008.01.08/

A- A A+
Ч.Сангарагчаа: Эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр гэр, ажлын байр, машиныг нэгжиж болохгүй /2008.01.08/
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг Төрийн тэргүүнтэй уулзаад гарч ирэхэд нь цөөн асуултад хариулт авлаа.
-Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын хооронд нэг хэсэг баахан маргаан дэгдсэн. Тэдний дунд үл ойлголцох зүйл байгаа юм уу?
-Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын дунд маргаан, тэмцэлдээн ер байхгүй. Хууль дүрмийн дагуу нэг ажилтныг халсан.
-Ажлаа юунаас эхлэв?
-Ажлаа аваад долоо хонож байна. Ажилтнуудынхаа ажлын нөхцөлтэй танилцаж, ажилтан нэг бүртэй уулзахаас ажлаа эхэллээ.
-УИХ-ын нэр бүхий гишүүдийн албан тасалгаа, гэр, машинл үзлэг хийхийг УИХ-ын тогтоолоор зөвшөөрсөн. Нэгжлэг хийх бололцоо ингэснээр бүрдэх үү. УИХ-ын гишүүн Л.Гүндалай гадаадад байгаа гэсэн. Ийм тохиолдолд яах вэ?
-УИХ-ын тогтоолоор гишүүний гэр, машин, ажлын байранд үзлэг хийх боломжгүй. Хууль зөрчсөн тогтоол гарсан.
-Эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр үзлэг хийх ямар ч боломжгүй гэсэн үг үү?
-Хуулийн байгууллага хуулийн дагуу ажиллах ёстой. Тэгэхийн тулд бололцоо олгох хэрэгтэй. Зайлшгүй түдгэлзүүлэх шаардлагатай байна.
-Хууль зөрчихгүй гэж үзээд УИХ тогтоолоо гаргасан байх?
-УИХ-ын тогтоолоор нэгжлэг, үзлэг хийдэг хууль байхгүй. Эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр ямар ч нэгжлэг хийхгүй.

“Өнөөдөр”. №006