Литва улс: Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар

A- A A+
Литва улс: Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар
Литва улсын ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулиар тухайн хуульд хамрагдах бүхий л албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг өмнөх хуанлийн жилийн байдлаар жил бүрийн 3-р сарын 1-ний дотор мэдүүлэхийг шаарддаг.
 
Уг мэдүүлэгт тухайн хувь хүний татварын мэдүүлэгт буй бүхий л орлого, хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тусгах ба 29.3 еврогоос давсан үнэ бүхий бэлэг, тухайн хувь хүний буюу хамаатнуудын ашиг сонирхлын зөрчилдөөнийг үүсгэж болзошгүй хөрөнгө, өмчлөл болон бусад этгээдээр төлүүлсэн замын зардал зэргийг тусгана.

Хувийг ашиг сонирхлын тухай мэдүүлгийг байгууллагын даргад хүргүүлэх бөгөөд орлого ба хөрөнгийн мэдүүлгийг Үндэсний орлогын албанд мэдүүлнэ.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт орлого, хөрөнгийн мэдүүлгийн хуулбарыг хавсаргана.

Авлигын эсрэг үндэсний стратегийн дагуу 1996 оны хуулийн дагуу Литвийн бүх иргэд хөрөнгө, орлогоо мэдүүлэхээр тусгагдсан байна.