Латви улс: Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар

A- A A+
Латви улс: Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар
Ашиг сонирхлын зөрчил болон төрийн албан хаагчдын зүгээс хөрөнгө, орлогын байдлаа заавал мэдээлэхтэй холбогдсон хуулийн заалтууд Латви улсад үйлчилдэг.

Ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт холбогдох асуудлыг 1995 онд Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хууль, 2002 оны Төрийн албан тушаалтны сонирхлын зөрчлийн тухай хуулиар тус тус зохицуулдаг.

Эдгээр хуулиудын заалтууд нь Ерөнхийлөгч, Парламентийн гишүүд, сайд нар зэрэг дээд зиндааны албан тушаалтанд ч хамаарна. Түүнээс гадна хуулийн заалтууд нь дараахь албан тушаалтнуудад мөн адил үйлчилдэг байна.

Үүнд: Төрийн албан хаагч нар болон дангаараа эсвэл шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн бүрэлдэхүүнд багтан захиргааны шинжтэй хувь хүний эрхтэй холбоотой бусад шийдвэрийг хамтран гаргадаг албан тушаалтнууд хамрагддаг байна.