Макао Улс: Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар

A- A A+
Макао Улс: Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар
2003 оны 11 сард батлагдсан хуулийн дагуу төрийн албан тушаалтнууд болон бусад албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ 5 жил тутамд бүртгүүлэхээр тусгагджээ.

2000 төрийн өндөр албан тушаалтнууд хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ Дээд Шүүхэд, бусад 18000 төрийн албан хаагчид Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг.

Томилогдсоноос хойш 90 хоногийн дотор мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Дахин өөр ажилд томилогдсон бол мөн 90 хоногийн дотор өгнө. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт нь 3 хэсгээс бүрддэг. Эхнийх нь ерөнхий мэдээлэл, хоёр дахь нь орлогын мэдээлэл, гурав дахь нь нэмэлт мэдээлэл бичих хуудас байдаг.

Гэр бүлтэй хүн заавал гэр бүлтэйгээ мэдүүлгээ мэдүүлнэ. Хоёулаа төрийн албан хаагч байвал хамтарсан маягт бөглөж болдог. Эхнэр, нөхөр хоёрт нууц байхгүй, нэмэлт байхгүй тохиолдолд тус тусдаа бөглөх хувилбар байдаг. Маягтыг 2 хувь авдаг. Эх хувь, канондсон хувь. Өөрчлөлт гарсан тохиолдолд бас 5 жилд нэг удаа өгнө.

Төрийн албан хаагчийн гэр бүлийн хүн нь төрийн албанд ажиллаагүй бол ерөнхий нэг маягт бөглөж болдог. Төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцгой тохиолдолд шалгах зорилготой.

Өөр бусад тохиолд хэн нь ч үзэхгүй хаалттай байдаг. Албан тушаалтнууд нь үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд буруу бөглөвөл гурван жил хүртэл хорих ялтай. Хайнга байдлаас буруу бөглөвөл торгуультай.

Хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөөгүй бол Авлигатай тэмцэх газраас 30 хоногийн дотор өгөхийг шаардсан шаардах хуудас өгнө.

Төрийн 1 албан хаагч 1998 онд 1 сая макао долларын хөрөнгөтэй гэж гарсан. 2 жилийн дараа 10 сая болсон байсан. Төрийн албан хаагч төрөөс олгогдсон эрх мэдлийг ашиглахыг хориглосон заалт байдаг. Тиймээс энэ байдлаас үүдэн төрийн албан хаагч илүү орлого яаж олсноо тайлбарлах үүрэгтэй. Тайлбар хангалтгүй бол хөрөнгийг хурааж 3 жил хорих ялаар шийтгэдэг.

Зарим улс орны хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаарх мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах веб сайтууд руу орно уу.
http://www.sti.gov.kg
http://www.zakon.kz
http://www.gosnadzor.ru