Албани Улс: Хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар

A- A A+
Албани Улс: Хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар
Албани улсын Авлигатай тэмцэх хорооноос Албани улс дахь авлигыг тэжээж байдаг хүчин зүйлсэд системтэйгээр анализ хийж төрийн албан тушаалтны эд хөрөнгийн мэдүүлгийг ил тод болгохгүйгээр авлигатай тэмцэх боломжгүй гэж үзжээ.

Ингээд өргөн олныг хамарсан ухуулан таниулах үйл ажиллагааг явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоотойгоор парламентын албаны хүмүүсийг оролцуулан, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүдээр нүүр тулсан ярилцлага зохиосон. Бусад үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ парламентын бүх 140 гишүүнд захиа явуулах зэргээр тухайн үеийн хуульд өөрчлөлт оруулсан.

Хуулийн дагуу бүх мэдүүлгүүдийг нийтэд мэдээлэх болсон ба явцын дунд дэд тушаалын албан хаагчид тэдний гэр бүлийн 11000 хүн мэдүүлэг гаргах байсныг 3500 болгосон.

Мөн уг хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий бие даасан Дээд хяналтын газар гэдгийг байгуулсан.

Албани улсын албан тушаалтны хөрөнгийн мэдүүлгийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энэ сайтад орно уу.
http://www.1worldbank.org/publicsector/civilservice/assetsbycountry.asp
http://www.usaidalbania.org/(wp3nvo4511hpiw45vwmgfbyo)/en/Story.aspx?id=34