.: АНУ :.

A- A A+
.: АНУ :.

Түүх

Нэр, хүчин төгөлдөр болсон огноо:

Төрийн албаны ёс зүйн хууль Ethics in Government Act 1978. 101 дүгээр зүйл

Энэ хууль нь энэ төрлийн харилцааг анх зохицуулсан акт мөн үү? Эсхүл үүнээс өмнө ямар нэг зохицуулалтын акт байсан уу?

Үгүй 

Төрийн албан хаагчдаас хөрөнгөө мэдүүлэх үүргийг Үндсэн хуульд заасан уу?

Үндсэн хуульд энэ тухай заагаагүй.

Хууль үйлчлэх хүрээ

Төрийн ямар албан хаагчид, томилогдсон этгээдэд энэ хууль үйлчлэх вэ?

101 дүгээр зүйлд зааснаар (f) гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад GS-15 ангилалаас дээш ажиллаж буй этгээд, ажилтан, АНУ-ын 202 of title 18 хуульд заасны дагуу төрийн тусгай албан хаагч; GS-15 ангилалд олгох хамгийн бага цалинг 120% буюу түүнээс дээш хэмжээгээр өсгөсөнтэй тэнцэх хэмжээний цалин авдаг этгээд мэдүүлэг гаргана. Түүнчлэн АНУ-ын 201 of title 37 хуульд заасан 0-7  буюу түүнээс дээш хэмжээгээр цалинждаг нэгдсэн үйлчилгээний газрын ажилтан; Төрийн албаны ёс зүйн газрын захирлын тогтоосон адилтгах албан тушаалд ажиллаж буй этгээд; АНУ-ын 3105 of title 5 хуульд зааснаар томилогдсон этгээд; (3) хэсэгт дурьдаагүй, гүйцэтгэх эрх мэдлийн салбарт ажиллаж буй, нууц буюу бодлогын асуудлаас шалтгаалж үл өрсөлдөх этгээдТөрийн албаны ёс зүйн газрын захирлын шийдвэрээр энэ үүргээс чөлөөлөгдсөнөөс бусад;
Төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үндэслэл болохгүй гэж Төрийн албаны ёс зүйн газрын захирал үзсэн тохиолдолд энэ үүргээс чөлөөлдөг.
Шуудангийн газрын тэргүүн, Шуудангийн газрын дэд тэргүүн, АНУ-ын Шуудангийн газрын захирагчдын зөвлөлийн дарга, Шуудангийн газрын ажилтан, Шуудангийн үнэлгээний комиссын GS-15 ангилалд олгох хамгийн бага цалинг 120% буюу түүнээс дээш хэмжээгээр өсгөсөнтэй тэнцэх цалин авдаг ажилтан;

Ямар төрлийн сонгогдогчдод энэ хууль үйлчлэх вэ?

Төрийн албаны ёс зүйн газрын захирал, байгууллагын ёс зүйн ажилтан; (3) хэсэгт заагаагүй Ерөнхийлөгчийн ажлын албаны (Ерөнхийлөгчөөс томилогдсоноос бусад); 109(13) дугаар зүйлд заасан конгрессын ажилтан; 109(10) дугаар зүйлд заасан шүүхийн ажилтан; 109(8) дугаар зүйлд заасан шүүхийн ажилтан.

 

101 дүгээр зүйл (f): Ерөнхийлөгч; Дэд Ерөнхийлөгч; 109(12)-т заасан Конгрессын гишүүн 

Хэрэв энэ хууль гагцхүү томилогдсон, өндөр албан тушаалтанд хамаарах бол бусад нийтлэг томилогдсон албан хаагчид ямар шаардлага тавигдах вэ?

Бараг бүх албан хаагчид хамаарна.

Нутгийн захиргааны албан хаагчид энэ хуулийг мөрдөх ёстой юу?

Энэ хууль зөвхөн холбооны ЗГ-ын албан хаагчид хамаарна. Муж бүр өөрийн гэсэн ХОМ-ийн хуультай.

Мэдүүлгийн агуулга

Ямар төрлийнхэмжээний хөрөнгийг мэдүүлэх ёстой вэ?

102 дугаар зүйл, "Тайлангийн агуулга"-д жагсаасан байдаг. Жишээ нь: дурын эх үүсвэрээс олсон $200-оос дээш үнэтэй зүйл, (АНУ-ын төрд ажиллаж олсноос бусад орлого)

Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг мэдүүлэх ёстой юу?

102 (a) 3, 4, 5(A); (e) 1, 2 зэрэг зүйлүүдэд зааснаар нөхөр, эхнэрийн орлого, хөрөнгө (тусдаа амьдарч байгаагаас бусад тохиолдолд) мөн асрамжинд байгаа хүүхдийн орлого, хөрөнгийг мэдүүлнэ. 

Мэдүүлгийн давтамж, арга

Төрийн албанд анх ажилд орохдоо мэдүүлэг гаргах уу? Дараа нь хэзээ дахин мэдүүлэг гаргах вэ?

Ажилд орсноос хойш 30 хоногийн дотор, Ерөнхийлөгчөөс сенатад нэрийг нь дэвшүүлснээс хойш 5 хоногийн дотор, жил бүрийн 5 сарын 15-ны дотор, ажлаас гарсны дараа 30 хоногийн дотор тус тус мэдүүлэг гаргана. 

Мэдүүлгийг электрон хэлбэрээр гаргаж болох уу?

Үгүй.

Мэдүүлгийн процесс

Мэдүүлгийг төрийн аль байгууллага хүлээн авч шаардлагатай процессыг явуулах вэ?

Байгууллагын ёс зүйн ажилтан хүлээн авна. Сонгуульд өрсөлдөгчид Холбооны сонгуулийн комисст, Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, бие даасан зөвлөлийн гишүүн нь Төрийн албаны ёс зүйн газрын захиралд мэдүүлгээ тус тус бүртгүүлдэг.    

Хэрэв мэдүүлэг гаргагч мэдүүлгээ хугацаандаа өгөөгүй, мэдүүлэгч зөрчил илэрвэл мэдүүлгийн байгууллага нь энэ тухай мэдүүлэг гаргагчид сануулах, тайлбар авах эрхтэй юү?

Тийм.  Байгууллагын ёс зүйн ажилтан, Төрийн албаны ёс зүйн газрын захирал, холбогдох нарийн бичиг нь Конгрессын ёс зүйн албаны ажилтан энэ тухай албан хаагчид сануулдаг. 

Мэдүүлгийн агуулгыг хэрхэн шалгадаг вэ?

Ерөнхий прокурорын газар нь санаатайгаар зориуд хуурамч тайлан гаргасан хүний эсрэг АНУ-ын дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэх эрхтэй.

Мэдүүлгийг ямар хугацаагаар хадгалдаг вэ?

6 жил (хэргийг шалгаж байгаагаас бусад тохиолдолд)

 

 

 

 

 

Зөрчилд ногдуулах шийтгэл

 

Мэдүүлгээ гаргаж өгөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

104 дүгээр зүйл. (a) Ерөнхий прокурорын газар дурын хүний эсрэг АНУ-ын дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэх эрхтэй. (i) санаатайгаар зориуд хуурамч тайлан гаргасан (b) байгууллагын дарга, холбогдох нарийн бичиг, төрийн байгууллагын ёс зүйн газрын захирал, Конгрессын ёс зүйн хороо, Шүүхийн конферэнс нь тухайн этгээд санаатайгаар зориуд хуурамч тайлан гаргасан гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд хэргийгасуудлыг Ерөнхий прокурорт шилжүүлнэ. Шүүхийн конферэнс нь тухайн этгээдийн нэрийг ийнхүү Ерөнхий прокурорт шилжүүлэхдээ тойргийн шүүхийн зөвлөлд энэ тухай мэдэгдэнэ. (c) Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, холбогдорх нарийн бичгийн дарга, байгууллагын дарга, Боловсон хүчний менежментийг газар, Конгрессын ёс зүйн хороо, Шүүхийн конферэнс нь хуурамч тайлан гаргасан, мэдээлэх ёстой байсан мэдээллийг мэдүүлээгүй этгээдэд холбогдох хуулийн дагуу боловсон хүчний буюу бусад арга хэмжээг авч болно.     

Худал мэдээлсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

104 дүгээр зүйл. (a) Ерөнхий прокурорын газар дурын хүний эсрэг АНУ-ын дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэх эрхтэй. (i) санаатайгаар зориуд хуурамч тайлан гаргасан (b) байгууллагын дарга, холбогдох нарийн бичиг, төрийн байгууллагын ёс зүйн газрын захирал, Конгрессын ёс зүйн хороо, Шүүхийн конферэнс нь тухайн этгээд санаатайгаар зориуд хуурамч тайлан гаргасан гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд хэргийгасуудлыг Ерөнхий прокурорт шилжүүлнэ. Шүүхийн конферэнс нь тухайн этгээдийн нэрийг ийнхүү Ерөнхий прокурорт шилжүүлэхдээ тойргийн шүүхийн зөвлөлд энэ тухай мэдэгдэнэ. (c) Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, холбогдорх нарийн бичгийн дарга, байгууллагын дарга, Боловсон хүчний менежментийг газар, Конгрессын ёс зүйн хороо, Шүүхийн конферэнс нь хуурамч тайлан гаргасан, мэдээлэх ёстой байсан мэдээллийг мэдүүлээгүй этгээдэд холбогдох хуулийн дагуу боловсон хүчний буюу бусад арга хэмжээг авч болно.    давтсан байна 

Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд албан хаагчид мөрдөн байцаалт явуулдаг уу?

104 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаалтыг холбогдох хуулийн дагуу явуулна.

Мэдүүлгийн талаар мэдээлэл авах боломж

Хууль тогтоомжид олон нийтээс мэдүүлгийн талаар мэдээлэл авах боломжийг хангасан уу?

 

105 дугаар зүйлд заасны дагуу тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тайлан олон нийтэд нээлттэй байна.  

Хууль тогтоомжид олон нийтээс мэдүүлгийн талаар мэдээлэл авах боломжийг хангасан тохиолдолд үүнийг ямар замаар хэрэгжүүлдэг вэ?

105 (d)-д заасны дагуу тайланг гаргаж өгөх, шуудангаар явуулахтай холбогдон гарах зардлыг нөхөнийн тулд тодорхой хэмжээний төлбөрийг авна.