Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Мерси Кор Олон Улсын Байгууллагын хэрэгжүүлж буй “Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” (APPEAL) төсөлтэй хамтран сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны сайн туршлага, сургамжуудыг нэгтгэн тодорхойлж, “Сайн засаглалын төлөөх сайн туршлага” гарын авлагыг эрхлэн хэвлүүлж нийтийн хүртээл болгож байна.
Энэхүү гарын авлагад сайн засаглалын талаар хийж бүтээж байгаа 20 байгууллагын сайн туршлага санаачлагыг багтаалаа.Сайн засаглалын сургамж, сайн туршлагуудыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сайн засаглалын зарчим, үзэл баримтлалд тулгуурлан төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагын удирдлагуудад үйл ажиллагааны гарын авлага болгоход зориулан хэвлэв.
Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.