Глоб Интернэшнл төв төрийн бус байгууллага

A- A A+
Глоб Интернэшнл төв төрийн бус байгууллага
  1. Авлигатай тэмцэх газар “Монгол Улсын боловсролын салбарын ил тод, хариуцлагатай байдал” төслийг хэрэгжүүлэгч “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага болон “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран Монголын баруун, зүүн бүсийн аймгуудад боловсролын илүү сайн чанартай үйлчилгээ хүргэх, төсвийн болон худалдан авах ажиллагааны ил тод, үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог бэхжүүлэх зорилготой Төслийн багийг мэдээлэл, арга зүйгээр хангах үүрэгтэй хамтран ажиллахаар судалгааны ажлаа эхлүүлээд байна. Уг төслийн хүрээнд зорилтот бүлгээр Архангай, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Увс аймгууд болон тэдгээрийн 20 сумд хамрагдах бөгөөд тэдгээрийн төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны мэдээлэл нээлттэй байх түвшин, хариуцлагыг нэмэгдүүлж, аймаг, сумын нийт 28 ерөнхий боловсролын сургуулиудад үнэлгээ хийж, шийдвэр гаргагчдад Зөвлөмж өгөх юм.
     
  2. Хүний эрхийн болон ёс зүйн өндөр мэдрэмжтэй, шударга хуульчдыг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залууст авлигын эсрэг боловсрол олгох “Хангай ба түүний нөхөд юу хэлэв?” кино сургалтын хөтөлбөрийг боловсрууллаа. Тус сургалтын хөтөлбөрийн зорилго нь авлига, ашиг сонирхлын зөрчил, тэдгээрийн хэлбэр, хор хөнөөлийг тайлбарлан таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар нэгдсэн ойлголт, цэгцтэй мэдлэг өгөх, эрсдэлтэй тохиолдолд бие даан үнэлэлт өгөх чадвар эзэмшүүлэх, шударга ёс, ёс суртахууны эерэг хандлага, зөв үлгэр дууриалыг оюутан залууст төлөвшүүлэхэд чиглэгдсэн болно.