Ажилдаа алдаа гаргасан гаалийн байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулав /2011.04.07/

A- A A+
Ажилдаа алдаа гаргасан гаалийн байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулав /2011.04.07/
Авлигатай тэмцэх газраас явуулсан зөрчил арилгуулах тухай албан бичгийн мөрөөр Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Наранчимэг, Р.Батжаргал нарт тус Гаалийн газрын даргын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Иргэдээс Авлигатай тэмцэх газрын Гомдол, мэдээлэл хүлээн авах төвд ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулахад гаалийн улсын байцаагч Д.Наранчимэг нь их хэмжээний татвар ногдох орлогыг тооцож чадаагүй, ажлын алдаа гаргасан, гаалийн улсын байцаагч Р.Батжаргал нь эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь тогтоогдсон байна.

Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газарт хандсаны дагуу Замын-Үүд дэх Гаалийн газрын удирдлагын зөвлөлийн хуралдаанаар гаалийн улсын байцаагч нарын ажлын сахилга, хариуцлага болон ажил үүргийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.