“ШУДАРГА ЁС” ОНОЛ,ПРАКТИК, АРГА ЗҮЙН СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

A- A A+
“ШУДАРГА ЁС” ОНОЛ,ПРАКТИК, АРГА ЗҮЙН СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛЭХ ЭРДЭМ  ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэд, олон нийтийн авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд эрхлэн гаргадаг “Шударга ёс” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны үр дүн, тойм, бүтээлийн шүүмж, танилцуулга, эсээ, шинжлэх ухааны тайлбар, мэдээлэл, ярилцлага, эх сурвалж, орчуулга, орчуулгын материал зэрэг бүтээлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл shudargayos@iaac.mn цахим хаягаар хүлээн авна.

Жич: Бүтээлд тавигдах шаардлага болон холбогдох журмыг дараах холбоосоор үзнэ үү. https://cdn.greensoft.mn/uploads/users/3169/files/Juram_Shudarga_yos.pdf

Сэтгүүлтэй холбоотой лавлах утас: 7011-2565