Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.09.23-27/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.09.23-27/
Трансперэнси интернэшлн “Дэлхийн авлигын тайлан: Боловсрол” сэдэвт гарын авлага гаргана.

Унгарын нийслэл Будапешт хотод 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “Дэлхийн авлигын тайлан: Боловсрол” сэдэвт бага сургуулиас их сургууль хүртэлх боловсролын салбар дахь авлигын эрсдлийн асуудлыг хамарсан цогц гарын авлага гаргах аж.
Орчин үед төрөөс олгож байгаа санхүүжилт хүмүүсийн боловсролын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа нь боловсролын салбарыг илүү олон хүмүүст нээлттэй байлгах шаардлага тулгараад байгаа билээ. Энэхүү тайланд 50 гаруй улс орны шинжээчдийн боловсролыг тойрсон 70 гаруй нийтлэл тавигдсан бөгөөд үүнд:
  • Сургуулийн орчин дахь авлигын талаар эцэг эх, багш, сурагчдын туршлага
  • Дээд боловсролын салбар дахь авлигын төрөл
  • Боловсролын салбар дахь авлигыг хүмүүс хэрхэн зогсоож чадах
  • Шударга байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын үүрэг, оролцоо зэрэг асуудлуудыг хамарсан байна.
Энэхүү тайланд Армен, Бангладеш, Камерун, Унгар, Босни Герцегови, Герман, Грек, Гүрж, Кени, Марокко, Балба, Пакистан, Папуа шинэ гвиней, Перу, Шри Ланка, Турк, Вьетнам, АНУ-ын орон нутгийн асуудлуудыг тусгасан болно.
Тайлан бүрэн эхээрээ Берлиний цагаар 10,00 цагт www.transparency.org тавигдах болно.
Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/corruption_risks_and_education

Засаглал, авлигатай тэмцэх бодлогын үүрэг: 2015 оноос цааших хугацаанд.

Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы зэрэгцээ, дэлхий түвшний нэгэн хэлэлцүүлэг болов. Уг хэлэлцүүлгээр улс, олон улсын түвшинд хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх болон авлигын эсрэг бодлогын талаар хэлэлцэв. Энэхүү хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Трансперэнси Интернэшнл, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба хамтран зохион байгуулсан юм.
2015 оноос цааш хугацааны “Хөгжлийн асуудал” дахь засаглалын болон авлигын эсрэг бодлогын үүрэг, төрийн албан хаагчдын үр дүн бүхий/бүтээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх нь чухал болох талаар хэлэлцүүлэг явагдсан байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Холбооны удирдагч Rebeca Grynspan хэлэхдээ “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр төрийн үйлчилгээ хүргэх системийг иргэний нийгмийн оролцоотойгоор нэмэгдүүлэх ямар арга хэмжээ, туршлага байгаа талаар судалж байна. Мянганы хөгжлийн зорилт буюу 2015 оноос хойших хөгжлийн зорилтыг хангахад зөвхөн эдийн засгийн өсөлт бус бүх хүнд зориулагдсан үйлчилгээний дэд бүтцийг сайжруулах, сайн үйлчилгээ үзүүлэхэд зориулж хөрөнгө оруулалт хийсэн байх нь чухал юм.
Мөн энэхүү хэлэлцүүлгээр жендэрийн тэгш байдал, залуучуудын эрх мэдэл, ундны ус болон эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хангамж зэрэг хөгжлийн түлхүүр үзүүлэлт болон авлигач байдал хоёрын хооронд буй хүчтэй хамаарал байгаа талаар хэлэлцсэн байна.
Тухайлбал, Трансперэнси интернэшнл байгууллагын сүүлийн үеийн нэгэн судалгаагаар хүн амынх нь 60 гаруй хувь нь төрийн үйлчилгээ авахын тулд хээл хахууль төлсөн улс оронд төрөх үеийн хүндрэлээр олон эх нас барж, цөөн хүн цэвэр усаар хангагдаж, залуусын дунд бичиг үсэг тайлагдалт муу байгааг тогтоосон байна.

Үүнтэй адил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс явуулсан “Эрүүл мэнд, боловсрол, усны салбар дахь авлигатай тэмцэх нь-2011”, “Авлига болон авлигын эсрэг эмэгтэйчүүдийн төлөв байдал-2012” зэрэг судалгаагаар сайн үйлчилгээ хүргэхэд авлига хэрхэн саад саад бэрхшээл болж байгаа талаар харуулсан байдаг.
Энэхүү хэлэлцүүлгээр хязгаарлагдмал нөөцийг үр ашиггүй зарцуулахаас урьдчилан сэргийлэх арга замаар хөгжлийн бодлогуудад нэгдсэн байдлаар ил тод, хариуцлагатай байх зарчмыг тусгаж байх нь чухал болох асуудалд оролцогчид санал нэгдсэн юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Трансперэнси интернэшнлийн дарга Huguette Labelle, Нигерийн Сангийн сайд Ngozi Okonjo-Iweala, Норвегийн Олон улсын хөгжлийн сайд Heikki Eidsvoll Holmås, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Холбооны удирдагч Rebeca Grynspan зэрэг хүмүүс оролцсон байна.
Эх сурвалж: http://www.undp.org/content/undp/en/home/presscenter/articles/2013/09/25/the-role-for-anti-corruption-and-governance-looking-to-2015-and-beyond-/

Bo Xilai-г авлигын хэрэгт буруутгав.

Хятад Улсын түүхэнд сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь өндөр албан тушаалтнуудын оролцсон шүүх хурлуудын нэг болох Bo Xilai –ийн шүүх хурал өндөрлөж, Хятадын шүүх түүнд бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.
Хээл хахуульд 26.8 сая юань авсан хэрэгт 64 настай Bo Xilai –ийг буруутган бүх насаар нь шоронд хорих ял оногдуулсан байна. Мөн шүүхээс түүнд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт нь 7 жил, хөрөнгө шамшигдуулсан хэрэгт нь 15 жилийн ял оногдуулсан байна.
Өнгөрсөн сар Jinan хотын зүүн хэсэгт орших Хятадын ард түмний дунд шатны шүүхэд Bo Xilai –ийн шүүх хурал 5 өдөр болж өндөрлөсөн юм.
Прокуророос Bo Xilai-ийн гэр бүл маш баян болохыг банкны данс, хувийн онгоц, Франц дахь харш зэргийг нь харуулсан баримт бүрдүүлсэн байсан.
1985 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд Коммунист намын шат дамжилгаар Dalian хотын даргаас, Liaoning мужийн дарга хүртэлх албан тушаалыг хашиж байв.
Мөн нэгэн цагт Хятад Улсын даргыг сонгоход Коммунист намын Улс төрийн товчооноос нэрийг нь дэвшүүлж байсан 7 хүний нэг болж байсан удаатай.
Хэдий тийм ч, Chongqing мужийн Коммунист намын нарийн бичгийн дарга болсны дараахь 4 жил гаруй хугацаанд түүний амьдрал гайхамшигтай байв. Түүний энэхүү байдал Bo Xilai-ийн гэр бүлийн түнш, Британи харьяат Neil Heywood-ийг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр холбогдсоны дараагаар өөрчлөгдсөн юм. Учир нь Chongqing мужийн цагдаагийн газрын дарга Америкийн консулаас улс төрийн орогнол хүсч очихдоо Bo Xilai-ийн эхнэр Neil Heywood-ийг хордуулан хөнөөсөн гэж мэдүүлснээр хэрэг эхэлсэн юм.
Эх сурвалж: http://news.sky.com/story/1144940/bo-xilai-found-guilty-of-corruption-in-china

Сенатор Grace Poe: Мэдээллийн эрх чөлөөний хуулиар “нарны гэрэл” оруулья.

Төрийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдалд нарны гэрэл тусгаснаар авлигын бактерийн халдварлах чадварыг устгахад үр дүнтэй аж.
Филиппиний Төрийн мэдээллийн хорооны дарга, сенатор Grace Poe хэлэхдээ “батлахаар төлөвлөөд буй Мэдээллийн эрх чөлөөний хуулийн зорилго нь Засгийн газрын үйл ажиллагаанд “нарны гэрлийн зарчим”-ыг нэвтрүүлэх юм” гэжээ.
Сенаторын хэлснээр “Төлөөлөгчдийн танхим”-аар 2 удаа няцаагдаад байгаа энэ хуулийн төсөлд дэмжлэг авах ажил ихээхэн хугацаа авч байгаа аж. Энэ хууль Конгрессод хоёр намын дэмжлэг авахаас өмнө төрийн сангийн хөрөнгийг буруугаар ашигласан “гэрийн тэжээвэр амьтдыг дэмжих сангийн” хэрэгтэй ижил түвшний хэрэг гарахыг бид хүлээх хэрэгтэй байсан. Энэ бол тэнэг зүйл юм. Үүнээс харахад бид Азийн бус нутаг дахь хөрш улс орнуудтайгаа харьцуулахад авлигыг тэвчих байдлын түвшигээрээ хамгийн өндөртэй улс юм шиг санагддаг. Бид ямар нэгэн алхам хийхийн өмнө муу байсан зүйлийг бүр муу болохыг хүлээдэг улс юм. Энэ явдал бусад улс оронд давтагдахгүй байна.
Grace Poe хэлэхдээ “анх 1766 онд Швед улс Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль баталж тус улсын иргэдэд төрийн үйл ажиллагааны талаар мэдээллийг олж авах боломжийг олгосон байдаг. Үүний дараагаар Финлянд, Норвеги, Дани зэрэг улсууд хуулийн баталсан байдаг” гэжээ. Хөрш Тайланд Улс ч мөн уг хуулийн өөрийн оронд тохирсон хувилбарыг батлан мөрдөж байгаа аж.
Одоогийн байдлаар 94 улс энэ төрлийн хуулийн батлан мөрдөж байхад 53 улс үүнтэй ижил төрлийн хуулийг батлахаар ажиллаж байгаа аж.
Grace Poe хэлснээр “аливаа улсын авлигын гэмт хэргийн хэмжээтэй энэ хууль шууд хамааралтай” аж. Жишээлбэл, Скандинавийн улс орнууд Трансперэнси Интернэшнл байгууллагын 2012 оны Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар хамгийн бага авлигатай улсын тоонд орсон, Финлянд, Дани улс 1 дүгээр байрт орсон байхад Швед 4 дүгээр байрт, Норвеги 7 дугаар байрт орсон гэж Grace Poe хэлжээ.
Харин Филиппин улс 174 улсаас 105 дугаар байрт буюу авлига өндөртэй улсын бүлэгт орсон байна.
Эх сурвалж: http://newsinfo.inquirer.net/494499/let-sunshine-in-with-foi-law-grace-poe#ixzz2gKzvO92u