Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.10.14-18/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.10.14-18/
Тайван Улс авлигын хэрэгт 5 ахлах шүүгчийг буруутгав.
Баасан гарагт өмнөх шатны шүүх хурлуудаас авлигын хэрэгт буруутгагдан урт хугацаагаар шоронд хоригдох ял аваад байсан 5 ахлах шүүгчийн ялыг Тайван Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээв.
Дээд шүүхээс мэдээлснээр “хоёр удаагийн шүүх хуралд хөндлөнгөөс нөлөөлөх зорилгоор хээл хахууль авсан дээд шүүхийн шүүгч асан Tsai Kuang-chih-д 20 жилийн хорих ял, 119,000 ам. долларын торгууль оногдуулсан” гэжээ.
Дээрх хоёр удаагийн шүүх хурлын эхний хэрэг нь 2010 онд газрын асуудалтай холбоотой хэргээс нэгэн хууль тогтоогчийг чөлөөлөхийн тулд Tsai Kuang-chih-гаар дамжуулан хээл хахуульд хамгийн багадаа 3.5 сая тайван доллар авсан шүүгч Chen Jung-ho-д 18 жил, Li Chun-ti-д 11.5 жилийн хорих ял оногдуулсан байна.
Хоёр дахь хэрэгт Tsai Kuang-chih болон Дээд шүүхийн шүүгч Fang A-sheng нар 2005 онд шүүгч Chang Ping-lung-ийн холбогдсон авлигын хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд түүнээс 3 сая орчим тайван долларыг авсан хэрэгт буруутгасан бөгөөд Fang A-sheng-д 10.5 жилийн хорих ял оногдуулсан бол харин Chang Ping-lung-д 1 жилийн хорих ял оногдуулсан байна.
Сүүлийн жилүүдэд өндөр албан тушаалтнуудын оролцсон авлигын гэмт хэргүүд Тайван Улсад ихээхэн гарч байгаа бөгөөд эдгээрт олон тооны авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгагдан 20 жилийн ял эдэлж буй Ерөнхийлөгч асан Chen Shui-bian-ийн хэргийг дурдаж болох юм.
Эх сурвалж: http://newsinfo.inquirer.net/509659/taiwan-upholds-graft-convictions-for-five-senior-judges#ixzz2i80XNCJD

Филиппин Улсын Дээд шүүхээс шүүх засаглал дахь авлигын хэрэг болон, хэрэгт нөлөөлөх нөлөөллийг хянах нэгж байгууллаа.
Филиппин Улсын дээд шүүхээс шүүх засаглал дахь авлигын хэрэгт мөрдөн байцаалт явуулах, хөндлөнгийн нөлөөллийг хянах “Arlene” гэж нэрлэгдсэн нэгжийг байгууллаа.
Дээд шүүхийн мэдээллийн хэлтсийн дарга Theodore Te-ийн хэлснээр тус нэгжийг Шүүхийн холбооны тэргүүн Marvic Leonen тэргүүлэх бөгөөд тус нэгжийн гишүүд нь Дээд шүүхийн тэтгэвэрт гарсан хоёр шүүгч байх аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр Theodore Te-ийн хэлснээр тус улсын Үндэсний мөрдөн байцаах газар, Шүүхийн удирдлага, шүүгчийн хэргийг шүүх газрууд мөрдөн байцаалтын ажил явуулахын тулд шүүгч Marvic Leonen-ны нэгжээр хэлэлцэгдэн, зөвшөөрөл авч баталгаажсан байх ёстой аж.
“Эмх цэгцгүй байдал болон үйл ажиллагаа, үр дүнгийн давхардал зэргээс зайлсхийхийн тулд дээрх байгууллагууд шүүх засаглал дахь одоогийнхоо шалгаж буй бүх хэргийнхээ талаар тус нэгжид танилцуулж баталгаажуулах ёстой гэж” Theodore Te нэмж хэлжээ.
Эх сурвалж: http://newsinfo.inquirer.net/509087/sc-creates-body-to-probe-corruption-and-decision-brokering-at-judiciary#ixzz2i8P5cnRi

Индонезийн Авлигатай тэмцэх хороо экс спорт, залуучуудын сайдыг саатууллаа.
Индонезийн Авлигатай тэмцэх хороо олон сая долларын хээл хахуулийн хэргээр Спорт, залуучуудын сайд асан Andi Mallarangeng-г пүрэв гарагт саатууллаа.
Авлигатай тэмцэх хорооноос спортын төвийн барилгын ажлын төсөлтэй холбоотой хэрэгт сэжигтнээр сайд Andi Mallarangeng нэрлэсний дараагаар өнгөрөгч 12 дугаар сард тэрээр албан тушаалаа өгөөд байсан юм.
Авлигатай тэмцэх хорооноос Andi Mallarangeng барилгын ажлын төслийг хэрэгжүүлэхэд албан тушаалаа урвуулан ашиглаж 88 сая гаруй долларыг хээл хахуульд авсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Andi Mallarangeng нь Авлигатай тэмцэх хороонд 6 цаг гаруй хугацаанд байцаагдсаны дараагаар тус хорооны төв байрны гадаа хэвлэл мэдээллийнхэнд хандан албан ёсоор саатуулагдахаар болсон тухай хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “энэ хэрэгт буруугүй болохоо илэрхийлж, хэргийг түргэн шийдвэрлүүлэхийн тулд өөрийг нь саатуулахыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж. Шударга шүүх хэн нь буруутай, хэн нь буруугүй болохыг түргэн шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэжээ.
Тэрээр Авлигын гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах эрх бүхий, Авлигатай тэмцэх хороог 2003 онд байгуулснаас хойших хугацаанд хээл хахуулийн хэргээр албан тушаалаасаа огцорсон анхны сайд болоод байгаа юм.
Авлигатай тэмцэх хорооны хэвлэлийн төлөөлөгч Johan Budi сайд асан Andi Mallarangeng-ийг саатуулсныг баталж, энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа, гэрч, сэжигтэн (Andi Mallarangeng) нарыг байцааж байгаа гэжээ.
Энэхүү авлигын хэрэг нь тус улсын ерөнхийлөгч Susilo Bambang Yudhoyono-ийн Ардчилсан намыг цохилтод оруулаад байгаа хэд хэдэн авлигын хэргийн нэг юм.
Спортын төвийн энэхүү хэрэгт ардчилсан намын дарга асан Anas Urbaningrum-ийг сэжигтнээр нэрлэсний дараагаар 2 дугаар сард тэрээр мөн намын даргын албан тушаалаасаа огцорч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн түүнчлэн спорттой холбоотой өөр нэгэн хээл хахуулийн хэрэгт тус намын санхүүгийн асуудал хариуцсан дарга Muhammad Nazaruddin-ийг буруутган 4 жил 10 сарын хугацаанд хорих ял 2012 онд оногдуулсан юм.
Индонез Улсын Засгийн газар, төрийн албаны түвшин бүрт авлига өргөн тархсан юм. Тухайлбал, Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн шүүгч Akil Mochtar-ийг сонгуулийн маргаантай холбоотой хэрэгт хээл хахууль авсанд буруутган түүнийг энэ сард баривчилсан юм.
ТИ (Трансперэнси Интернэшнл)-ийн судалгаагаар Индонез Улс нь авлигын хэмжээгээрээ 176 улсаас 118 дугаар байрт бичигдсэн юм.
Эх сурвалж: http://news.asiaone.com/news/asia/indonesias-anti-graft-agency-detains-former-minister

Хөгжиж буй улс орнуудын үндэстэн дамнасан компаниуд авлигатай тэмцэхэд бэлэн үү.
ТИ байгууллагын үзэж байгаагаар Энэтхэг, Хятад зэрэг хөгжиж буй улс орны үндэстэн дамнасан компаниуд асар хурдан өргөжин томорч байгаа ч эдгээр компаниуд олон нийтэд илүү хариуцлагатай байх ёстой аж.
ТИ байгууллагаас “Корпорацын ил тод байдал: Хөгжиж буй улс орнуудын үндэстэн дамнасан корпорациудыг үнэлэх нь” сэдэвт 52 хуудас тайланг гаргав. Уг тайланд хөгжиж буй 16 улс орны томоохон үйл ажиллагаатай 100 компанийг үнэлсэн байна.
Энэхүү үнэлгээгээр 0 үнэлгээ авсан компани нь хамгийн ил тод бус, 10 үнэлгээ авсан нь хамгийн ил тод бөгөөд дээрх компаниудын 75 хувь нь 5-аас доош үнэлгээ авсан байна.
Үнэлгээг авлигын эсрэг үйл ажиллагааных нь талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй эсэх, компанийн бүтэц, үйл ажиллагааныхаа зардлын талаар тухайн үйл ажиллагаа явуулж буй улс орноо мэдээллээр хангадаг эсэх зэрэгт үндэслэн гаргасан байна.
“BRICS” (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк)-ийн улс орнуудын дотроос Хятадын компаниуд хамгийн муу үнэлгээтэй гарсан байгаа нь хятадын компаниуд үйл ажиллагааныхаа стандартыг нэмэгдүүлэх томоохон алхмуудыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг илэрхийлж байгаа юм.
ТИ-ийн захирал Huguette Labelle “Дэлхийн нийтийн авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнууд өөрсдөө үүрэг хүлээж оролцох цаг нь болсон. Хөгжиж буй улс орнуудын компаниуд өөрсдийн нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд олон улсын түвшинд авлигыг бууруулах үйл ажиллагаанд ихээхэн оролцоотой байх боломжоо ашиглах хэрэгтэй байна” гэжээ. Түүний нэмж хэлснээр Дэлхий дахинд явагдаж байгаа бизнесийн үйл ажиллагаанууд ил тод бус байна гэдэг нь дээрх бизнес, компаниудад итгэх орон нутгийнхны итгэл буурах, улмаар компаниудын үйл ажиллагааны нэр төрд хохирол учруулах эрсдэлтэй юм. Үндэстэн дамнасан компаниуд засгийн газарт хэдий хэмжээтэй төлбөр төлж байгаа эсвэл хэдий хэмжээний татвар төлж байгаа талаар хүмүүс мэдэх эрхтэй гэжээ.

Компанийн ил тод байдал: Маш ил тод болон ил тод бус компанийн нэрээр
Маш ил тод (100%)

Ил тод бус (0%)

Emirates Airlines (Арабын нэгдсэн Эм.)

Anshan Iron and Steel Group (Хятад)

Johnson Electric (Хятад)

Chery Automobile (Хятад)

Petronas (Малайз)

China National Offshore Oil Corporation (Хятад)

Shanghai Electric (Хятад)

China Shipbuilding Industry Corporation (Хятад)

United Company Rusal (Орос)

Chint Group (Хятад)

 

Galanz Group (Хятад)

 

Geely – Zhejiang Geely Holding Group (Хятад)

 

Huawei Technologies (Хятад)

 

Mabe (Мексик)

 

Odebrecht Group (Бразил)

 

Wanxiang Group (Хятад)


Тайланг бүрэн эхээр нь http://transparency.org/news/feature/emerging_market_multinational_companies_ready_for_prime_time- үзнэ үү.
Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/time_has_come_for_emerging_market_companies_to_fight_corruption

Хуурай сүүний асуудлаар хээл хахууль авсан эрүүл мэндийн 13 ажилтныг Хятад улс шийтгэв.
Орон нутгийн байгууллагын даваа гарагт мэдээлж байгаагаар Хятадын Tianjin хотын холбогдох байгууллагууд Францын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Danone S.A.”-аас хээл хахууль авч, тус компанийн нялхаст зориулсан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ санал болгож байсан эрүүл мэндийн 13 ажилтанд шийтгэл оногдуулсан байна.
Анх энэ оны 9 дүгээр сард Хятадын төв телевиз (CCTV)-ээр “Danone S.A.” компани эмч, сувилагч нарт хээл хахууль өгч эмнэлгүүдэд тус компанийн “Dumex” нэртэй хуурай сүүг ашиглаж байгаа талаар мэдээлсэн юм. Үүний дараагаар ССТV-гээр мөн тус хотын удирдлага болон цагдаа нар уг хээл хахуулийн хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтыг эхлүүллээ хэмээн мэдэгдээд байсан юм.
Тус хотын албан ёсны вэбхуудсанд мэдээлснээр “хууль зөрчигчдөд” эмчлэх эрхийг нь цуцлахаас цалинг нь бууруулах хүртэл шийтгэл оногдуулсан. Гэхдээ зарим хууль зөрчигчийг Коммунист намын хяналтын хороогоор авч хэлэлцэх болно гэжээ.
Орон нутгийн мөрдөн байцаагчдын хэлж байгаагаар 85 эмнэлгийн 116 хүн “Danone” –оос хээл хахууль авч шинээр эцэг эх болж байгаа хүмүүст “Dumex” сүүг санал болгож байсан байна.
Хятад Улсад хэрэгжүүлж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эмч нар шинэ ээжүүдэд ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаангүй бол сүүн бэлдмэл хэрэглэхийн оронд хөхөөр хооллохыг зөвлөмж болгох ёстой аж.
Тус улсад хүүхдийн меламинтай сүү үйлдвэрлэгдэн 6 хүүхэд эндэж, олон мянган хүүхэд өвчлүүлсэн хэрэг 2008 онд гарснаас хойш Хятад Улс нялхсын сүүн тэжээл, бэлдмэлийн асуудал ихээхэн маргаантай байдаг болсон юм.
Эх сурвалж: http://www.trust.org/item/20131014104238-ttlbo

Өмнөд Солонгос Улсын дэд сайд асан атомын хээл хахуулийн хэрэгт буруутгагдав.
Мягмар гарагт прокурорынхоны мэдээлж байгаагаар аль хэдийн 100 орчим хүн холбогдоод байгаа Өмнөд Солонгос Улсын цөмийн аж үйлдвэр дэх авлигын хэрэгт эрчим хүчний дэд сайд асан Park Young-June-ийг мөн хээл хахууль авсан хэмээн буруутгаад байгаа аж.
Эрчим хүчний дэд сайд асан Park Young-June нь 2010 онд цөмийн реактор барих гэрээтэй холбоотой нэгэн компанид давуу эрх олгохын тулд 50 сая вонтой тэнцэх хэмжээний хээл хахууль авсанд буруутгаж байгаа юм.
Мөн түүнчлэн, цөмийн станцуудыг хянах “Korea Hydro and Nuclear Power” байгууллагын дарга асан Kim Jong-Shin-ээс хээл хахууль асан хэрэгт буруутгаж байгаа юм.
Өмнөд Солонгос Улсад 23 ширхэг реактор байгаа нь тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 30 гаруй хувийг хангаж байгаа юм. Тус улсын Засгийн газраас 2030 он гэхэд нэмж 16 реактор барихаар төлөвлөөд байгаа юм.
Одоогийн байдлаар энэхүү хэрэгт 97 хүн холбогдоод байгаа аж.
Эх сурвалж: http://www.foxnews.com/world/2013/09/10/s-korea-ex-vice-minister-charged-in-nuclear-graft-probe/%23ixzz2ejAppGV9