Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.09-15/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.09-15/

Цаасан дээрхи компаниудын тоглоом.

Жил бүр асар олон тооны шел корпорациуд үл анзаарагдам байдлаар үйл ажиллагаа явуулан, терроризмыг санхүүжүүлж, авлига, хууль бус зэвсгийн наймааны халхавч болж байна. Эдгээр үл мэдэгдэх шел компаниудын үйл ажиллагааг Global Shell Games номонд дэлгэн харуулахыг зохиогч нар зорьжээ. Кэмбрижийн Их сургуулийн Хэвлэлийн газар эрхлэн гаргаж 2014 оны 1 дүгээр сард хэвлүүлсэн энэ ном нь дэлхий нийтийн бизнесийн орчин дахь санхүүгийн гэмт хэргийн талаар тодорхой ойлголт өгөхөөр бичигджээ. 

Эх сурвалж  

Гонконгийн төрийн өндөр албан тушаалтан их хэмжээний хахууль авсан нь илрэв. 

Гонконгийн прокурорууд энэ улсын түүхэнд хамгийн томд тооцогдох авлигын хэргийг шүүх ажиллагааг эхлүүлээд байна. Энэ шүүх ажиллагаа нь Гонконгод бүртгэлтэй Сун Хунг Кай Пропертиз компанийг хамтран эзэмшигчид болох тэрбумтан Томас Квок болон Реймонд Квок нар болон Гонконгийн Засгийн газрын тэргүүн асан Рафаел Хуй нарын гэмт хэргийг хэлэлцэх ажээ. 

Тэрбумтнуудын хамтран эзэмшдэг Сун Хунг Кай Пропертиз компани бол Азийн хамгийн том девелопер компани бөгөөд засгийн газрын зүгээс өөртөө ашигтай, таатай нөхцөл олж авахын тулд тухайн үед Гонконгийн хамгийн том төрийн албан тушаалд ажиллаж байсан Р.Хуйд 2005 оноос 2007 оны хооронд нийтдээ 37 сая гонконг доллар буюу 4.77 сая америк долларыг удаа дараа төлбөр болон зээл нэрийдлээр өгсөн нь илэрсэн юм. 

Эдгээр гурван хүнээс гадна Сун Хунг Кай Пропертиз компанийн зөвлөлийн гишүүн Томас Чан , Гонконгийн Хөрөнгийн бирж -ийн албан тушаалтан асан Франсис Кван нарыг шүүхээр хэлэлцэж байна. 
Шүүгдэгч нар бүгд тулгаж буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ.

Прокурор Давид Перри шүүх хурал дээр хэлэхдээ Р.Хуй нь албан тушаал хашиж байх явцдаа сая сая доллар хахуульд авахын тулд өөрийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэжээ. Шүүгдэгч албан тушаалд байхдаа хууль ёсыг сахидаг, зарчимтай байдаг дүр үзүүлж байсан боловч бодит байдал дээр тийм байж чадаагүй бөгөөд тэрээр маш ноцтой ашиг сонирхлын зөрчил гаргаж, санаатайгаар хууль зөрчсөн гэж прокурор мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

Индонезийн засгийн газрын худалдан авах ажиллагааны явцад жил бүр 4 тэрбум долларыг албан тушаалтнууд хувьдаа ашиглан завшиж байгааг судалгааны дүн харуулав.

А.Т.Кирни зөвлөх компанийн саяхан хийсэн судалгаанаас үзвэл Индонезийн төрийн албаны худалдан авах ажиллагаан дахь хууль бус үйлдлийн улмаас жил бүр 4 тэрбум долларыг завшуулж байна.

Кирни компанийн захирал Ширли Сантозо хэлэхдээ “энэ хэмжээний мөнгөөр Индонезийн 32000 дунд сургуулийн 40 жилийн үйл ажиллагааны зардлыг төлөх боломжтой” гэлээ.

Индонезийн Авлигыг Устгах Комисс -ын сүүлийн арван жилд мөрдөн шалгасан хэргийн 30 хувь нь худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүд байсныг судалгааны дүн харуулж байлаа. Тендерийг ахин дахин зохион байгуулдаг, бичиг баримтыг засварладаг, шаардлагагүй албан тушаал бий болгодог байдлыг үргэлж шүүмжилж байдаг эдийн засагчид, бизнес эрхлэгчдийн хувьд энэ бол гэнэтийн зүйл биш юм. 

Худалдан авалтын үйл ажиллагааг зохих ёсоор явуулахын тулд Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юүдхоёно 2010 онд шийдвэр гаргаж Засгийн газрын худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан бөгөөд энэ байгууллага нь төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагааг хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүрэгтэй. Гэвч хууль тогтоогчдын хувьд энэ асуудал шүдний өвчин хэвээр үлджээ.

А.Т.Кирни компанийн Ази-Номхон далайн бүсийн захирал Жон Курц хэлэхдээ “Худалдан авах ажиллагааны асуудал улс төрчдийн анхаарлын гадна үлдээд байна” гэлээ. 

Эх сурвалж

Францын төрийн өмчит компанийн захирал авлигад холбогдов.

Парис. 6 дугаар сарын 10 (Ройтерс). Францын төрийн өмчит ЕДФ компанийн гүйцэтгэх захирал Анри Пролио компанийн хөрөнгийг өөрийн эхнэрт ашиглуулсан эсэх талаарх мөрдөн шалгалтыг эхлүүлж байна гэж Парис хотын прокурорын газрын ажилтан мэдэгдлээ. Түүний эхнэр нь жүжигчин бөгөөд тоглолтыг нь санхүүжүүлсэн байж болзошгүй асуудал сөхөгдсөн байна. 

Мэдээлэл өгсөн албан тушаалтан цааш тодорхой зүйл хэлээгүй боловч Пролио өөрөө Ле Монд сонинд ярилцлага өгөхдөө түүнд тулгаж буй ял зэмлэлийн заримыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Францад урьдчилсан мөрдөн байцаалтыг цагдаагийн газар хийдэг бөгөөд үүний дараа цаашид бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулах эсэхийг шийдвэрлэдэг.

Ле Пойнт сэтгүүлийн өгүүлэлд дурдсанаар мөрдөн байцаагч нар Пролиогийн эхнэр Рачида Халил нэг жилийн дотор хэрхэн 1.8 сая еврог цуглуулж чадсаныг шалгаж байна. Энэ ажиллагаанд хэд хэдэн банкны авлигын эсрэг чиг үүрэг бүхий албан тушаалтнууд хамтран оролцож байгаа ажээ. 

Эх сурвалж

Өмнөд Солонгосчуудын 93 хувь нь авлига бол ноцтой асуудал гэж үзэж байна.

Ерөнхийлөгч Парк Геүн-хи -гийн улс үндэстнээ амар амгалан амьдруулах төлөвлөгөөний нэг чухал хэсэг нь засгийн газар болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оршин байгаа авлигыг устгах явдал явдал юм. Энэ асуудалд Солонгосын ард түмэн ихээхэн сэтгэл түгшиж байдаг ажээ. 

Бодлогын судалгааны Азийн хүрээлэн -гээс энэ сарын эхээр явуулсан олон нийтийн санал бодлын судалгаанд оролцогчдын 93 хувь нь авлига бол ноцтой асуудал гэж хариулжээ.