Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.14-20/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.14-20/

Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд баривчлах тогтоол хүлээн авчээ.

Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр Папуа Шинэ Гвиней Улсын Ерөнхий сайд Петер О’Нэйлийг Авлигатай тэмцэх байгууллагаас санхүүгийн луйврын асуудалд холбогдуулан баривчлах шийдвэр гаргажээ. Баривчлах шийдвэр гаргасныг Авлигатай тэмцэх газар нотолсон гэж Петер О’Нэйлийн албанаас ч, цагдаагийн байгууллагын хэвлэлийн албанаас ч тэр энэхүү үйл явдлын талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Тус асуудал нь засгийн газраас нэгэн хуулийн компанид хэдэн сая долларын төлбөр хийсэнтэй холбоотой аж. О’Нэйлийн гарын үсэг бүхий албан бичгийн дагуу уг төлбөрийн хийсэн байна. Гэтэл гарын үсгийг хуурамчаар зурсан хэмээн О’Нэйл мэдэгджээ.

Эх сурвалж

Орлогын албан татварын газрын дарга асанд холбогдох авлигын хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна.

Индонезийн Авлигатай тэмцэх газраас Сангийн яамны дэргэдэх Татварын ерөнхий газрын Орлогын албан татварын дарга асан Симихар Петрус Тамбунанд холбогдох Төв Азийн банк татвараас зайлсхийх боломж олгосон тухай авлигын хэргийг шалгаж байна. Төв Азийн банкнаас 2003 онд татварын хөнгөлөлт олгосон ба үүнээс төрд 458.5 сая ам. долларын алдагдал хүлээсэн байна.

Эх сурвалж

Уул уурхай, газрын тос болон байгалийн хийн салбарт авлигатай тэмцэх хүчтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг G20-ийн Засгийн газруудаас Авлигатай тэмцэх Дэлхийн парламентчуудын байгууллагаас хүсэв.

Австралийн Мельбурн хотноо 2014 оны 6 дугаар сарын 20-21-нд болох G20 уулзалтаар Авлигатай тэмцэх дэлхийн парламентчуудын байгууллагаас Засгийн газруудад байгалийн баялаг боловсруулах салбарт хариуцлагатай, ил тод, авлигатай тэмцэх чиглэлээр хүчтэй арга хэмжээ авахыг уриалах аж. Уул уурхай, газрын тос, байгалийн хий зэрэг байгалийн баялгаас улс орнууд татвар, роялти болон бусад төлбөрөөр дамжуулан орлого олдог ба үүний үр шимийг тухайн улсын иргэн бүр хүртэх ёстой. Хэрэв эдгээр орлогоос олох ашгийг авлигын улмаас буруу замаар ашиглавал иргэдийн авч болох эрүүл мэнд, чанартай боловсрол, цэвэр ус гэх зэрэг үйлчилгээг төр нь үзүүлж чадахгүйд хүрнэ. Иймд хууль тогтоогчид 

  • Гэрээ хэлцэл хийхдээ ил тод, хариуцлагатай байдлыг хангах, тайлагналын хэм хэмжээ, цар хүрээг тогтоож өгөх; 
  • Төрийн мэдлийн болон хөрөнгө оруулалтын сангуудын санхүүгийн удирдлагыг олон улсын байгууллагууд болон бусад хууль тогтоогч нартай хамтран сайжруулах
  • Байгалийн баялгаас орж ирж буй хөрөнгийн ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох чиглэлийн орчныг бий болгох юм.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх чиглэлийн сургалт их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрийн хэсэг болох нь.

Шинэ Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд гурав хонож байхад буюу 5 дугаар сарын 29-ны өдөр Их, дээд сургуулиудын зөвлөлийн санхүүгийн зөвлөх Упаману Басу бүх Их, дээд сургуулиудад хандан авлигатай тэмцэх чиглэлээр хичээлийн хөтөлбөрт оруулах тухай санал хүргүүлжээ. Хүргүүлсэн саналд зөвлөл Австрид төвтэй Авлигатай тэмцэх олон улсын академитай идэвхтэй хамтран ажилладаг талаар дурдаад Хүний нөөцийн хөгжлийн яамдын Дээд боловсролын газраас авлигатай тэмцэх чиглэлийн хичээлийн хөтөлбөрийг санал болгосноос гадна цаашид энэ чиглэлээр судалгааны ажлыг хийхийг дэмжиж байгааг илэрхийлсэн байна. Авлигатай тэмцэх олон улсын академи нь 2011 онд байгуулагдсан ба Энэтхэг Улс тус байгууллагад гишүүнээр 2013 оны дундуур нэгдсэн байна.

Эх сурвалж

Одоогийн байдлаар төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын 12 эмэгтэй төрийн албан хаагч албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод байна.

Бээжингийн сонин мэдээлснээр 2014 онд нийтдээ 12 эмэгтэй төрийн дээд болон дунд шатны албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байгаа аж. Тэдний зарим нь эрх мэдлийн төлөө бэлгийн харьцаанд орсон асуудалд буруутгагдаж байгаа юм байна. Хамгийн сүүлийн хэрэг нь Зүүн өмнөд мужийн Юнгжоу Хотын Хүрээлэн буй орчны хамгаалалтын газрын дарга Жин Куфэнтэй холбоотой асуудлыг шалгах хэрэг 6 дугаар сарын 9-нд эхэлсэн байна. Шалгагдаж буй 12 эмэгтэй дотор 6 нь орон нутгийн захиргааны байгууллагуудад үүнээс 4 нь орон нутгийн захиргааны нэлээн өндөр албан тушаал хашдаг юм байна. Тэдгээрийн залуу нь 41, настай нь 60 ба тэтгэвэрт гарсан хойно нь шалгаж эхэлсэн байна. 4 нь авлига, хээл хахуулийн хэрэгт ял сонссон бол 8 нь шалгагдаж байна. Прокурорын дээд газрын Албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын тоо баримтаар сүүлийн жилүүдэд эмэгтэй албан тушаалтнууд албан тушаалын гэмт хэрэгт холбогдох явдал өсөж байгааг тэмдэглэсэн. “Авлига хүний нас, хүйстэй ямар ч холбогдолгүй юм. Харин хууль эрх зүйн орчны цоорхойн хяналт сул байх болон хэрхэн эрх мэдлийг зохих ёсны дагуу хэрэгжүүлж байгаатай холбоотой юм” хэмээн Бээжингийн Их сургуулийн Ли Ченгуан мэдэгдэв.

Эх сурвалж

Боловсролын систем дэх авлигатай тэмцэх зорилгоор 2014 оны 16-ны өдрөөс ЮНЕСКО-ийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэнгээс ЭТИКО гэсэн шинэ портал боловсруулан ажиллаж байна.

Авлигыг төдийлөн олж тогтоох, хэмжих нь хэцүү байдаг ч улс орнуудын боловсролын салбарын түвшин болгонд оршиж байдгаас гадна хүүхдүүдэд сурч боловсрох, чанартай боловсрол олж авахад нь саад болж байдаг. Тухайлбал, хуурамч сургууль, дипломоос эхлээд сурах бичиг хүрэлцэхгүй байх, бичиг хэргийн хэрэгслийг нь хулгайлах, багш, сурган хүмүүжүүлэгч дутагдах, сургуулийн төсвийг зүй бусаар зарцуулах зэргийг дурдаж болно. Мөн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар зарим орнуудад бичиг баримтаар оршиж буй багш нарын цалингийн сан нийт цалингийн фондын 15-20 хувийг эзэлдэг байна. Зарим тохиолдолд энэ нь сургуулийн барилга байгууламж, сурах бичгийн хөрөнгө, анги танхим тохижуулах хөрөнгийн тал хувийг эзэлдэг байна. ЭТИКО мэдээллийн бааз нь авлига, ёс зүй, боловсролын салбар дахь авлигын асуудалтай хэрхэн тэмцэх, авлигын эсрэг хэрэгслүүд, авлигатай тэмцэх стратегитэй холбоотой хамгийн сүүлийн үеийн судалгааны ажлуудыг багтаасан аж. Энэхүү мэдээллийн бааз нь ил тод байдал, шударга ёсыг тогтооход үндэсний болон олон улсын оролцогчдын мэдээлэл, туршлага солилцох цөм болох юм. Энэ нь тэдэнд боловсролын салбар дахь авлигын чиглэлээр мэдээлэл олж авах, судалгааны ажлын үр дүнгээ хуваалцах зэрэг боломжийг олгохоос гадна боловсролын салбар дахь авлигатай тэмцэх нэгдэл байгуулахад чухал үүрэгтэй юм. 

Эх сурвалж