Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.30-07.04/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.30-07.04/

Индонезийн Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн шүүгч асан авлигын хэргээр насаараа хоригдох ял сонслоо. 

Indonesia jails ex-top judge for life for corruption by AFP

6 дугаар сарын 30 (Ассошиэтед Пресс). Индонез улсын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн шүүгч асан Акил Мочтар 5 сая долларын хээл хахууль авсан гэмт хэрэгтээ насаараа хоригдох ял сонсов. Тэрээр орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаанд нөлөөлөхийн тулд хахууль авчээ. 

Авлигын гэмт хэргийг шүүн тасалдаг тусгай шүүхийн шүүгч Сувидя хэлэхдээ “шүүгдэгч ард түмний төлөө шударга үнэнийг хамгаалдаг хамгийн эцсийн түшиг тулгуур болсон төрийн дээд шатны байгууллагын тэргүүн нь байсан. Түүний үйлдэл үндсэн хуулийн шүүхийн нэр хүндийг газар унагасан” гэлээ. 

Одоо 53 настай шүүгдэгч өөртөө оноосон ялыг шударга бус гээд давж заалдахаа мэдэгджээ. 

Прокуроруудын хэлснээр Мочтар өнгөрсөн 10 дугаар сард авлигын хэргийн мөрдөн байцаагч нарын зохион байгуулсан нууц ажиллагааны үеэр бизнес эрхлэгчид, хууль тогтоогч нараас 250 мянга орчим америк доллартай тэнцэх хэмжээний 3 тэрбум орчим рупиа -гийн хээл хахууль авахыг зөвшөөрч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. 

Тэрээр авлигын хэрэгт холбогдож байгаа төрийн албан тушаалтнууд, үүнд эрчим хүчний сайд зэрэг засгийн газрын хэд хэдэн сайд нарын дараагаар авлигын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан болж байна. 

Гэхдээ сүүлийн жилүүдэд гарсан авлигын хэргүүдээс хамгийн цочирдмоор нь энэ хэрэг бөгөөд учир нь Индонез улсын Үндсэн хуулийн шүүх бол тус улсын хамгийн шударга төрийн байгууллагуудын нэг нь гэж тооцогдож байлаа. 

Шөнө дунд болтол үргэлжилсэн шүүх хурлын эцэст шүүгдэгч авлига болон мөнгө угаах гэмт хэрэгт буруутай болох нь тогтоогдсон тул насаар нь хорих ял оноож байгааг шүүгч Сувидя зарлав. Шүүгдэгч орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой хэрэг дээр 5.4 сая орчим доллартай тэнцэх хэмжээний хахууль авсан болохыг яллагч тал нотолсон ажээ. 

Эх сурвалж

БНП Парибасын хэрэг шийдэгдсэний дараа АНУ-ын Засгийн газар хууль бус мөнгөний урсгалыг зогсоохын тулд хэд хэдэн компанийг онилоод байна. 

After BNP, U.S. targets range of firms in crackdown on illicit money flows by ARUNA VISWANATHA 

7 дугаар сарын 1 (Ройтерс). БНП Парибас банк АНУ-ын Засгийн газрын хоригийг зөрчсөн нь тогтоогдож, бараг 9 тэрбум долларын торгууль төлөхөөр зөвшөөрсөн явдал нь АНУ-ын Хууль зүйн яам -ны хэрэгжүүлж буй стратегийн илүү өргөн далайцтай шилжилтийн зөвхөн нэг хэсэг нь болж байна. Стратегийн энэхүү шилжилтийн үйл ажиллагаанд санхүүгийн залгигч систем -д хамаарах илүү олон томоохон банк болон санхүүгийн компаниуд өртөж болзошгүй байна. 

Холбогдох эх сурвалжаас үзвэл францын өөр 2 том банк болох Кредит Агриколе КАГР.ПА болон Социете Генерале СОГН.ПА , түүнчлэн Германы Дойче Банк АГ ДБКГн.ДЕ болон АНУ-ын Банамекс ЮүЭсЭй банкууд мөнгө угаасан, эсвэл холбогдох хоригийг зөрчсөн байж болзошгүй асуудалд шалгагдаж байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын Хууль зүйн яам болон бусад байгууллагуудын зүгээс Кредит Агриколе, Социете Генерале банкууд нь АНУ-ын Засгийн газраас Иран, Куба, Судан улсуудын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчсөн асуудлыг шалгаж байна. 

Санхүүгийн зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагууд болон бусад байгууллагууд мөнгө угаах эрсдэлд анхаарлаа илүү нэмэгдүүлэв. АНУ-ын Дотоод орлогын албаны эрүүгийн хэргийн хэлтсийн ажилтнууд саяхан Макаод очиж тэнд байгаа америкийн казиногийн үйл ажиллагааг мөнгө угаах үйлдэлд сэжиглэн шалгасан байна. 

2012 онд АНУ-ын Хууль зүйн яамны бүтэц дотор Мөнгө угаах болон Банкны шударга байдлын хэлтсийг 12 прокурорын бүрэлдэхүүнтэй байгуулсан нь банкнуудын мөнгө угаах гэмт хэргийг шалгах гол ажлыг нугалж байна. 

Эх сурвалж

Нобел Корп компанийн гүйцэтгэх захирлууд авлигын холбогдолтой иргэний хэрэг дээр тохиролцоо хийлээ. 

Noble execs cut deal with SEC ahead of bribery trial by Nate Raymond

7 дугаар сарын 2 (Ройтерс). Далайн гүний өрөмдлөг гэрээгээр гүйцэтгэдэг Нобел Корп компанийн 2 гүйцэтгэх захирал Нигери улсад газрын тосны өрөмдлөгийн цамхгийн зөвшөөрөл авахдаа хээл хахууль өгсөн асуудалтай нь холбоотой иргэний хэргийг шийдвэрлэх тохиролцоо хийв. Хэргийг дараа өдөр нь шүүхэд шилжүүлэхээр товлосон байв. АНУ-ын Үнэт цаас болон биржийн үйл ажиллагааны комиссоос Нобел компанийн гүйцэтгэх захирал асан Марк Жексон , газрын тос, хийн үйлчилгээний компанийн Нигери дэх салбар компанийн захирал Жеймс Руелен нарын эсрэг мэдүүлсэн зарга дээр ажиллах шүүгч нарыг дараагийн даваа гаригт томилохоор төлөвлөж байжээ. Энэхүү заргыг АНУ-ын Гадаадын төрийн албан тушаалтныг хахуульдахын эсрэг хуулийн дагуу үүсгэсэн бөгөөд энэ хуулийн дагуу АНУ-ын компаниуд гадаад улсын төрийн албан тушаалтанд хээл хахууль өгөхийг хориглосон байдаг. 

Эх сурвалж

Хятадын 3 өндөр албан тушаалтан авлигын хэргээр намаас хөөгдөв.

China expels 3 officials in corruption inquiry by David Barboza

7 дугаар сарын 2 (Нью Иорк Таймс). Хятадын засгийн газрын 3 албан тушаалтан эрх баригч Коммунист намаас хөөгдлөө. Тэд Улс төрийн товчооны гишүүн асан Жоу Ёнкан -тай холбоотой байсан ажээ. Эдгээр шийдвэрүүд нь ноён Жоуд тулгаж буй ялын талаар эрх баригчдын зүгээс зарлахад бараг бэлэн болсны эцсийн дохио болж байна. 

Хайнан мужийн дэд захирагч асан Жи Венлин авлига, урван тэрсэлсэн , бусдын ашиг сонирхлын тулд албан тушаалаа ашигласан зэрэг хууль, намын сахилга батын ноцтой зөрчил гаргасан тул намаас хөөгдсөн болохыг мэдээллийн Синхуа агентлаг албан ёсоор мэдээлэв. Нийгмийг аюулаас хамгаалах яамны хамгаалалтын товчооны ахлах офицер асан Тан Хонг болон Коммунист намын Улс төр, хуулийн асуудал эрхэлсэн Комиссын төв аппаратын дэд дарга асан Ю Ган нар мөн адил үндэслэлээр намаас хөөгджээ. Эдгээр гурван албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт татан шалгах ажээ. 

Хятад дахь нэр хүнд бүхий бизнесийн сэтгүүлүүдийн нэг болох Кайшин -ы лхагва гаригийн дугаарт мэдээлснээр эдгээр хүмүүс нь ноён Жоугийн туслахаар ажиллаж байжээ. 2012 оныг хүртэл гүйцэтгэх товчооны гишүүн байсан ноён Жоу болон түүний хэд хэдэн хамаатнууд одоо цагдан хоригдож байгаа бололтой. 

Ерөнхийлөгч Ши Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг компанит ажил засгийн газрын бараг бүхий л түвшнийг хамарч байна. 

Эх сурвалж

Украйны Ерөнхийлөгч тус улсын зэвсэгт хүчин дэх авлигыг зогсоохоор хатуу шийдэв. 

Ukraine president vows to end army corruption by Al Jazeera

7 дугаар сарын 3 (Al Jazeera). Украйны Ерөнхийлөгч тус улсын зэвсэгт хүчин дэх хулгайч, луйварчдаас салахын тулд батлан хамгаалахын сайдыг шинээр томиллоо. Тус улсын зүүн хэсэгт бий болсон бослогыг шийдвэртэй няцааж чадахгүй байгаа нь зэвсэгт хүчин дэх авлигатай холбоотой гэж тэр үзэж батлан хамгаалахын салбар дахь өндөр тушаалтнуудыг сольж байна. 

Хошууч генерал Валери Хелетей Батлан хамгаалахын сайдаар, дэслэгч генерал Виктор Муженко жанжин штабын даргаар томилогдсон болохыг 7 дугаар сарын 2-ны орой зарлалаа. Ерөнхийлөгч Порошенко түүнчлэн хөдөө аж ахуйн магнат бөгөөд Украйны тэргүүн баячуудын нэг болох Юрий Косюк -ыг ерөнхийлөгчийн тамгын газар дахь батлан хамгаалах асуудал хариуцсан албан тушаалд томилж, арми дахь хулгайч, луйварчдыг хөөн зайлуулна гэж амлав. 

Эх сурвалж