Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.07.14-20/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.07.14-20/

АНУ гуравдагч ертөнцийн орнуудтай адил хэмжээгээр авлигад идэгдсэн үү? 

Is the U.S. as Corrupt as the Third World? By Charles Kenny, BusinessWeek.com

7 дугаар сарын 14(Businessweek.com). Өнгөрсөн долоо хоногт Шинэ Орлеан хотын захирагч асан Рэй Нэйгин албан тушаалаа урвуулан ашигласан хэргийн улмаас шоронгийн хаалга татлаа. Түүний өмнөхөнДетройт хотын захирагч асан Кваме Килпатрик , Иллинойс мужийг төлөөлсөн Конгрессийн гишүүн асан Жесс Жексон нар ийм хэргээр шоронд суусан билээ. Америкийн Нэгдсэн Улсын төрийн өндөр албан тушаалтнууд ийнхүү албан тушаалын гэмт хэрэгт холбогдсоор байхад ихэнх америкчууд улс төрийн авлигыг ядуу буурай орнуудад л өргөн тархсан асуудал, харин америкт бол тийм биш гэж үзэж байна. Бодит байдал дээр асуудал нилээн төвөгтэй байх юм. Жишээ нь: Нигери болон Боливийг бодвол АНУ-д хээл хахуулийн хэрэг хамаагүй бага гардаг. Гэвч иргэдээс танай оронд авлига хэр их түгээмэл вэ гэж асуувал тэд хээл хахуулиас илүү өргөн хэмжээгээр бодож эхэлдэг. Тэд засгийн газар болон улс төрийн тогтолцоо хэр шударга ажилладаг билээ, иргэдийн эсрэг байдаг эсэх талаар шүүн тунгааж эхэлдэг. Ийм л үндэслэлээр АНУ болон хөгжиж буй орнуудын хооронд нэг их ялгаа байхгүй байж болох талаар бодох шалтгаан гарч ирж байгаа юм. 

Улс төрийн эрсдлийн шинжээч нар , тусламжийн байгууллагын эдийн засагчид , бодлогын судалгааны хүрээлэн, байгууллагуудын ажилтнууд -ын хувьд ер нь ямар янзын улс орнуудыг авлигад идэгдсэн гэж үздэг болохыг тэдний энэ талаарх үзэл бодлын илэрхийлэл болсон Транспаренси Интернейшнл байгууллагын Авлигын Төсөөллийн Индексээс төвөггүйхэн харж болно. Дээд талын (гэгээлэг ) хэсэгт нь баян орнууд, үүнд 3-т Швед, 14-т Их Британи, 19-д АНУ байна. Доод талын (чөтгөрийн ) хэсэгт ядуу орнууд, үүнд 136-д Зааны Ясан Эрэг улс, 116-д Вьетнам, 111-д Танзани байна. Буурай хөгжилтэй орнууд авлигад гүнзгий идэгдсэн бөгөөд энэ нь тэдний ядуу байгаагийн маш том, магадгүй хамгийн гол шалтгаан гэдэгт барууны улстөрчид, ажил хэрэгч хүмүүс, тусламжийн байгууллагын ажилтнуудбат нот итгэсэн байдаг. 

Компаниуд татвараас зайлсхийхээс авахуулаад засгийн газрын зарласан тендерт ялах зэрэг янз бүрийн үйл ажиллагааны явцад гар цайлгах, шан харамж өгөх явдал хэр зэрэг түгээмэл байдаг талаар олон улсын хэмжээнд санал асуулгууд явуулахад тодорхой дүр зураг гарч ирдэг. Тухайн улс хэр зэрэг ядуу буурай байна төдийчинээ компаниуд ийм төрлийн зарлага их гаргадаг байна. Хувь хүмүүсээс хэзээ нэгэн цагт хээл хахууль өгч байсан эсэх талаар асуухад хариулт нь мөн л адил байдаг. Транспаренси Интернейшнл байгууллагын судалгаанаас үзвэл америкчуудын 10 хувь, англичуудын 6 хувь нь л тэднээс хээл хахууль нэхсэн тохиолдолтой таарсан гэж хариулжээ. Үүнтэй харьцуулбал туркуудын 22 хувь, пакистанчуудын 33 хувь, Сенегал, Гана, Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын иргэдийн талаас илүү хувь нь хэзээ нэгэн цагт хээл хахууль шаардуулж байсан гэжээ. 

Нейгиний хэрэг хээл хахуулийнх байгаагүй. Гал тогооны тавилгын тавцан үйлдвэрлэдэг гэр бүлийн компанийхаа бизнесийг эрхлэн явуулахад албан тушаалаа урвуулан ашигласан нь түүний гэм буруу байлаа. Энэ хэрэг явдал нь авлигын маш олон хэлбэр байж болохыг улам тодорхой харуулж байгаа юм. Хэрэв орон орны хүмүүсээс эх оронд нь авлигын асуудал байгаа эсэх талаар санал асуулга явуулбал ихэнх нь авлигыг хээл хахуулаас илүү өргөн хүрээнд тодорхойлох болно. 

Эх сурвалж

Зираат банкны мөнгө угаахтай холбоотой баримт бичиг эрсдэл дагуулж байна.

Ziraat money laundering suspicions pose risks by Today’s Zaman

7 дугаар сарын 14. Туркийн төрийн өмчит Зираат Банкаси банкнаас АНУ-ын Холбооны нөөцийн банк -нд илгээх мөнгө угаах үйл ажиллагаанд холбогдох баримт бичиг нь АНУ-ын Засгийн газрын хар дансанд орсон компаниудаас Иран гэх мэт орнууд руу хууль бус шилжүүлэг хийхдээ Туркийн банкуудыг ашигласан эсэхийг илрүүлэх болно гэж ажиглагчид дүгнэж байна.

АНУ-ын Холбооны нөөцийн банк Туркийн Зираат банктай энэ сарын эхээр хийсэн хэлцлээ нийтэд ил болгов. Хэлцлийн хүрээнд тус банк Зираат банкнаас мөнгө угаасан байж болзошгүй сэжиг бүхий гүйлгээний талаар 60 хоногийн дотор мэдээлэхийг хүссэн байна. 

Туркийн сөрөг хүчний Үнэн зам нам -ын дэд дарга Кемал Абдуллаоглу энэ даваа гаригт Анкара хотод үг хэлэхдээ “АНУ-ын Холбооны нөөцийн банк Ираны бизнесмен Реза Зарраб -ын 2012 оны 7 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Туркаас Иран руу хийсэн байж магадгүй мөнгөн шилжүүлгийг илрүүлэхээр оролдож байгаа байх” гэлээ. 2012 оны сүүлийн 5 сард Туркээс Иран руу экспортолсон алтны хэмжээ дээд хэмжээндээ буюу 3 тэрбум долларт хүрсэн байна. Анкара Иранаас авч буй байгалийн хийн төлбөрөө алтаар төлж байгаа нь АНУ-ын зарим шинжээчдэд “сэжигтэй” санагдаж байгаа ажээ. 

Эх сурвалж

Авлигыг хяналтанд авч чадвал буурай орнууд дахь хүүхдийн эндэгдэл буурна.

Reining in corruption could prevent Third World child deaths by Matt Wade

7 дугаар сарын 16 (Сидней Морнинг Хералд ). Шинээр хэвлэгдсэн илтгэлд дурдсанаас үзвэл ядуу буурай орнууд татвараас зайлсхийх, мөнгө угаах, хээл хахууль зэрэг хууль бус санхүүгийн гүйлгээний улмаас жил бүр 1 их наяд долларыг улсын санд төвлөрүүлж чадалгүй алдаж байгаа нь дараагийн арван жилийн дотор тэдгээр улсуудад хүүхдийн амь насыг авч одож байгаа бөгөөд урьдчилан сэргийлж болохуйц өвчлөлийн тархалтыг зогсоож чадах хэмжээний мөнгө юм.
“Хүүхдүүдийг авар” хэмээх тусламжийн байгууллагын дүн шинжилгээнээс үзвэл тэдгээр хууль бусаар зувчуулж буй мөнгийг эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад

зарцуулж чадвал одоо хөгжиж буй орнуудад түгээмэл байгаа урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн эндэгдлийн 2050 оны урьдчилан төлөв байдлын хэмжээг 20 жилээр наашлуулж чадахаар байна. 

Эх сурвалж

Австралийн Холбооны Цагдаагийн газрын ажилтан авлига, хээл хахуулийн 12 үйлдэлд буруутгагдав.

Australian Federal Police officer Benjamin Joseph Hampton charged with 12 corruption and bribery offencesBy Lucy Carter, ABC News

7 дугаар сарын 17(Эй-Би-Си Ньюс). Хээл хахууль болон авлигын ноцтой хэрэгт татагдан 12 үйлдэлд буруутгагдаж буй Австралийн Холбооны цагдаагийн албаны ажилтан Бенжамин Жозеф Хамптон хатуу нөхцөл болзол болон 1 сая долларын барьцаагаар батлан даалтад гарлаа. Тэрээр паспортоо хураалгасан бөгөөд онгоцны буудал болон Австралиас гарч явах бусад хилийн боомтод дөхөж очихгүй байх шаардлагыг биелүүлж, Ийствоодын цагдаагийн газар өдөр бүр очиж бүртгүүлэх ёстой болж байна. 

Еппинг хотоос гаралтай бөгөөд одоо 43 настай Хамптоныг Холбооны цагдаагийн газрын мэргэжлийн стандартын хороо болон Австралын Хууль сахиулах байгууллагын шударга байдлын хороо 15 сарын турш мөрдөн шалгасны эцэст энэ лхагва гаригт баривчилсан бөгөөд түүнийг өөрийн албан үүрэгт хамаарахгүй мэдээллийг олж авсан болон бусад этгээдэд дамжуулсан хэрэгт буруутгаж байна. 

Эх сурвалж

Тайландын Авлигатай тэмцэх газар Ерөнхий Сайд асан ИнглакШинаватра цагаан будааны хэрэг дээр буруутай болохыг тогтоов.

Thai Corruption Agency Finds Yingluck Guilty in Rice Caseby Chris Blake (Bloomberg)

7 дугаар сарын 17 (Блүмберг). Тайландын Авлигатай тэмцэх үндэсний комисс Инглак Шинаватра Ерөнхий Сайдын алба хашиж байхдаа улсын цагаан будааны хөнгөлөлтийн хөтөлбөр -ийн явцад алдагдал хүлээж байгааг үл хайхарсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болохыг тогтоов.

Комиссын дарга Вича Махакун Бангкок хотноо сэтгүүлчдэд хэлэхдээ энэ шийдвэрийг комиссын долоон гишүүн бүгд санал нэгтэйгээр гаргасан бөгөөд Ерөнхий Сайд асан Шинаватра хөтөлбөрийн явцад алдагдал 500 тэрбум бат буюу 15.5 сая доллар хүртлаа өссөн талаар мэдээлэх үед тэрхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн зогсоох ёстой байсан гэлээ. 

Эх сурвалж

Венец хот авлигын давалгаанд живж байна. 

Venice is Sinking Under a Tidal Wave of Corruption by Manfred Manera 

7 дугаар сарын 19. 1966 оны 11 дүгээр сард Венец хот өөрийн түүхэн дэх хамгийн их хэмжээний үерт автагдаж бараг бүхэлдээ живж алга болох шахсан юм. Үүний дараа хотын иргэд ийм үер дахин болохоос сэргийлж ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай гэдэгт санал нийлж байлаа. Энэ бол Ла Серениссима -гийн хувьд амьдрал эсвэл үхлийн сонголт байв. 

Гарах гарцыг олоход 20 жил шаардагдав. Эсвэл бүгд тэгж л бодож байлаа. 

1980-аад оны эхээр Италийн хамгийн том барилгын компаниудын нэгдэл болох Консорзио Венезиа Нуова (КВН) буюу “Шинэ Венец” консорциум өөрийн төлөвлөгөөгөө санал болгов. Ром дахь Италийн Засгийн газраас санхүүжүүлсэн Мосе нэртэй энэ санал нь өөрийн шийдлээрээ дэлхийд анхны үерийн хаалтын систем болох байв.

Дараагийн жилүүдэд Мосе төлөвлөгөө 7.6 тэрбум долларын өртөг бүхий төсөл болж урагшлав. Цагтаа аугаа хүчирхэг байсан ФИАТ нэгтгэл -ийн гишүүн болох Импрегило корпораци зэрэг хувь нийлүүлэгчидтэй энэ төсөл амжилттай хэрэгжих мэт санагдаж байв. Гэвч Венец хотын захирагч Гиоргио Орсони өнгөрсөн сард баривчлагдсанаар бүх зүйл өөрчлөгдөв. Тэрээр улс төрийн компанит ажилдаа зориулж СВН-ээс мөнгө авсан хэрэгт буруутгагдаж байна. Түүнийг баривчлагдсан өдөр Италийн цагдаагийн газар өөр 35 хүнийг авлига, хээл хахууль, мөнгө угаасан хэргээр мөн баривчлан саатуулжээ. Тэднээс гадна 100 эсвэл түүнээс олон хүнийг мөрдөн шалгаж байна. 

16 дугаар зууны үед оршин тогтнож байсан Венецийн Бүгд Найрамдах Улс -аас эхлэлтэй зуун зууны түүхээрээ бахархдаг Венецчүүдийн хувьд энэ бүх хэрэг явдал ичгүүр, гутамшгийг авчирч байна. 

Эх сурвалж

Эм-Эйч 17-ийн сүйрлийн төлөө Оросыг шийтгэх нь Украйнд нэмэр болохгүй

Punishing Russia for the MH17 tragedy will not help Ukraine by Olivier Bullough, The Guardian

7 дугаар сарын 20 (Гуардиан ). Өнгөрөгч пүрэв гариг хүртэл дэлхий дахин Украйныг сүйрч унахыг зүгээр хараад суухаас буцахгүй байсан юм.Украйн улс авлигадаа идэгдэж, Орос түүний газар нутгаас нь таслан авч, барууныхан энэ орныг хөгжөнө дэвшинэ гэдэгт нь итгэх итгэлээ алдаж гүйцсэн байв. МН17 онгоцны сүйрэл хандлагыг өөрчилж орхилоо.

Украйнд очсон хүмүүс энэ улс хэр зэрэг уруудан доройтож байгааг анзаарахгүй байж болох юм. Нийслэл Киев хотод Европын бусад нийслэл хотуудад байдаг бүх зүйл, тухайлбал автомашины үзүүлэн худалдааны танхимууд , зоогийн газрууд, гоёмсог уран барилга гээд бүх зүйл бий. Гэвч Транспаренси Интернейшнл байгууллагын өнгөрсөн оны Авлигын индексийн судалгаагаар Украйн Төв Африкийн Бүгд Найрамдах Улс -тай зэрэгцэн 144 дүгээр байранд жагссан. 

Виктор Янукович ийн засаглалын үед Украйн дахь баячуудын засаглалын ужид самуун цэнгэл туйлдаа хүрсэн нь энэ орныг өөрийгөө хамгаалах нь битгий хэл бүрэн бүтэн байлгаж чадахааргүй байдалд хүргэсэн билээ. 

Янукович хэр шуналтай байсныг мөнгөн дүнгээр илэрхийлэхээр татварын албаныхан тооцож үзэхэд түүний засаглалын үед Украйны төрийн хөрөнгөнөөс жил бүр ойролцоогоор 18 тэрбум фунт стерлинг хулгайлсан нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн -ий бараг 1/5 хувь болж байна. Ямар ч улс орон ийм гарз хохирлыг давж гарч чадахгүй. 

АНУ-ын засаг захиргаа болон Европын холбооны зүгээс Украйныг сульдуулан ганхуулж байна гэж Оросын Холбооны Улсыг буруутгаж байна. MH17 онгоцны сүйрлээс болоод ингэж буруутгах явдал улам ширүүсч байгаа бөгөөд шинэ хориг арга хэмжээ авах нь цаг хугацааны асуудал болоод байна. 

Энэ бүрэн Украйнд нэмэр болох нь юм л бол. Оросын байр суурь, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шүүн тунгааж байгаа шигээ бид өөрсдийн байр суурь, үйл ажиллагааг дүгнэж цэгнэх хэрэгтэй байна. Барууны банкууд болон шел компаниуд байгаагүй бол Украйны эрх баригчид улс орноо ингэж дампууруулж чадахгүй байсан юм.

Януковичийн Сухолучя дахь ангийн отгийг Лондонгийн Харли гудамжинд бүртгэлтэй шел компани эзэмшдэг. Энэ зөвхөн ганц энэ баримт гэхэд л Английн хууль тогтоогч бүрд ичих сэтгэл төрүүлэх ёстой байтал чимээгүй л өнгөрцгөөсөн. 

Украйны задралын гай гамшиг 298 хүний амь тэнгэрт сүйдэхээс хамаагүй өмнө хэрээс хэтэрсэн байсан. MH17 онгоцны эмгэнэлт хэрэг явдал нь энэ гамшигт сүйрэл гарах нөхцөл байдал бий болоход барууныхан бид өөрсдөө хэр буруутай билээ гэдгээ анзаарч ойлгоход хүргэх ёстой.

Эх сурвалж