Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.25-29/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.25-29/

Эрүүл мэнд, гэр бүлийн халамжийн сайд асан Мошараф Хосейныг мөнгө угаасан хэрэгт буруутгажээ.

Бангладешийн Авлигатай тэмцэх газраас Бангладешийн Үндэсний намын тэргүүн Мошараф Хосейныг мөнгө угаасан хэрэгт буруутган Нийслэлийн анхан шатны шүүхийн даргад хэргийн материалыг хүргүүлжээ. Эрүүл мэнд, гэр бүлийн халамжийн сайд асан Мошараф Хосейныг 3 дугаар сарын 12-ноос хойш цагдан хориод байгаа бөгөөд түүнийг 2001 оноос 2006 оны хооронд сайдын албыг хашиж байхдаа хэд хэдэн улсад мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна.

Эх сурвалж

Индонезийн авлигатай тэмцэх төрийн бус байгууллагаас зөвлөмж хүргүүлэв.

Авлигатай тэмцэх төрийн бус байгууллагаас шинэ Ерөнхийлөгчийн захиргаанд эхний 100 хоногт тус улсыг нэрвээд байгаа системийн авлигатай тэмцэх чиглэлээр 20 зөвлөмж хүргүүлэхээр болоод байна. “Энэхүү 20 зөвлөмжийн тусламжтай шинэ засгийн газар авлигатай тэмцэж чадна гэж бид итгэж байна” хэмээн тус байгууллагын тэргүүн Адэ Ираван тэмдэглэсэн байна. Авлигаас ангид, авлигатай тэмцэх чин хүсэл бүхий авлигыг мөрдөн шалгах байгууллага байгуулах, авлигад автсан албан хаагчдад ногдуулах шийтгэлийг хүндрүүлэх, авлигатай тэмцэх хууль тогтоомжийг чангатгах зэрэг асуудлууд зөвлөмжид тусгагдсан байна. Үүнээс гадна авлигатай тэмцэх байгууллага болон бусад байгууллагуудын уялдаа холбоо сайжруулах шаардлагатайг дурдсан байна. Тус байгууллагын судлаач Эмерсон Юнто: “Дээд шүүхийн шийдвэр гарахгүй байгаагаас шалтгаалан 2013 онд гэхэд 67 авлигад автсан албан хаагчид зохих шийтгэлээ хүлээгээгүй байна. Шинэ Засгийн газрын ажлын эхний 100 өдөрт 100 авлигад автсан албан хаагчдыг шалгах явдал бол хамгийн сайн зорилт. Мөн Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдыг сонгохдоо сайтар судалж томилох хэрэгтэй юм. Хэрэв засгийн газрын гишүүдийг сонгох ажил иймэрхүү суудлын наймаа хэлбэртэй явагдах нөхцөлд зөвлөмжүүд амжилттай хэрэгжинэ гэж бодохгүй байгааг тэрээр тэмдэглэсэн юм.

Эх сурвалж

Авлигын хэрэгт холбогдоод байсан Ли Тэнхуйг шүүхээс буруугүйг тогтоов.

1988 оноос 2000 онд Тайванийн Ерөнхийлөгч асан Ли Тэнхуйн авлигын болон мөнгө угаасан хэрэгт холбогдуулан гаргасан дүүргийн шүүхийн буруугүй гэсэн шийдвэрийг Тайванийн Дээд Шүүхээс хэвээр үлдээв. Прокуроруудаас түүний буруутайг нотлох хангалттай баримтууд гаргаж тавиагүй хэмээн шүүх хурлыг даргалагч тэмдэглэсэн байна. Хуулийн мэргэжилтнүүдийн хэлснээр бол шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэргийг түргэвчилсэн журмаар шийдвэрлэх тухай хуульд заасан дараах нөхцлүүдэд давж залдаж болно. Үүнд: тэрхүү шийдвэрийг гаргахдаа үндэслэл болгосон хууль, эсхүл дүрэм, журам нь Үндсэн хуульд нийцэхгүй бол, тэрхүү шийдвэр нь Дээд шүүхийн тайлбарыг зөрчсөн, эсхүл тэрхүү шийдвэр нь шүүхийн шийдвэр гаргах жишиг хэм хэмжээнд харшилж байгаа зэрэг юм. Эрүүгийн хэргийг түргэвчилсэн журмаар шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг сайтар судалж байж шийдвэрийг хүлээн авсны дараа давж заалдах эсэхээ шийднэ хэмээн прокурорууд мэдэгдсэн байна. Ли болон түүний ойрын хамтрагч, Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед нь сангийн сайд байсан Лю Тай Ин нарт Ерөнхий Прокурорын газар тусгай сангаас 7.79 сая ам. доллар 1990-ээд онд шамшигдуулсан асуудлыг илрүүлснээр 2011 оны 6 дугаар сард буруутгаж эхэлсэн байна. Учир нь Лю нь 1992 онд Тайванийн Судалгааны хүрээлэн нэртэй байгуулан санхүүжүүлж эхэлсэн байна. Дээд шүүхээс Люд 3 жилийн хорих ял эдлүүлэн, хууль бус үйлдлийн улмаас олж авсан хөрөнгөнөөс 150000 ам. долларын хохирол барагдуулахаар заасан байна. 91 настай Ли нь шүүхийн шийдвэрийг зарлах үед оролцоогүй боловч түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийг хаана гэж найдаж байгааг илэрхийлжээ. Харин ерөнхийлөгч асан Ли нь “Тайвань бол ардчилсан улс юм. Эрх баригчид шүүхийн системийг ашиглан дэглэмээ хамгаалах оролдлого хийх ёсгүй” хэмээн хэлсэн нь түүний хэргийг улс төрийн дээд түвшнээс удирдаад байна гэсэн утгатай аж.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх нэгж нь хувийн салбарыг соён гэгээрүүлнэ.

Камбожийн Авлигатай тэмцэх нэгж нь тус улсын томоохон нэр хүнд бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтын зорилго нь хувийн салбарт зориулан боловсруулж буй авлигын эрсэг хөтөлбөрт бизнесийн орчны санал зөвлөмжийг тусгах байв. Боловсруулсан зарчмууд нь хувийн болон төр дэх авлигын онцлогийг ойлгох, аж ахуйн нэгжүүд үр ашигтай мэдээлэлтэй байх ба бизнес эрхлэгч нар илүү цэвэр хөрөнгө оруулалт хийх итгэлтэй байна хэмээн найдаж буй аж.

Эх сурвалж

Камбож:Авлигатай тэмцэх нэгж нь төрийн албан дахь “сүнс”-тэй (амьгүй албат) тэмцэнэ гэв.

Камбожийн Авлигатай тэмцэх нэгжийн дарга Ом Иентиенг баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр төрийн байгууллагуудын удирдлагуудад хандан бодитоор алба хашихгүй хирнээ цалин авч буй хүмүүсийг олж тогтоовол авлигын хэрэгт буруутгах болно хэмээн анхааруулав. Тэрээр Сангийн яамтай хамтран хууль бусаар төрөөс цалин авч буй “сүнс” (амьгүй) албан хаагчдыг олж илрүүлэхээр ажиллахаа дуулгасан байна. “Ирэх долоо хоногоос амьгүй албатыг саатуулахаар төлөвлөж байна. Утга нь хаана үүсээд байгаа орчныг олж тогтоох ажлыг хийнэ. Улмаар зөрчлийг арилгуулах талаар гурван сарын хугацаатай үүрэг өгнө. Гурван сарын дараа шалгаад арилаа нөхцөлд шүүхэд шилжүүлнэ. Иймэрхүү үзэгдлийг арилгаснаар бодит албан хаагчдад цалин нэмэх боломж нээгдэх юм.” хэмээн Авлигатай тэмцэх нэгжийн дарга хэлсэн байна. “Тус асуудал нь маш чухал. Гэтэл тэд яаж илрүүлэх юм бэ? Жишээ нь бид цаасан дээр 100000 цэрэгтэй гэдэг. Үүнээс 50-60000 бодит цэрэг байдаг. Бид Тайландтай асуудалтай байхад хангалттай цэргийн хүчийг илгээж чадаагүй. Шинээр цэрэг татлага явуулж байж цэрэг илгээж байсан. Хэрхэн Авлигатай тэмцэх нэгжийнхэн эдгээр амьгүй албатыг илрүүлэх гэж байгаад эргэлзэж байна” хэмээн Сөрөг хүчний парламентын гишүүн Сон Чэй илэрхийлсэн байна. Батлан хамгаалахын сайд, хэвлэлийн төлөөлөгч нараас энэ талаар тодруулах гэхэд тэд олдоогүй аж. Харин Транспарэнси интернэшнл Камбожийн тэргүүн Прэп Кол “Хэрэв тэд хүсэж байвал үүнийг хийж чадна. Энэ нь тийм ч хэцүү бус юм. Төрөөс цалин авч буй албан хаагчдын цалингийн цэс гэх зүйлсийг аудит хийж олж тогтоож болно” хэлэв.

Эх сурвалж

Бангладеш:Авлигатай тэмцэх газар эрсдлийн үнэлгээний үндэсний тайланг удахгүй бэлэн болгоно.

Мөнгө угаах болон терроризмын санхүүжилтээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сул талуудыг олж тогтоох эрсдлийн үнэлгээний үндэсний тайланг ойрын саруудад бэлэн болгохоор Авлигатай тэмцэх газар ажиллаж байна. Мөнгө угаах чиглэлийн Ази Номхон далайн бүлгийн өгсөн зөвлөмжийн дагуу Бангладеш Улс нь Сангийн сайдаар ахлуулсан Мөнгө угаах, терроризмын санхүүжилтээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлдөх хороог байгуулаад байгаа юм. Тус хороо нь үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан ба уг үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар үнэлгээний тайланг хийж байгаа аж. Одоогоор мэдээлэл цуглуулаад байгаа бөгөөд боловсруулалт ойрын 1-2 сард багтан дуусгах төлөвлөгөөтэй юм.

Эх сурвалж

АНУ:Төрийн эргэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Уотергейтийн шуугиан дэгдээд байсан 1973 оны сүүлээр Ерөнхийлөгч Никсон тус улсын бүх цэргийн өндөр албан тушаалтнуудыг дуудан хурал хийж байсныг АНУ-ын Адмирал Элмо Цумвольт дурсан ярихдаа “Хэрэв тэр (Ерөнхийлөгч) Үндсэн хуулиар хориглосон зүйл хийвэл цэргийхний зүгээс дэмжлэг үзүүлэх, Конгрессийн эсрэг түүнийг босвол биднийг дэмжих эсэхийг мэдэх гэсэн зорилготой энэхүү яриаг хийж байна гэсэн бодол надад өөрийн эрхгүй төрсөн юм. Цэргийнхэн хэн нь хариу өгөөгүй, тэр яриа тарсан” гэжээ. Энэ бол америкийн түүхэнд анх удаа улсын тэргүүн, эсхүл цэргийн удирдах албан тушаалтан төрийн эргэлт хийх гэсэн яриа гаргаж буй явдал бус юм. Америкийн иргэний дайны үед хойдчуудын генерал Жорж Макклелан Ерөнхийлөгч Абрахам Линкольны боолуудыг чөлөөлөхийн эсрэг гурван генералыг дуудан ерөнхийлөгчийн эсрэг босохыг уриалсанд генералууд татгалзан генерал төрийн эсрэг босохоо больсон түүхтэй. Өнөөдөр америкийн удирдагч нар хуулийн дагуу төрийн эрхэнд гарч, мөн л хуулийн дагуу тухайн албан тушаалаас буудаг, хэн ч бай ерөнхийлөгч ч, ямарч генерал байсан тус улсын дүрэм журмыг өөрчлөхгүй гэдэгт америкчууд итгэдэг. Тэд ямар нэгэн төрийн эргэлт битгий хэл төрийн эргэлтийн оролдлого ч үзээгүй ард түмэн юм. Үүнтэй нэгэн адил дэлхийн хөгжингүй орнууд зуун жил бус юм гэхэд хэдэн арван жил ямар нэгэн дайн байлдаангүй аж төрж байна. Өнөөдөр орчин үеийн Лондон, Стокгольм, эсхүл Токио зэрэгт танк явж байна гэвэл төсөөлөгдөхгүй. Гэтэл ийм зүйл Каракас, Катманду, Киншас, Китод гэх мэт дэлхий даяар тогтмол болж л байдаг юм. Удаан хугацааны туршид улс төр судлаачид төрийн эргэлт амжилттай болох нь цэргийн мэргэшсэн байдалтай холбоотой гэж үздэг байв. Төрийн эргэлт гэх зүйл тохиолддоггүй улс орны цэрэг, арми нь Үндсэн хууль, хуулийн хэм хэмжээг чандлан сахиж биелүүлдэг юм. Гэвч нарийн авч үзээд өөр дүгнэлтэд хүрсэн. Ёс суртахуунтай байдал бус харин хууль, эрх зүйт ёсны үр дүн нь тогтвортой байдал чухал. Иймд шударга шүүхийн систем хувь хүнд үнэнч байх явдлыг бууруулж том хэмжээний гэмт хэрэг төлөвлөх явдлыг хэцүү болгодог байна. Тууштай дагалдагч нар байхгүй бол хэн ч эргэлт зохион байгуулж чадахгүй ба орчин үеийн ардчилсан нийгэмд Макклелан, Никсон хоёр ойлгосон шиг тууштай дагалдагч, дэмжигч нар ховор юм. Төрийн эргэлт гараагүй бүс нутагт ямар хүчин зүйлс нөлөөлөөд байгааг тодорхойлохын тулд хамгийн бага нь 50 жилийн турш ямар улс орнуудад төрийн эргэлт гараагүй байна гэдгийг авч үзжээ. 1901 оноос 1960 оны хооронд дор хаяхад нэг төрийн эргэлт гарсан байна. Харин Швед, Щвейцари, Англи, АНУ зэрэг нь эдгээрт хамаарахгүй. Төрийн эргэлт нь цэргийн дэглэмээс эхлэн гудамжин дахь жагсаал цуглаан гээд ямар ч хэлбэртэй байж болно. Зарим улсад төрийн эргэлт нь бүтэлгүйтэж, зарим улсад хууль ёсоор төрийн эрхэнд гарсан удирдагч нь хүчээр өөрийн эрх мэдлийн хэм хэмжээг өсгөх, жишээ нь 1933 онд Гитлер хийсэн шиг болж өнгөрөв. 1961 оноос 2010 оны хооронд төрийн эргэлтээс ангид бүс нутаг 18 улсаар нэмэгдсэн юм. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. 1961 онд Алжирт болсон францын генералуудын бослогоос хойш 50 жил өнгөрснөөр 2011 онд 50 жилийн босгоо давсан хамгийн сүүлийн гишүүн болсон улс нь Франц юм. Цаашид 2015 онд Сингапур, 2016 онд Ботсвана, 2020 онд Итали Улс нэмэгдэх юм. Транспаранси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн 2008 оны үр дүнгээр төрийн эргэлт, авлига хоёрын хооронд хүчтэй хамаарал байгааг тогтоосон байна. Хавсаргасан хүснэгтэд авлигад хамгийн ихээр автсан улсаас бага уруу эрэмблэсэн. Хараар тодруулсан улс орнууд нь 1961 оноос 2010 оны хооронд төрийн эргэлт гараагүй улс орон юм. Эрх зүй, хууль ёс хөгжсөн улс орнуудад авлига огцом буурч байна. Мэдээжийн хэрэг энэхүү хамаарлыг төгс гэж хэлэхгүй. Коста-Рика, Израил, Мексик болон Өмнөд Африк гэсэн 4 улс нь авлигын индексийн үзүүлэлт нь харьцангуй өндөр юм. Төрийн эргэлтээс ангид бүс нутагд дөнгөж элсэгчид юм: Өмнөд Африк Англиас 1934 онд эрх чөлөөтэй болсон, Мексик Улс төрийн эргэлтийн оролдлогыг хамгийн сүүлд 1938 онд үзсэн, Израиль 1948 оноос хойш тогтвортой байгаа бол Коста-Рикад 1955 онд хамгийн сүүлийн төрийн эргэлт хийх оролдлого болжээ.

Эх сурвалж