Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.12.06-12/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.12.06-12/

Сингапур Улсын хөгжсөн шалтгаан нь авлигын эсрэг тэмцэж чадсанд оршино

Авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй Сингапур Улсад бусад улс орны бодлого боловсруулагчид анхаарлаа хандуулах цаг нь иржээ. Транспарэнси Интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн 2014 судалгаагаар 7 дугаар байрт жагссан тус улсын хөгжиж буй түүх нь бусад улсынхтай л адил юм. 

1965 он хүртэл колонийн дарангуйлал доор байсан тус улс арав гаруй жил үргэлжилсэн бослогын дараа бүрэн бие даасан улс болж, нийгмийн шилжилт хийж чадсан юм. Үүнээс гадна, өндөр хөгжсөн тус улс өмнө нь өнөөгийн хөгжлийн замдаа дөнгөж орж буй улс орнуудын л нэгэн адил маш муу эдийн засгийн тогтолцоо, боловсролын түвшин доогуур ард иргэдтэй байсан. Хүчтэй бодлогоор авлигыг хазаарлаж чадсанаар хүчирхэг эдийн засгийн тогтолцоотой болж, ард иргэдээ ядуурлаас гаргаж чадсан нь ийнхүү бусад улс орнуудын сонирхлыг нь татах болжээ. 

Гэвч Сингапур Улсын энэхүү хөгжлийн зам нь бусад улсын хувьд туршлага болох эсэх нь эргэлзээтэй юм. 

Нэн тэргүүнд, өнөөгийн хөгжиж буй улс орны хувьд ядуу улсаас хөрөнгөтэй улс болж шилжих алхам хамгийн хүч шаардсан, төвөгтэй асуудал болоод байгаа. Харин колонийн дэглэмээс бие даасан улс болж, харьцангуй буурай хөгжилтэй байсан тус улсын хувьд хүн ам нь англи хэлээр ярьдаг, худалдааны төв бүсэд байдаг нь давуу тал болж эдийн засаг нь хурдацтай өссөн байна. Ядуу буурай улсаас хөрөнгөтэй улс болон шилжих тухайн цагт тус улсад авлигатай тэмцэх л тулгамдсан асуудал болоод байжээ. Улмаар АНУ болон баруун Европын улсуудын түүхийг эргэж харахад тэд ч бас авлигатай тэмцэх талаар дорвитой алхам хийж чадаагүй байжээ. Тэд баян улс болсныхоо дараа л авлигыг /их, бага хэмжээгээр/ дарж чадсан байна. 

Нэгэнт хөрөнгөтэй улс төрийн албан хаагчиддаа өндөр цалин өгч, ингэснээр хээл хахууль авахыг бууруулж, авлигын эрч хүчийг сааруулж чадсан туршлага тус улсад бий. Дээрх арга хэмжээг аваагүй бол тус улсын хөрөнгөөс засгийн газрын ажилтнууд хууль бус замаар хуримтлал бий болгож, улмаар тус улсын хөгжилд аюул учрах байж. 

Хөгжиж буй улс орнуудын хувьд нэмэр болохуйц дараагийн нэг туршлага нь тухайн улсын хэмжээ юм. 6 сая гаруй хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээ нь 800 м.кв талбайтай, Австралийн арлын болон Карибын тэнгисийн улсуудаар хүрээлэгдсэн Сингапур улсын хувьд хөгжихөд маш бэрхшээлтэй байжээ. 

Сингапур Улсын авлигатай амжилттай тэмцэж чадсан хамгийн чухал хүчин зүйл нь гүйцэтгэх засаглалыг нэг намын хүчтэй бодлогоор барьж байсанд оршиж байна. Ашиг сонирхлоороо нэгдсэн олон бүлэглэлүүдийг тараах “улс төрчдийн шийдвэр” нь авлигын эсрэг авах арга хэмжээг зөв замд нь оруулжээ. 

Эх сурвалж

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани авлигын эсрэг мэдэгдэл хийв 

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани авлигын эсрэг мэдэгдэл хийхдээ “Авлига нь манай улсын Исламын Хувьсгалыг аюулд оруулж байна” гэсэн байна. Тегеранд болсон авлигын эсрэг үйл ажиллагааны үеэр телевизэд өгсөн ярилцлагадаа “Ширээн доогуур өгч авдаг мөнгөө одоо ил дээгүүр нь өгч байна, үүнийг устгахыг уриалж байна” гэж тэрээр хэлсэн юм. 

Түүний засгийн газар 2013 оны 8 сараас хойш төр барьж эхэлснээс хойш хэд хэдэн өндөр албан тушаалтан холбогдсон авлигын хэргүүд ил гарсан байна. Өнгөрсөн 5 дугаар сард тэрбумтан, бизнесмен Махафарид Амир Хосрави 14 төрийн өмчит болон хувийн өмчийн банкуудаас нийтдээ 2.6 тэрбум ам.доллар /1.7 тэрбум паунд/-ын өмч хөрөнгө шамшигдуулсан, хээл хахууль авсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж мөнгө угаасан гэсэн томоохон хэрэг нь илэрч түүнийг ялласан юм. Мөн 9 дүгээр сард дэд ерөнхийлөгч асан Мохаммад Реза Рахимиг авлигын хэрэгт холбогдуулан хорьсон байна. Түүнийг Ираны тэрбумтан, бизнесмен Бабак Занжанитэй холбоотой гэж мэдэгдсэн ба түүнийг олон улсын санкцийг зөрчин өөрийн компаниудаар дамжуулан засгийн газрын нэрийн өмнөөс борлуулсан нефтийн орлого болох 2.8 тэрбум ам.долларыг /1.7 тэрбум паунд/ шамшигдуулсан хэрэгт буруутгаад байгаа юм. 

Гүнзгийрсэн асуудал

Ерөнхийлөгч Хассан Роухани “Иранчуудыг авлигатай тэмцэхэд бүхий л хүчээ ашиглахыг уриалсан” юм. 

Мөн тэрээр монополь байдлыг маш их шүүмжилсэн ба ямарч өрсөлдөөнгүй монополь байдал нь авлигыг өөгшүүлж байна, үүнийг уг үндсээр нь арилгах хэрэгтэй гэсэн байна. 

Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү мэдэгдэл нь 1979 оны хувьсгалаас хойш тус улсын цэрэг, улс төр, эдийн засаг дахь томоохон байгууллага /Islamic Revolution Guards Corps (IRGC)/-ыг хэлсэн байж магадгүй аж. 

IRGC-ийг томоохон татаас болон сангийн үйл ажиллагаагаар дамжуулан Ираны эдийн засгийн 1/3-ийг хянадаг ба хууль бус үйл ажиллагааг дэмждэг гэж олон нийт үздэг юм. 

Эх сурвалж

БНХАУ-ын “Алтанд донтсон” төрийн албан тушаалтны авлигын гэмт хэрэг 5 тэрбум ам.доллар хүрсэн байна. 

Шинжээчдийн үнэлгээгээр 5 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх алттай холбоотой авлигын гэмт хэргийг илрүүлсэн талаар өнгөрсөн Даваа гарагт Хонконгийн нэгэн сэтгүүлд мэдээлсэн байна. БНХАУ-ын цэргийн ахлах албан тушаалтан байсан тэрээр өөрийн тансаг машиндаа алтан гулдмай цуглуулдаг байсан нь илэрсэн байна. 

БНХАУ-ын Засгийн газраас Ардын Либерал Армийн ложистикийн хэлтсийн орлогч захирал байсан дэслэгч, генерал Гү Жуншаныг өнгөрсөн 3 дугаар сард хэдэн зуун цэргийн албан тушаалд холбогдох хэрэгт буруутган, шалгаж байгаа юм. БНХАУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажилладаг Хонконгийн нэвтрүүлэгч Пионексийн бичсэнээр “Түүний хууль бусаар олж авсан нийт хөрөнгө нь 30 тэрбум юань /5 тэрбум ам.доллар/ орчим байсан ба үүний 600 сая орчим юанийг авлига болгон авсан” гэсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Гү Жуншан нь алтанд маш дуртай ба ялангуяа Буддагийн алтан баримал нугасгүй нэгэн бөгөөд тэрээр алтыг хээл хахуульд авахдаа дан ганц гулдмай хэлбэрээр бус, задгай хэлбэрээр авдаг байсныг тогтоож, энэ талаар БНХАУ-ын хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдээр мэдээлсэн байна. 

Түүнд бэлэг өгөхдөө Мерседес бенз машинд хэдэн зуун алтан гулдмай хийж, дараа нь машиных нь түлхүүрийг л өгдөг байжээ. Алтны сорьцын талаар өндөр мэдлэгтэй нэгэн хүн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ноён Гү Жуншан яг л өөрийн хүссэн зүйлээ авлигад авдаг байсан” гэсэн байна. Түүний энэ хэргийг өнгөрсөн 6 дугаар сард зарласан ба тэрээр ард талдаа хүчтэй ивээн тэтгэгч нартай байсан боловч өөрөө энэ талаараа ямарч тайлбар өгөөгүй байна. 

БНХАУ-ын дарга ноён Си Жиньпин 2012 оны сүүлээр намын дарга, БНХАУ-ын дарга болсноосоо хойш цэргийн салбар дахь авлигын эсрэг далайцтай ажиллагааг эхлүүлсэн ба энэ ажлаараа хүчтэй “барсууд” болон бага “ялаануудыг” буулгаж авах зорилготой. Тэрээр цэргийн салбар дахь хээл хахуулийг устгах ажлыг гол зорилгоо болгосон юм. 

Үүний зэрэгцээ, хэдэн арван жилийн турш дайн хийхгээгүй хэдий ч маргаантай байгаа Зүүн ба Өмнөд Хятадын тэнгист байгаа хүчээ БНХАУ-ын дарга ноён Си Жиньпин шинэчлэх ажлыг улам эрчимжүүлж байна гэж үзэж болохоор байна.

Эх сурвалж

Транспарэнси Интернэшнл байгууллага Азербайжанд авлигын эсрэг дуу хоолой болж байсан сэтгүүлчийг баривчилсныг буруутгалаа. 

Транспарэнси Интернэшнл байгууллага Азербайжаны шүүхээс хүний эрхийг хамгаалагч, хээл хахуулийн хэргээр сурвалжлаг хийдэг сэтгүүлч Хадижа Исмайловаг баривчилсан асуудалд маш их санаа зовниж, түүнийг нэн даруй суллахыг шаардсан байна. Түүнийг хүний амь нас хөнөөх хэрэгт бусдыг турхирсан гэж буруутган баривчилсан байна. Хэрвээ шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл 7 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж. 

Транспарэнси Интернэшнл байгууллагын дарга Хосе Угаз “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол хээл хахуулийн эсрэг тэмцэхэд маш чухал байдаг, Хадижа Исмайлова шиг идэвхтнүүдийн ажлыг яллах биш харин дэмжих хэрэгтэй” гэж хэлсэн байна. 

Түүний эсрэг энэ хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй, үндэслэлгүй түүнийг буруутгаж байгаа нь үнэн хэрэгтээ тус улсын бизнесийн авлигын сүлжээний талаар тэрээр дуугарсантай холбоотой хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа юм байна. 

Азербайжан Улс нь энэ жилийн Транспарэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар 100 онооноос 29 оноогоор 175 улсын 126-д жагссан нь тус улсад авлига, хээл хахууль өргөн тархсныг харуулж байна. 

Тус хууль бус баривчилгааны талаар Эмнести Интернэшнл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг маш олон олон улсын байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа юм байна. 

Эх сурвалж

ОХУ-ын 3 албан тушаалтан тутмын 1 нь авлига авч байна. 

Өнгөрсөн Мягмар гарагт ОХУ-ын Авилгын эсрэг хороо /National Anti-Corruption Committee/-ны дарга Кирилл Кабанов “Манай улсын 3 албан тушаалтан тутмын 1 нь авлига, хээл хахуультай холбоотой байгаа нь орон нутагт тархсан авлигатай тэмцэх арга хэмжээ авахад маш их бэрхшээлтэй байна. Төрийн албан тушаалтнуудын бараг 30 хувь нь хээл хахуульд автагдсан” гэж хэлсэн байна. 

1990-2000 оны хооронд ОХУ-д бага цалинтай, хяналтын тогтолцоо муу, албан тушаалтнууд хахууль авч орлого олдог байсан ужгирсан уламжлалаасаа ангижрахын тулд тэмцсээр байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. 

Авилгын эсрэг хорооны дарга Кирилл Кабановын хэлснээр хамгийн түрүүнд тулгамдаад байгаа асуудал бол бизнесийн хүрээний авлига, энэ хүрээний авлигыг устгахгүй бол хээл хахуульд автсан төрийн албан тушаалтнуудтай тэмцэх нь ямар ч боломжгүй зүйл болж байна. 

Түүнийг ийнхүү мэдэгдэл гаргахаас ердөө нэг хоногийн өмнө ерөнхийлөгчийн захиргааны албаны дарга Сергей Иванов “Хээл хахуулийн эсрэг тэмцэлд амжилт гарч байгаа, ОХУ-ын төрийн албан тушаалтнууд өөрсдөд нь хээл хахууль санал болгож буй хүмүүсийн талаар мэдэгдэх нь нэмэгдэж байна. Бид энэ жил 3000 гаруй хээл хахууль өгөх гэсэн хүмүүсийн талаарх гомдол хүлээн авсан нь төрийн албан тушаалтнуудын дунд хариуцлага нэмэгдэж байгааг харуулж байна ” гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

БНХАУ-ын Эдийн засгийн агентлагийн өмнөх орлогч даргыг авлигын хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгэжээ. 

Өнгөрсөн лхагва гарагт БНХАУ-ын Эдийн засгийн агентлагийн орлогч даргаар ажиллаж байсан Лью Тиенаныг авлига авсан хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. 

Лью Тиенаныг 2002 оноос 2012 оны хугацаанд нефть, химийн болон автомашин үйлдвэрлэгч компаниудаас 36 сая юань /5.9 сая ам.доллар/ хээл хахууль авсан болохыг тогтоожээ. Эх сурвалжийн мэдээлснээр Лью Тиенан Засгийн газрын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны орлогч даргын албан тушаалыг хашиж байхдаа улсын нууц мэдээлэлд нэвтрэх, бодлогод нөлөөлөх зэргээр хууль бус үйлдэл гаргаж байсан юм. 

Өнгөрсөн 9 дүгээр сард болсон шүүх хурлын үеэр улсын яллагч түүнийг хэргээ хүлээсэн гэсэн үндэслэлээр өршөөл үзүүлэхийг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн түүнд бүх насаар нь хорих ял оноосон байна. Энэ тухай Лангфан хотын шүүхийн цахим хуудас болон Синхуа агентлаг албан ёсоор мэдээлсэн билээ.

БНХАУ-ын дарга ноён Си Жиньпин 2012 оноос Коммунист намыг хээл хахууль болон бусад хууль бус үйлдлээс цэвэрлэх кампанит ажлыг эхлүүлсэн.

Мөн өнгөрөгч бямба гарагт тус намаас Хятадын эрх баригч дотоод бүлэг болох Байнгын хорооны гишүүн Жоу Ёонканыг намаас хөөсөн тухай мэдэгдэж, авлига авсан, төрийн нууцыг задруулсан хэргээр баривчилсан байна. Мөн Гуандоны өмнөд мужийн нэгэн бизнесменийг бүтцийн өөрчлөлтөд орж буй төрийн компаниудаас хөрөнгийг нь хулгайлах хэрэгт оролцсоны төлөө цаазаар авах ял оноосон байна гэж эрх барих нам өөрийн вебсайтдаа бичсэн байна. Энэ хэрэг нь 340 сая юаньтай /55.7 сая ам.доллар/ холбоотой юм байна.

Лью Тиенан Үндэсний эрчим хүчний газрын захирал байсан бөгөөд тэрээр хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн мөрдөгдөж буй эрчим хүч эдийн засгийн агентлагуудын хэд хэдэн албан тушаалтнуудын нэг юм. 

Эрчим хүчний газрын орлогч захирал Вей Пенгюанийг мөн хээл хахуулийн хэргээр саатуулсан.

Өнгөрсөн 10 дугаар сард мөрдөгчид Вей Пенгюанийн 200 сая юанийг /33 сая ам.доллар/ бэлнээр олсон, мөн 11 хорооны ажилчдыг хээл хахуулийн хэргээр сэжиглэн мөрдөн шалгаж байгаа ба эдгээрийн зургаан нь тус бүртээ хэдэн арван сая юань /хэдэн сая доллар/ хээл хахууль авсан байж болзошгүй байна гэж тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор мэдээлсэн байна. 

Эх сурвалж

Өндөр түвшний авлигатай хэрхэн тэмцье.

Өнгөрөгч 11 сарын сүүлээр Египет Улсын шүүх тус улсын ерөнхийлөгч асан Хосни Мубаракын холбогдсон улсын хөрөнгөнөөс ойролцоогоор 1.2 тэрбум ам. доллар хулгайлсан гэх авлигын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байна. Тэрээр ард иргэдээсээ ингэж хулгай хийснээр ямар их үр дагавартай нүүр тулна гэдгээ бодож үзээгүй бололтой. 

Авлигын хор хохирол ямар хэмжээнд байгаа бодит байдлыг Засгийн газар мэдэж байна уу? Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын авлига 1.2 тэрбум ам.доллар уу? Эсхүл хууль бусаар хил дамнан урсдаг 1 их наяд уу? Жил бүр дэлхий даяар эмнэлгийн тусламж авч чаддаггүй, хоол хүнс, цэвэр усны хомстолтой байгаа 140.000 гаруй хүүхэд орхигдсоор байх уу? Хичнээн хүн өндөр түвшний авлигын золиос болж үхэх вэ? 

Авлигын тэр дундаа өндөр түвшний авлигын гэмт хэрэгтнүүд олноороо нийгэмд чөлөөтэй алхсаар л байна. Хосни Мубарак шиг хүмүүст улсынхаа, ард иргэдийнхээ мөнгөнөөс хулгайлаад ямар үр дагавар гарах нь сонин биш. Тэд иргэдийнхээ төлөө ажиллана гэж амлан төрийн өндөр албан тушаалыг хашдаг ч үнэн хэрэгтээ өөрсдийн байдал, эд хөрөнгөө л нэмсэн байдаг. 

Өндөр түвшний авлига үнэндээ өнөөдөр дэлхийг дарангуйлж байна. 

Иргэд болон албан байгууллагууд авлигын эсрэг бэхжүүлэх арга хэмжээг тал бүрээс хэрэгжүүлж байгаа сайхан мэдээ байна. Олон улсын хамтын нийгэмлэг 2015 болон цаашид хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэвшүүлж байна. Иргэний нийгмийн байгууллагууд нийлж засаглалын зорилтыг тодорхойлж байна. Үнэн хэрэгтээ 2014 онд Нээлттэй нийгмийн хүрээлэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг үр дүнтэй, хариуцлагатай, хүртээмжтэй гэж тодорхойлсон. Дэлхийн иргэд ч бас тэдний төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. НҮБ-ын судалгааны үр дүнгээр “Шударга, хариуцлагатай, ажил хэрэгч Засгийн газар” гэсэн тогтвортой хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн. Хамгийн сонирхолтой нь, Засгийн газар нь анх удаа авлига, хээл хахуулийн асуудлыг шийдвэрлэх талаар засаглалын зорилгодоо тусгаж, авч хэлэлцэж байна. 

Гэсэн хэдий ч, өндөр түвшний авлигатай тэмцэх маш ирээдүйтэй алхмууд байгаа ч, юу хийж хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. 

Эх сурвалж