Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.01.03-09/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.01.03-09/

Транспарэнси Интернэшнл байгууллага ОХУ-д иргэний нийгмийн идэвхтнүүдэд ял оноосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Транспарэнси Интернэшнл байгууллага ОХУ-ын иргэний нийгмийн идэвхтэн, авлигын эсрэг болон авлигатай холбоотой асуудлаар иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой болж байдаг Алексей Навальный, Олег Навальный нарт ял оногдуулсан явдлыг буруушаасан байна. 

Тус улсын шүүхээс Алексей Навальныйд тэнсэн харгалзах ял оноосон бол түүний дүү Олег Навальныйд 3 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. 

Транспарэнси Интернэшнл ОХУ-ын байгууллагын дэд дарга Елена Панфилова “Бид шударга ёс, үнэний дуу хоолой болж байгаа гэр бүлийн гишүүдийг хамгаалах хэрэгтэй. Шүүх улс төрийн захиалгаар ажиллаж байна” гэж хэлсэн байна. “ОХУ-д иймэрхүү олныг гайхшруулсан, тодорхой бус шийдвэр гарч, үүний эсрэг хэн ч дуугарахгүй, байгаа нь хууль ёсных уу? Энэ бүхний эцэст гарах хамгийн муу үр дагавар нь авлигын эсрэг иргэний нийгмийн идэвхтэй дуу хоолой болж байдаг гэр бүлийн гишүүд аюултай байдалд орж байгаа явдал юм. Ийм байдал үргэлжилбэл иргэний нийгмийн байгууллагууд ардчилсан нийгэмд хүчтэй нөлөөлж чадахгүй болно” гэжээ. 

Авлигын эсрэг тууштай тэмцэгч алдарт блогчин Алексей Навальный 2013 оны Москва хотын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан ба тэрээр нийт сонгогчдын 30 орчим хувийн саналыг авч байжээ. Түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэснээр түүний нэр хүнд хормын төдийд унасан аж. Тэрээр өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэгт яллагдан гэрийн хорионд байгаа юм байна. 

ОХУ-ын Засгийн газраас иргэний нийгмийн идэвхтнүүд рүү дайралт хийсэн нь буруу алхам болсон байна. 

Эх сурвалж

Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссеф авлигатай тэмцэхээр 2 дахь удаагаа тангараг өргөлөө. 

Бразиль Улс- Өнгөрсөн Пүрэв гарагт Ерөнхийлөгч хатагтай Дилма Роуссеф хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдон тангаргаа өргөсөн бөгөөд тэрээр ажиллах хугацаандаа төрийн мэдлийн нефтийн компанид гарсан авлигын талаарх томоохон асуудал, эдийн засгийн уналт болон түүний эрх баригч эвсэлд үзүүлэх конгрессийн дэмжлэг зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ амласан байна. 

Хатагтай Роуссефын эрх барих хүч хууль тогтоогчдын дунд суларч байгаа нь түүнд тулгарах бэрхшээлийг шийдэхэд улам л хэцүү болно гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд зарим шинжээчид Ерөнхийлөгч Дилма Роуссефийн менежментийн хатуу хэв загвараа өөрчилж, зарим зүйл дээр буулт хийх хэрэгтэй гэсэн байна. 

Гэхдээ Үндэсний Конгресст хэлсэн 40 минутын нээлтийн үгэндээ хатагтай Роуссеф өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалж, түүний засгийн газрын хөтөлбөрийн дагуу нийгмийн тэгш бус байдалд анхаарал хандуулахад Бразиль улсын гаргасан агуу амжилтуудыг тэмдэглэж, тэрээр авлигатай тэмцэж, хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн ял шийтгэлээс мултардаг байдлыг зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

“Бразилийн ард түмэн ил тод байдал, эрүүгийн бүх гэмт хэрэг, тэр дундаа авлигын гэмт хэрэгтэй илүү ихээр тэмцэхийг хүсэж байна. Мөн шударга ёс хүн бүхэнд ижил тэгш байхыг хүсч байгаа тул бид үүнийг бий болгохын тулд ямар ч бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн байна” гэсэн байна. 

Бразилийн нийслэлд байрлах “Арко Эдвайс” хуулийн фирмийн улс төрийн шинжээч Тияго Де Арагро “Хатагтай Роуссеф эдийн засгийн өсөлт хөгжил, санхүүгийн хариуцлага, дотоод болон гадаад хөрөнгө оруулалтын найдвартай байдлыг сэргээх замаар эдийн засгийн асуудлыг шийдэх хэрэгтэй байсан”, “Петробрас нефтийн компанид гарсан авлигын хэрэг хамгийн төвөгтэй асуудал, учир нь энэ асуудал одоо хүртэл дуусаагүй, ээдрээтэй хэвээр байгаа, цаашид ямар хор уршиг учруулж болох аюулын цар хүрээг бид тодорхойлж мэдэхгүй байна” гэж хэлсэн байна. 

Түүний хэлснээр дээрх авлигын гэмт хэрэг нь Бразиль Улсын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй хамгийн том хэрэг ба холбогдох албан тушаалтнуудад ял оногдуулаад эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Бразилийн хамгийн том барилгын болон инженерийн компаниудын дарга нар зэрэг 39 хүнийг дээрх хэрэгт холбогдуулан саатуулж, шалгаж байна. Бразилийн Ерөнхий Прокурорын хоёрдугаар сарын сүүл гэхэд хэдэн арван улс төрчдийг татан оруулах болно, эдгээрийн ихэнх нь эрх барих эвслээс байх болно гэсэн байна. 
Өнгөрсөн Пүрэв гарагт болсон Ерөнхийлөгч Дилма Роуссефийн тангараг өргөх, үг хэлэх ажиллагаа нь шууд сонгогдсон ерөнхийлөгч албан ажлаа эхлүүлж буй долоо дахь удаагийн явдал бөгөөд Бразиль Улсад ойрын хэдэн жил ийм явдал болж байгаагүй юм.

Эх сурвалж

Алстомын хэсгийн хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцно хэмээн мэдэгдэв. 

Польш Улс, Варшав хот. Хэдэн сая долларын үнэтэй тээврийн гэрээг авахын тулд төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж буруутгагдаж байгаа Францын аж үйлдвэрийн акулууд болох Алстом хэсгийн хоёр менежертэй холбоотой хэрэгт маш олон хүмүүсийг холбогдуулан шалгаж магадгүй гэж Польшийн прокурорууд мэдэгдсэн байна. 

Алстомын Англи дахь салбар нь Энэтхэг, Польш, Тунист тээврийн гэрээг авахын тулд 8.5 сая орчим ам.долларыг хээл хахуульд өгсөн болох нь Английн авлига, хээл хахуулийн гэмт хэргийн прокурорын өнгөрсөн 9 дүгээр сард хийсэн мэдэгдлээс харагдаж байна. 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр бид 772 сая ам.долларын торгууль төлнө, тээврийн төслийг авахын тулд хуурамч зөвлөхүүдээр дамжуулан эрх бүхий албан тушаалтанд хээл хахууль өгсөн хэргээ хүлээх болно гэж Алстомоос мэдэгдэж байсан байна. 

Энэхүү хээл хахуулийн хэрэг нь 1998 онд гарын үсэг зурагдаж баталгаажсан Варшавын газар доорх транзит системд 108 вагон нийлүүлэх тухай Алстом Консталын гэрээ, 2000 онд гарын үсэг зурагдаж баталгаажсан Варшав хотод 62 трамвай нийлүүлэх гэрээ, мөн нийслэлд 60 трамвай нийлүүлэх тухай гэрээнүүдтэй холбоотой юм. 

Баруун өмнөд Врацлав хотын прокурорууд Алстом Консталд ажиллаж байсан хоёр ажилтанг компанид ноцтой санхүүгийн асуудал үүсгэсэн, компанийхаа ашиг сонирхол, эрх ашгийн төлөө зохих ёсоор ажиллаагүй хэргээр хариуцлагад татаад байна.

Мөн прокурорууд хээл хахууль авсан хэргээр Варшав хотын зөвлөхөөр ажиллаж байсан хоёр албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж байгаа ба нэг албан тушаалтанг хээл хахууль авсан, нөгөөг нь хээл хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж байна. 

Врацлав хотын давж заалдах шатны прокурорын газрын төлөөлөгч Анна Цимолаг Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа мөрдөн шалгах ажиллагааг 2 дугаар сарын 28-ны өдөр дуусгана гэж төлөвлөж байсан боловч энэ хэрэг маш ээдрээтэй том, олон хүнийг холбогдуулан шалгаж байгаа тул энэ хугацаа цаашаа үргэлжилнэ, цаашид шалгагдаж байгаа хүмүүсийн үйлдэл тус бүрт дүн шинжилгээ хийх, цаашид ямар шийдвэр гаргах, ямар хариуцлага хүлээлгэх вэ? зэрэг асуудлыг шийдвэрлэх” болно гэсэн байна. 

Польш Улсын прокурорууд энэ хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг хэдэн мянган хуудсаар нь цуглуулсан бөгөөд энэ дотор тус улсын прокурорын хүсэлтийн дагуу Англи, Швейцари, Испани зэрэг улсуудаас цуглуулсан банк, санхүү, худалдааны бичиг баримт багтаж байна. 

Тус улсын прокурорууд бараг жил гаруйн өмнөөс Франц улсаас дээрх хэрэгтэй холбогдуулан эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн боловч энэ асуудал одоогоор шийдэгдээгүй байна. 

Эх сурвалж

Тайвань Улсын экс ерөнхийлөгч шоронд 6 жил хоригдсоны дараа эмчилгээ хийлгэхээр түр батлан даалтад гарлаа. 

Тайвань Улс. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон 20 жилийн хорих ялаар шийтгүүлэн, одоогийн байдлаар эдлэх ялынхаа 1/3 болох 6 жилийн хорих ялыг биечлэн эдлээд байгаа Тайвань Улсын экс ерөнхийлөгч Чен Шуй Бианд өнгөрсөн Даваа гарагт эмчилгээ хийлгэх, түр батлан даалтад гарах зөвшөөрөл олгов. 

Энэ явдлыг сая болж өнгөрсөн сонгуультай холбон тайлбарлаж байгаа бөгөөд Националист намаас БНХАУ-д хатуу чиг хандлага үзүүлдэг улс төрийн өрсөлдөгч нартайгаа эвлэрэх гэсэн эвлэрлийн дохио болж байна гэж үзэж байгаа юм байна. 

Ардчилсан Дэвшилтэт намын гишүүн, 64 настай Чен Шуй Биан 2000-2008 онд ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Коммунист эрх мэдэлтнүүдийг алсаас дэмжин ажилладаг байсан байна. 

Хорих газрын эмч нар түүнийг үр дүнтэй эмчилж чадахгүй байна гэдгийг шинжээчдийн баг тогтоосны дараа БНХАУ-ын Хууль зүйн яамны Засан хүмүүжүүлэх агентлагаас хамгийн багадаа нэг сар хүртэл хугацаагаар эмчлүүлэхийг зөвшөөрч батлан даалтад гаргасан байна. 

“Батлан даалтын хугацаанд тэрээр орон нутгийн эмнэлэгт биеийн байдал нь сайжиртал гэр бүлийн гишүүдийн ажиглалтан дор байна.Чен Шуй Бианы биеийн байдал нилээд ноцтой байгаа. Түүнийг төрийн тэргүүн байсан гэдгийг харгалзан үзэж 6 жил 1 сар хорих шаардлагагүй байсан. Түүнийг үүнээс эрт суллах хэрэгтэй байсан” гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв. 

1940 оны БНХАУ-ын иргэний дайнаас хойш Бээжин хот, Тайвань Улсын өөрөө удирдах, тусгаар тогтнолыг зарласан ба далайгаас ердөө 99 милээр тусгаарлагдсан хоёр улсыг аажмаар нэгтгэх ёстой гэж үзэж байжээ.

Дээрхи бодлого нь ихэнх хэлэлцээрийг боломжгүй болгож байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан Чен Шуй Бианы үзэл бодолд дургүйлхэж байсан байна. 

2008 оноос хойш Националист намын дарга Ма Инг Жеоу Бээжин хоттой харилцах харилцаагаа намдааж, БНХАУ-тай худалдаа, транзит, хөрөнгө оруулалтын 21 гэрээг байгуулсан байна. Гэхдээ Националист намын гишүүд 11 дүгээр сард болсон орон нутгийн сонгуулиар сөрөг хүчиндээ долоон суудал алдсныг олон хүмүүс их газартай байгуулсан гэрээ намын бодлогод нөлөөлсөн үйл явдал болсон гэж үзэж байгаа юм байна. 

Экс ерөнхийлөгч нь батлан даалтад байх хугацаандаа өөрийн намдаа ямар нэгэн чиг үүрэг гүйцэтгэхгүй хэдий ч Чен Шуй Бианг сулласан явдал нь 20 жилийн ялыг хэт их гэж үзэж байсан сөрөг намыг дэмжигчдэд таалагдах нь ойлгомжтой юм. 

“Түүнийг ялласан нь “хүмүүнлэг” эсвэл “шударга” явдал байв уу гэдэг талаарх олон нийтийн маргааныг таслахын тулд төрийн өндөр албан тушаалтнууд өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээс экс ерөнхийлөгчийн нөхцөл байдлыг судалж эхэлсэн” гэж Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Хууль зүйн яамны дэд сайд Чен Минг танг мэдэгдсэн байна. 

БНХАУ-ын шүүхээс 2009 онд ерөнхийлөгч асан Чен Шуй Бианыг хээл хахууль авсан, мөнгө угаасан хэмээн 18 сая орчим ам.долларын авлигын гэмт хэрэгт буруутгасан бөгөөд түүний энэ үйлдэл нь албан үүргээ гүйцэтгэх байхдаа гэмт хэрэг үйлдсэн Тайвань Улсын анхны ерөнхийлөгч болсон ба түүний дээрх үйлдэлд эхнэр, 2 хүүхдийг нь мөн шалгасан байна. Харин экс ерөнхийлөгч Чен Шуй Биан өөрт нь холбогдуулсан бүх хэргийг үгүйсгэж, улс төрийн сэдэлтэй гүтгэлэг гэж тайлбарлаж байсан байна. 

Түүнийг Даваа гарагт батлан даалтад гаргасан ба биеийн байдал нь сайжирвал нэг сарын дараа ялаа үргэлжлүүлэн эдлэх болно гэж Засан хүмүүжүүлэх газраас мэдээллэжээ.Түүний батлан даалтын барьцаанд 62.600 ам.доллар тушаасан байна. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэх арга зам энэ мөн үү? 

Турк Улс. Турк Улсын Парламентын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар Шударга ёс, хөгжлийн намын гишүүдийн саналаар тус намаас Парламентад ажиллаж байсан дөрвөн сайдад авлигын хэрэг үүсгэх, яллах шаардлагагүй гэж үзсэн байна. 

Мөрдөн шалгах хорооны дарга Хакки Коули Шударга, ёс, хөгжлийн намын 9 гишүүний санал авснаар намынхаа гишүүдийг Бүгд найрамдах ардын нам, Нациолист хөдөлгөөний намын гишүүдийн өмнө зогсож, яллагдахаас урьдчилан сэргийлж чадсан байна.Хэрэв комиссийн хурлаас сайд нарыг шүүх шаардлагатай гэж үзсэн бол энэ нь дахиад парламентын санал хураалтын нэг чухал асуудал болох байсан байна. 

Гэхдээ өчигдөр гарсан хорооны шийдвэрийн дараа Парламентад олонхи болсон Шударга ёс, хөгжлийн нам өөрийн гишүүдээ дээд шүүхийн өмнө хээл хахууль, авлигын хэргээр ял сонсохыг зөвшөөрөхгүй нь илт байсан байна.

Турк Улсад сүүлийн хэд хоногт Шударга ёс, Хөгжлийн намын эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл их цацагдаж байгаа ба сайдаар ажиллаж байсан гишүүдийг авлигын хэргээр дээд шүүх рүү илгээх байсан, Шударга ёс, Хөгжлийн намынхан эргэлт хийх боломж байсан хэмээн үзэж байгаа юм байна. 

Дээрхи шийдвэрийг гаргах хугацаанд Шударга ёс, Хөгжлийн намын удирдах албан тушаалтнууд Үндсэн хуулийн эсрэг зүйл хийсэн ба авлигын хэрэгт холбогдох гэж байсан сайд нарын нэг нь өөрийн твиттер хуудсаараа “Дээд шүүх манай намын эсрэг хэлэх үггүй болсон, Шударга ёс, Рөгжлийн намын санал давамгайлж, бид үндэсний дээд шийдвэрийг тогтоочихсон байсан” гэж бичсэн байна. 

Нэр бүхий 4 сайд өчигдөр намынхаа гишүүдийн дэмжлэгтэйгээр ийнхүү авлигын хэргээс мултарсандаа баяртай байгаа боловч Улс төрийн намынхан өөрсдийн гишүүдээ ингэж хамгаалж байгаа нь авлигатай тэмцэх арга зам мөн үү? Энэ сайн засаглал мөн үү? гэсэн асуулт тавихад хүргэж байна. 

Эх сурвалж

Мексик Улс авлигатай тэмцэхээр автобус орон нутгийн замд гаргалаа. 

Мексик Улс, Монтери хот. Мексик Улсын нэгэн том задгай автобусанд улс төрчид хэд хэдэн авлигын дуулиант хэрэг болон хэдэн сая песогийн тухай чанга яригчаар ярьж, маргалдаж буй бичлэг явж байна. Бичлэг явж байх зуур вандан сандал дээр сууж байсан гурван хамгаалалтын ажилтан урдуур өнгөрч буй автобусыг гайхан харж байснаа хажуу талд нь “Авлигатай аялал” гэсэн тод улаан шар тэмдгийг харан инээд алдав. Хажуу тал дээр байсан нь мужийн хуучин болон одоогийн захирагчдын нүүр царайг хошин байдлаар харуулжээ. 

Уг автобус авлигын үүр, уурхай болсон газруудаар /үүнд 52 хүн алагдсан казино ч багтаж байна / аялах ба очсон газар бүрт мужийн хуучин болон одоогийн захирагчид тэдгээр газруудыг ширтсэн байдалтайгаар харагдах аж. 

“Бид авлигын хэргийг улс төрийн эрхшээлд байлгаж болохгүй. Мексик Улсын хамгийн баян хотод улс төр, нийгэм, авлигыг мэдлэгийг дээшлүүлэхийг хичээж байна. Бид үүнийг хүмүүст бодитойгоор ойлгомжтой хэлбэрээр хүргэж, тэдний өдөр тутмын амьдралд үзүүлэх шууд нөлөөг нь тайлбарлаж өгснөөр тэд өөрсдөө авлигатай тэмуэх бодит хүсэл эрмэлзлэлтэй болно. Хошин шогийн мэдрэмжээр улс төрчдөд авлигын талаар мэдрүүлэх зорилготой энэхүү Авлигын автобусын аялал нь амралтын өдөр бүр нэг цаг үргэлжлэх юм. 1.1 сая хүн амтай энэхүү аж үйлдвэрийн хотод улс төрийн аялал жуулчлалын энэхүү хачин жигтэй зүйл нь Мексикчүүдийн хамгийн ихээр хүсч буй зүйл болох бага авлига, үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрыг бий болгох гэсэн хамгийн сүүлийн үеийн бүтээлч оролдлого юм” хэмээн дээрх төслийн санаачлагч хэлсэн байна. 

Эх сурвалж

Өмнөх Засгийн газрын экспорт-импортын зээлийн үлдэгдэл авлигын үндэс болж байна. 

Филиппин Улс,Манила хот. Филиппин Улсын төрийн өмчит компаниас нэгэн хувийн компанид зээлийн баталгаа олгосны дараа тус улсын Засгийн газар 2.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн ба авлигын хэрэгт Экспорт, Импортын Зээлийн Агентлагийн хоёр албан тушаалтанг холбогдуулан шалгаж байна. 

Омбудсмены газраас гүйцэтгэх Экспорт, импортын зээлийн агентлагийн дэд ерөнхийлөгч асан Роландо Алонзо, нягтлан бодогч асан Терезита Комета нарыг Бүгд Найрамдах Филиппин Улсын 3019 тоот буюу Авлига хээл хахуулийн эсрэг хуулийг зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхийг зөвшөөрсөн байна.

Мөн “Ворлд Гаранари” компанийн хувьцаа эзэмшигчид болох Нена Анг, Алисон Си, Гуиллермо Си, Дерик Честер Си, Ренато Анг нарт хэрэг тулгаад байна.

Омбудсмен Кочита Карпио Моралес “Роландо Алонзо, Терезита Комета нар 2003 оны 12 дугаар сард Филиппин Улсын Худалдаа, Хөрөнгө оруулалтын хөгжлийн корпораци байсан Экспорт, импортын зээлийн игентлагаас “Ворлд Гаранари” компанийн хүлээн авсан 1.8 тэрбумын баталгааг зөвшөөрөх асуудлыг хариуцаж байсан” хэмээн мэдэгдсэн байна. 

Филиппин Улсын Засгийн газрын агентлаг Экспорт, Импортын Зээлийн Агентлаг нь гадаад зээл, олон улсын худалдааг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлэх даалгавар өгч, тодорхой зээлийн нөхцөлөөр 10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх зээлийн баталгааг “Ворлд Гаранари” компанид гаргаж өгсөн байна. 

Эх сурвалж

Хэвлэл мэдээлийнхэн авлига, хээл хахуулийн хэргийг хариуцлагатай мэдээлж байх ёстой. 

Вьетнам Улс. Хэвлэл мэдээлэл бол хээл хахуультай тэмцэхэд маш чухал мэдээллийн суваг. Үүнийг Хээл хахуулийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор зохицуулсан байдаг. Засгийн газрын 47/2007 тоот тогтоолд хээл хахуулийн эсрэг тэмцэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийн тухай нэг бүлэг байдаг. 

Хэвлэл мэдээлэл нь хээл хахуулийн шинжтэй гэмт хэрэгтэй холбоотой чухал мэдээллийг цаг хугацаанд нь өөрсдөө олж илрүүлж, цуглуулж, олон нийтийг мэдээллээр хангах бүрэн боломжтой. 

Хэвлэл мэдээллийн агентлагууд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд хээл хахуулийн хэрэг эсхүл хээл хахуультай тэмцэх компанит ажлын талаар мөрдөх, нийтлэг бичих эрхтэй ба бичсэн нийтлэлийнхээ төлөө редактор, сурвалжлагч нар хуулиар тэр дундаа Хэвлэлийн тухай хариуцлага хүлээх ёстой.Үүнийг Вьетнам Улсын Хэвлэлийн тухай хуульд тусгасан байдаг. 

Тэдгээрийг үндэсний ашиг сонирхол, аливаа байгууллага, хувь хүмүүст хор хөнөөлтэй нийтлэл бичих, үндэсний цэргийн нууцыг задлахтай холбогдосон нийтлэл бичихийг хориглож, хянаж байдаг. 

Эх Сурвалж

Австрали хүн бүрт баячуудын татвараас зайлсхийх байдал сөргөөр нөлөөлж байна. 

Австрали Улс. Бид магадгүй тэдний нэрсийг хэзээ ч мэдэхгүй байх. Сүүлийн жилүүдэд Австралийн хамгийн баян 20 тутмын нэг нь татвар төлөхөөс зайлсхийж байна. Австралийн Татварын газраас өөр газарт энэ талаар мэдээлэл байхгүй тул тэндээс л мэдээлэл авах боломжтой. 

Өнгөрсөн 12 дугаар сарын 19-ний өдөр Австралийн Татварын газар өмнө нь нуугдмал байсан оффшор орлого, хөрөнгөө илчилсэн татвар төлөгчдөд тусгай санал тавих өршөөлийн ажлаа дуусгавар болгосон байна. Уг ажлыг дуусгах үед 5000 гаруй татвар төлөгч татвараас зайлсхийсэн буруугаа хүлээсэн ба цаашид татвараа төлж байна гэсэн амлалт өгсөн байна. 

Австралийн Татварын газраас 1750 мэдэгдлийг боловсруулсан ба нийтдээ 240 сая ам.долларын орлого, 1.7 тэрбум ам.долларын хөрөнгийг илрүүлсэн байна. 

Тус газрын тооцоолж байгаагаар татвараас зайлсхийсэн бүх хэргийг илчлэхэд 600 сая ам.долларын орлого татварын дансанд төвлөрөх боломжтой юм байна. 

Гэхдээ хамгийн гайхалтай зүйл нь дээрх 1750 мэдэгдэлд орсон хүмүүсээс 110 хүн нь хамгийн их орлоготой буюу нийт хөрөнгө, орлого нь 30 сая ам.доллараас хэтэрсэн баян татвар төлөгч нарын 4 хувь нь байжээ. Үүн дээр нэмээд Австралийн Татварын газраас 5-30 сая ам.долларын хөрөнгөтэй 300 гаруй Австралиучуудыг илчилсэн байна. 5 татвар төлөгч өөрсдийн 10 гаруй сая ам.долларын орлогоо, 30 татвар төлөгч 1 сая ам.доллараас илүү орлоготой хэмээн мэдэгдсэн байна. 

Дээрхи чинээлэг татвар төлөгчдийн мэдүүлгээс тус улсын Засгийн газар татварын орлогодоо 300 сая гаруй ам.долларыг оруулахаас гадна, энэ нь цаашдаа тус улсын төсөвт ашигтай, учир нь дараагийн жилүүдийн татварыг дансанд үргэлжлэн орж улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлсээр байх болно. 

Эх сурвалж

БНХАУ цэргийн зэвсэг худалдан авах вебсайтыг ажиллуулж эхэллээ. 

БНХАУ, Бээжин хот. Ардын Либерал Арми авлигын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах асуудалд ил тод байдлыг бий болгохын тулд дэлхийн хамгийн том армийн батлан хамгаалах салбар дахь худалдан авах ажиллагааг нээлттэй явуулах весайтыг ажиллуулж эхэллээ.

Одоогийн байдлаар томоохон шинэчлэлийг явуулж буй Ардын Либерал Арми нь 132 тэрбум ам.долларын жилийн төсөвтэй бөгөөд өөрийн Ерөнхий Зэвсэглэлийн хэлтсээрээ дамжуулан уг вебсайтыг ажиллуулж эхлээд байна.

Энэ вебсайтад тус улсын зэвсэг, зэвсэглэлийн хэрэгцээ, холбогдох бодлого, худалдан авах ажиллагааны мэдэгдэл, аж ахуйн жагсаалт, технологийн талаар бүх мэдээллийг багтааж мэдээлэх юм байна. 

Цэргийн ба иргэний нэгдлийг холбох шинэ цонх нээгдсэн ба энэ нь зэвсэглэлийн худалдан авах ажиллагааны системын шинэчлэлийн үе шатыг түргэсгэж, худалдан авах ажиллагааны үйл явцыг хурдасган, өрсөлдөөнт байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой гэж Ардын Либерал Армийн Ерөнхий зэвсэглэлийн хэлтсээс мэдэгдсэн байна. 

Хувийн аж ахуйн нэгжүүд, цэргийн зэр зэвсэг худалдан авах албан газар болон хувь хүмүүс уг вэбсайтад бүртгүүлж, зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой гэж Синьхуа мэдээллийн агентлагаас мэдэгджээ. 

Өнгөрсөн жилээс эхлэн цэргийн болон иргэний нэгдэл, зах зээлд нэвтрэх байдал, мэдээлэл солилцоо, хяналт, аюулгүй байдлыг сайжруулах цуврал бодлогыг хэрэгжүүлж байгаа ба өнгөрсөн оны 5 дугаар сард анхны “цэргийн ба иргэний интеграчлалын форум”-аас зэр зэвсэг худалдан авалтын 200 орчим зүйлсийг гаргасан ба энэ нь 100 гаруй хувийн аж ахуйн сонирхлыг татаж, хамтын ажиллагааны гэрээнүүд ч хийгдсэн байна. 

Эх сурвалж

Гаалийн луйвар, бохир мөнгө болон 7 тагнуулын асуудалтай тэмцэхээр боллоо. 

Энэтхэг Улс. Дели хот. Энэтхэг Улсын хилийн чанадад гарсан 7 тагнуулын хэрэг болон гаалийн луйвар, БНХАУ-ын бохир мөнгөний асуудлыг шалгах зорилгоор тус улсын Засгийн газраас тусгай алба байгуулах гэж байна. 
Гаалийн хилийн чанад дахь нэгжүүдийг бий болгох талаар Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамнаас хэлэлцүүлэг зохион байгуулсан ба эхний ээлжинд 3 нэгжийг Коломбио, Бангладеш, Тайландад Энэтхэг Улсын хуурамч мөнгөн тэмдэгтэй тэмцэх зорилгоор байгуулна хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Мөн Энэтхэг Улс, БНХАУ-ын хооронд худалдааны үйл ажиллагаа нэмэгдэж байгаа тул дээрх нэгжийг Бээжин, Гуанжоу хотуудад байгуулах саналыг мөн хэлэлцүүлэгт оруулсан байна. 
Одоогийн байдлаар дээрх нэгжүүдэд ажиллаж, гадаадад алба хаших 9 албан тушаалтан тодроод байгаа аж. 

Бохир мөнгөний талаар Сангийн яамны мэдэгдэлд цар хүрээг нэмэгдүүлэн шалгах, албан тушаалтнуудад бохир мөнгөтэй холбоотой худалдааны үйл ажиллагааг шалгахыг үүрэг болгосон байна. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэх үйл ажиллагаа БНФУ-ын Үндэсний их сургууль руу чиглэж байна. 

БНФУ. Фижи улсын Авлигын эсрэг хороо нь авлигын хэрэгт холбогдоод байгаа Фижигийн Үндэсний Их Сургууль руу анхаарлаа хандуулаад байна. 

Фижигийн Авлигын эсрэг хороо нь өнгөрсөн сард “Насину” хотхоны асуудлыг шалгаж эхэлсэн ба уг хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ өргөжиж, Үндэсний их сургуулийг шалгахад хүргэсэн байна. 

Фижигийн Авлигын эсрэг хорооны төлөөлөгч Нандани Вандхана “Тус сургуулийн авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг зарлах, мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг өгөх хугацаа хараахан болоогүй байна” гэж мэдэгджээ. 

Боловсролын сайд бөгөөд Фижигийн Үндэсний Их сургуулийн зөвлөлийн дарга Махендра Редди “Би энэ талаар мэдэгдэл хийх боломжгүй” гэсэн байна.

Тус сургуулийн доктор Редди “Манай сургуулийн юуг шалгаж байгааг мэдэх боломж алга байна. Сургуулийн зөвлөл хараат бус, бие даасан байдалтай ажилладаг” гэжээ. 

Эх сурвалж

Засаглал авлигатай тэмцэх үйл ажиллагааг үнэлэх, дүгнэхэд зардлын үр ашигтай байдал буюу зардлын зарцуулалтын дүн шинжилгээний арга 

Хөгжиж буй улс орнууд дахь засаглал, авлигатай тэмцэх үйл ажиллагааг үнэлэх, дүгнэхэд зардлын үр ашигтай байдал буюу зардлын зарцуулалтын (өртөг) дүн шинжилгээний аргыг хэрэглэх явдал өнөөг хүртэл хязгаарлагдмал байна. 

Энэхүү аргыг хэрэглэхгүй байгаа нь тухайн улс орнуудад оновчтой бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, түүнд дүн шинжилгээ хийхэд мэдээллийн хязгаарлагдмал байдлыг бий болгож байна. 

Ер нь үндэсний авлигатай тэмцэх стратеги эсхүл авлигатай тэмцэх байгууллагуудад зардлын зарцуулалтын дүн шинжилгээний энэхүү арга зүйг өргөн хүрээнд хэрэглэх явдал түгээмэл бус байна. 

Учир нь авлигын түвшин буурсан үед уг аргыг ашиглан нөлөөллийг хэмжих явдал зарим талаараа ихээхэн бэрхшээлтэй байдаг.

Хэдий тийм боловч, зардлын үр ашигтай байдлын зарцуулалтын дүн шинжилгээ буюу зарим тохиолдолд зардлын зарцуулалтын дүн шинжилгээ хэмээн нэрлэгдэх энэхүү арга нь авлигын эсрэг арга хэмжээ, хөтөлбөрийн талаар аливаа шийдвэр гаргагч тухайлбал, шударга ёсны хэмжүүрийн талаар шийдвэр гаргах, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг тооцох зэрэгт чухал шаардлагатай мэдээлэл болдог. 

Зардлын зарцуулалтын дүн шинжилгээний үр дүн нь тухайн зардлуудыг мөнгөний нэг нэгжид хувиргах боломжтой эсэхээс ихээхэн хамаардаг бөгөөд ихэнх тохиолдолд төсвийн зарцуулалтад дүн шинжилгээ хийхэд тохиромжтой байдаг. 
Хэдийгээр мөнгөний нэг нэгжид шилжүүлэх боломжгүй байсан ч мөн уг аргыг ашиглах боломжтой юм. 

Авлигыг хэмжихэд тулгардаг бэрхшээлүүдийг бууруулахын тулд зардлын үр ашигтай байдлын үнэлгээний дээрх аргыг энэ бүтээл (ном)-д танилцуулж байна. 

Эдгээр аргыг ашигласнаар, авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнг тооцохдоо зөвхөн авлигын түвшний хэмжилт хийхгүйгээр ч үнэлгээ өгөх боломжтой болох юм. 

Эх сурвалж

Хувийн хэвшлийнхэн авлига, хээл хахуулийн эсрэг тэмцлийг хурцатгана.

Тайланд Улс. Хувийн хэвшлийн авлигын эсрэг хамтын ажиллагааны холбооноос гишүүн компаниудаа нэмэгдүүлж, олон нийтийн худалдан авах ажиллагаанд оролцсон компаниудад гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна.

Авлигын эсрэг тулаанаа эхлүүлэхийн тулд тэрээр хувийн компанийн гишүүдийн тоог өнгөрсөн жил 416 байсан бол энэ жил 600 болгон нэмэгдүүлэх зорилготой байна. 

Авлигын эсрэг хамтын ажиллагааны холбоо нь олон нийтийн худалдан авах ажиллагаанд оролцсон бизнесменүүдэд анхаарч, мөн дотооддоо хээл хахуулийн эсрэг механизмыг хэрэгжүүлэхэд гишүүдээ татан оролцуулах болно. 2014 оны сүүлээр 78 байсан Авлигын  эсрэг хамтын ажиллагааны холбооноос баталгаажсан компаниудын тоог энэ жил даруй хоёр дахин нэмэгдүүлж, 200 гаруй болгох зорилт тавьсан байна. 

Тайланд Улсын Засгийн газраас эдийн засгийг шинэ дэд бүтцийн төслүүдээр дамжуулан хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа учраас дээрх Авлигын эсрэг хамтын ажиллагааны холбооны төлөвлөгөө ил гарч ирсэн байна. 

Хувийн хэвшлийн компаниуд Авлигын эсрэг хамтын ажиллагааны холбоо сайн дураараа элсдэг ба 2014 оны сүүлээр 406 компани, үүнд 212 нь жагсаалтын компаниуд элссэн ба 2013 оны сүүлээр 268 байсан нь 138 компаниар нэмэгдсэн байна. 2013 оны сүүлээр 22 компани байсан бол өнгөрсөн онд 78 компанийг авлигын эсрэг бодлого, стандартыг сайн баримтласны төлөө Авлигын эсрэг хамтын ажиллагааны эвслээс баталгаажуулсан байна. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэх асуудал Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн уулзалтан дээр хэлэлцэх гол асуудал байх ёстой. 

Мазайл Улс. Малайз Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг-Үндэсний нарийн бичгийн дарга нарын газрын ерөнхий захирал Мухаммад Шахруллкрам Яакоб “Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн өмнө хэлэлцэх хоёр гол асуудлыг тодорхойлоод байна. Энэ нь Улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх тунхаглал болон Ялтан шилжүүлэх тухай Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гэрээтэй холбоотой асуудал юм. 

Малайз Улс нь улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёлын бүх гурван тулгуур үндсэн ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй төдийгүй Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2009-2015 оны бодлого, хөтөлбөрийг дэмжин ажиллаж, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүгийн системийг дэмжсэн хээл хахуулийн тулгамдсан асуудлыг гарган ажиллах ёстой. 

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг нь нууц компаниудаар дамжуулан хулгайлсан хөрөнгийг нуун дарагдуулж, хээл хахуулийг бий болгож байгаа бүс нутгийн санхүүгийн систем дахь алдаа дутагдлыг ил гаргах шаардлагатай арга хэмжээг авч ажиллах шаардлагатай болоод байна. 

Транспарэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн 2014 оны индексээр Ази тивийн улсуудаас Сингапур Улс 7-д жагсаж, дэлхий дээрх хамгийн бага авлигатай Ази тивийн улс болсон бол судалгаанд оролцсон нийт 175 улсаас Малайз 50, Филиппин 85, Индонези 107, Вьетнам 119, Камбожи, Мьянмар 156, Лаос 145 дугаар байрт тус тус жагссан байна. Сингапур Улс нь хэдэн жилийн өмнө топ таван хамгийн бага авлигатай улс орны нэг байсан байна. 

Малайз Улс нь авлигын асуудлыг зоригтой шийдэж, бүс нутагт авлигын эсрэг үр ашигтай хүчин чармайлтыг дэмжиж, олон хувьцаа эзэмшигчдийг хамарсан бүс нутгийн байгууллагыг байгуулах ажлыг яаралтай эхлүүлж авлигатай тэмэх манлайллаа харуулах хэрэгтэй байна. 

Үүнээс гадна олон нийтийн ил тод байдлыг бий болгосноор Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг албан ёсны гэрээ, илүү урт хугацааны хээл хахуулийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж энэ бүс нутаг дахь хил дамнасан авлигатай тэмцэх боломжтой болно. 

Эх сурвалж