Эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

A- A A+
Эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газар 2015 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байна.