Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 45 гомдол, мэдээллийг хүлээн авав

A- A A+
Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 45 гомдол, мэдээллийг хүлээн авав

Авлигатай тэмцэх газар нь 2015 оны 1 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 45 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бөгөөд мөн сардаа 24 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. 

Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, садан төрлийн холбоотой тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа авсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил түгээмэл илэрч байгаа бөгөөд зөрчлийг арилгуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.