Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.01.10-16/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.01.10-16/

Болгарын Засгийн газар өндөр түвшний авлигатай тэмцэх шинэ байгууллага байгуулах талаар нухацтай авч хэлэлцэж байна.

Bulgaria Mulls New Entity to Fight High-Level Corruption

1 дүгээр сарын 10. Өндөр түвшний авлигыг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий шинэ байгууллага байгуулахыг Болгарын Хууль зүйн Сайд Христо Иванов шургуу дэмжиж байна. 

Шүүхийн тогтолцоонд хийх шинэтгэлийн нэг хэсэг нь энэхүү шинэ байгууллага болох нь Болгарын Үндэсний телевизэд баасан гаригт өгсөн түүний ярилцлагаас тодорхой болж байна. 

Румын улсын авлигатай тэмцэх байгууллагын бүтцийг хуулбарлан хэрэглэх бөгөөд тусгай чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байх юм гэж сайд нэмж хэллээ. 

Эх сурвалж

Албан тушаалтнууд цай, үдийн хоол царайчлах нь бас л авлига юм гэж Гоа мужийн Ерөнхий Сайд хэлэв.

Officials asking for tea, lunch also corruption: Goa CM

1 дүгээр сарын 10. Хээл хахуульд мөнгө авах гэж оролдох нь авлигын цорын ганц хэлбэр биш юм. Засгийн газрын байгууллагуудад хандан өргөдөл, хүсэлт, нэхэмжлэл гаргагчдаас цай уулгах, үдийн хоолонд оруулахыг хүсэх нь авлигын нэг хэлбэр болно гэдгийг Гоа мужийн Ерөнхий Сайд Лаксмикант Парсекар бямба гаригт үг хэлэхдээ онцлов.

Хөрөнгийн бүртгэлтэй холбоотой төлбөр төлөх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор байгуулсан нэг цонхны үйлчилгээний нээлтийн үеэр сайд хэлэхдээ “Авлига гэдэг бол заавал мөнгөтэй холбогдож байдаг зүйл биш” гэжээ. 

Эх сурвалж

Хятадын бизнесийн сургуулиуд авлигын эсрэг тэмцлийн улмаас хохирол амсч байна.

China’s business schools hurt in corruption fight

1 дүгээр сарын 12. Хятадын бизнесийн сургуулиуд Бээжингийн засаг захиргааны авлигын эсрэг тэмцэлд өртөж байна. Төрийн албан тушаалтнууд болон төрийн өмчит компаниудын удирдлагуудыг тусгай хөтөлбөр бүхий dизнесийн удирдлагын мастерийн сургалт -анд суралцахаа зогсоохыг Коммунист намаас үүрэг болгосон үеэс эхлэн бизнесийн сургуулиудын оюутны тоо огцом буурчээ. 

Хятадын бизнесийн топ сургуулиудын мэдэгдсэнээр намрын семестр -ийн бизнесийн удирдлагын мастерийн тусгай хөтөлбөрийг оюутнуудын 15-аас 30 хувь нь орхисон бөгөөд тэд Ерөнхийлөгч Ши Жинпингийн эхлүүлсэн авлигын эсрэг өргөн цар хүрээтэй дайралтад өртсөн байна. Өнгөрсөн долдугаар сард засгийн газрын зүгээс энэхүү тусгай хөтөлбөрийг сургалтын хөтөлбөр гэхээс илүү дээд түвшнийхний хэлхээ холбоо тогтоох тансаг уулзалт гэж тодорхойлсон юм. 

Яамны түвшний албан тушаалтны жилийн дундаж цалин цалин 30 мянган америк доллар байдаг бол бизнесийн удирдлагын мастерийн тусгай хөтөлбөрийн эчнээ ангийн төлбөрт 100-аас 122 мянган америк доллар төлдөг ажээ. Тэдгээр хөтөлбөрийн төлбөрийг ихэнхдээ улсын сангаас, эсвэл компаниуд болон хувь хүмүүс төлдөг байна. 

Эх сурвалж

Хятадын тагнуулын албаны тэргүүн Ма Жиан авлигын хэргээр баривчлагдав.

Chinese spy chief Ma Jian detained as corruption crackdown widens

1 дүгээр сарын 12. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тагнуулын байгууллагын удирдах албан тушаалтнуудын нэг болох Ма Жианыг авлигын хэрэгт буруутган баривчилсан болохыг ойрын эх сурвалжаас мэдээллээ. Түүний ойрын хамаатнууд мөн мөрдөн байцаалтад дуудагджээ. 

Бээжингийн Их Сургуульд харьяалагддаг технологийн аварга том нэгдэл болох Фоундер групп -ийн удирдах албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаалттай холбоотойгоор түүнийг баривчилсан байж болзошгүй байна. 

Асар их эрх мэдэл бүхий Улсын Аюулаас Хамгаалах Яам -ны гүйцэтгэх орлогч сайд бөгөөд эх сурвалжийн хэлснээр эх газрын хятадын сөрөг тагнуулын үйл ажиллагаа -г бүхэлд нь хариуцдаг Ма Жиан нь Фоундер группын гүйцэтгэх захирал Ли Юү -тэй ойр дотно харилцаатай болох нь илэрхий болжээ. Ма Жианы хамаатнуудын нэгнийх нь эрхэлдэг их хэмжээний орлого бүхий үнэт цаасны арилжааг Ли Юү санхүүжүүлсэн байна. 

Эх сурвалж

Малайзын авлигын дуулианд холбоотой 2 хэрэгтэнд цаазаар авах ял оноов.

To police to hang for murder in Malaysian corruption scandal

1 дүгээр сарын 13. Олон жилийн турш Малайзын засгийн эрхэнд байсан удирдагчдыг доргиосон өндөр түвшний авлигын хэрэгтэй холбоотой аллагад буруутгагдсан цагдаагийн хоёр офицерт Малайзын Дээд Шүүхээс мягмар гаригт цаазаар авах ял оноов.
2006 онд Монголын иргэн, 28 настай байсан, загвар өмсөгч, орчуулагч Шаарийбуугийн Алтантуяагийн амийг бүрэлгэсэн хэрэгт Азила Хадри, Сурил Азхар Умар нарыг ийнхүү яллав.

2002 онд Францын “Скорпен” шумбагч онгоцыг 1.1 тэрбум доллараар худалдан авах авах хэлцлийн үед их хэмжээний шан харамж авсан талаархи дуулиан шуугианд хутгалдаад байсан Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн эдгээр хүмүүс ерөнхий сайдын аюулгүй байдлыг хариуцдаг цагдаагийн тусгай хүчинд харьяалагдаж байсан бөгөөд засгийн газрыг шүүмжлэгчид тэднийг ердөө л золиосны хүмүүс гэж үзэж ирсэн юм. 

Эх сурвалж

Авлигын талаархи эдийн засагчдын 2 тайлбар

Two explanations of corruption by economists

1 дүгээр сарын 14. Хүмүүс яагаад хулгай хийдэг вэ? Төрийн албан хаагчид болон хувийн хэвшил, гуравдагч хэвшилд ажиллаж байгаа тэдний хамсаатнуудыг авлигач зан үйлд юу татаад байна вэ? 

Эх сурвалж

Парагуай улсын ерөнхийлөгч авлигыг таслан зогсоохоор шахаж байна.

Paraguay president urges end to corruption

1 дүгээр сарын 14. Өмнөд Америкийн Парагвай улсын Ерөнхийлөгчийн зүгээс засгийн газрын өндөр албан тушаалтнуудад хандан улсынхаа сан хөмрөгөөс өмч хөрөнгө хулгайлахаа зогсоохыг шаардаж байна. 

Нийслэл Асунсион хотоос зүүн хойд зүгт 50 км зайтай оршдог Вилла Хаиэс хотод мягмар гаригт хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Хорацио Картез энэ талаар тодорхой дурджээ. 

“Хулгай хийхээ зогсоо. Одоо хангалттай. Энэ бол ард түмний мөнгө” гэж Картез хэлжээ.

Ерөнхийлөгч хэнийг ч тодорхой нэрлэж дурдсангүй. Авлигад автсан ямар ч албан тушаалтны гарыг тайрах болно гэж тэр хэлсэн байна. 

Парагвай бол долоо хүрэхгүй сая хүнтэй, жижиг, ядуу улс бөгөөд төрийн хөрөнгийг ашиглан завшихтай холбоотой асуудал байнга тулгарч иржээ. Өмнөх засгийн газрын хоёр сайд одоо авлигын хэргээр шалгагдаж байгаа юм. 

Ерөнхийлөгч Картез бол тамхины бизнесийн магнат бөгөөд хувьдаа банкууд, спортын баг, хөдөө аж ахуйн фермүүдтэй, улсынхаа хамгийн баян хүн юм. Картез өөрөө урд нь авлига болон хууль бус үйлдэлд удаа дараа буруутгагдаж байжээ. 

Тэрээр валют арилжааны үйл ажиллагааны явцад залилан мэхэлсэн хэрэгт буруутгагдан баривчлагдаж байснаас гадна татвараас зайлсхийсэн хэргээр мөрдөн шалгагдаж байв. Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас түүнийг хар тамхи нууцаар зөөвөрлөж оруулсан гэмт хэрэгт буруутган шалгаж байжээ. 

Ерөнхийлөгч хууль бус валютын наймааны хэргээр 1989 онд бараг жил орчим шоронд суусан ба энэ хэргийг сүүлд нь цагаатгасан байна. 

Эх сурвалж

Афула хотын захирагч болон Ликуд намын гишүүн, сайд Стейницийн тэргүүн туслах баривчлагдсанаар Исраел Бейтенигийн авлигын хэргийг шалгах ажиллагаа улам тэлэв.

Yisrael Beiteni corruption case grows as Afula Mayor and top aide to Steinitz arrested

1 дүгээр сарын 16. Мөрдөн байцаалтын ажиллагаа улсын сан хөмрөгөөс Афула муж руу 4 сая шинэ шекел шилжүүлж, хариуд нь албан тушаалд томилсон хэргийг шалгахад чиглэгдэж байна. 

Ликуд намын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн Ювал Стейницийн ахлах туслах болон Афула хотын захирагч, түүний орлогч нарыг даваа гаригт баривчилсан нь Исраел Бейтенигийн авлигын хэрэг гэж нэрлэгдсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болов. 

Хотын захиргааны мэдэлд хөрөнгө хуваарилуулан авч хариуд нь албан тушаалын томилгоо хийсэн үйлдэлдээ Афула хотын захирагч Ицхак Мирон буруутгагдаж байна. Афула хотын захирагчийн орлогч Борис Юдис ийм маягаар томилогдсон байна. Даваа гаригт цагдаагийн газраас шүүхэд өгсөн баримт үүнийг нотолжээ. 

Эх сурвалж