Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан тушаалтнуудын мэдүүлгийг хянан шалгав

A- A A+
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан тушаалтнуудын мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн хүрээнд 2015 оны 1 дүгээр сард төлөвлөгөөт хяналт шалгалтаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан тушаалтнуудын болон иргэдийн гомдол мэдээллийн дагуу нийт 126 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна. 

Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь албан бичиг хүргүүлснээр зөрчил гаргасан 2 албан тушаалтанд сануулах, 8 албан тушаалтанд цалинг 3 хүртэл сарын хугацаанд 30 хувь бууруулах сахилгын арга хэмжээг авсан байна.