Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.01.19-23/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.01.19-23/

Төрийн худалдан авалтыг хээл хахуулиас урьдчилан сэргийлэх нь. 

Индонези. Индонезийн Ерөнхийлөгч Жоко буюу “Жокови” болон дэд ерөнхийлөгч Жусуф Калла нарын хөтөлбөрийн үндсэн зорилтуудын нэг нь авлигатай тэмцэх асуудал юм. Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоногийн засгийн газар төрийн худалдан авалтыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор бараа, үйлчилгээг цахим хэлбэрээр явуулах тухай Ерөнхийлөгчийн 70/2012 дугаар бүхий захирамж гаргажээ. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах газрын мэдээллээр цахим худалдан авалтад шилжсэнээр 44 триллион рупий (3.5 турбум ам.доллар) бүхий төсвийн хөрөнгийн хэмнэлтийг хийж чадсан юм. Орон нутгийн түвшинд ч цахим хэлбэрт шилжсэнээр ашигтай байгаа аж. 

Тухайлбал, өнгөрсөн онд Макассар хот гэхэд төсвийнхөө тавны нэгийг хэмнэж чадсан. Ийм ашигтай талууд байхад цахим худалдан авалтыг нэвтрүүлэхгүй, ашиглах явдал буурах чиг хандлагатай байна. Тухайлбал, 2013 онд нийтдээ 742.88 их наяд рупийгийн худалдан авах ажиллагааны дүнгийн 33.6 хувьтай тэнцүү нь электрон хэлбэрээр явагдаж байсан бол 2014 оны 11 дүгээр сарын байдлаар буурч нийтдээ 828.3 их наяд рупийтэй тэнцэх хэмжээний худалдан авах ажиллагааны дүнгийн 27.5 хувь болоод байна. 

Төрийн өмчийн болон хувийн компаниуд, ялангуяа, газрын тос импортлогч аж ахуйн нэгжүүд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж ажилладаггүй. Зохицуулалт сулаас электрон худалдан авалтыг нэвтрүүлэхэд саад бэрхшээлтэй тулгарч буй талаар олон тооны судалгаанууд нотолж байна. Энэ нь Ерөнхийлөгчийн захирамжаас үл хамааран орон нутгийн засаг захиргааны 19 хувь нь, төрийн байгууллагуудын 50 хувь нь болон яамдын 26 хувь нь худалдан авалтын ажиллагааг электрон хэлбэрээр явуулахгүй байна. Авлигыг устгах газраас 2014 оны 10 сарын байдлаар шалгасан гэмт хэргийн 60 хувь нь худалдан авалт дахь авлигын асуудалтай холбоотой гэжээ. Гэтэл энэ тоо Прокурорын Ерөнхий газар болон Үндэсний цагдаагийн газраас шалгасан гэмт хэргүүдийг оруулаагүй юм. Авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэлтэй байгааг илэрхийлж Ерөнхийлөгч Жокови урьд өмнө нь авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2011 онд санал болгож байсан Бара, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг дүгнэн хэлэлцэв. 

Зүүн өмнөд азийн орнуудын холбооны гишүүн улсаас зөвхөн Индонези, Мянмар Улс худалдан авах ажиллагааны тухай хуульгүй юм. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь электрон худалдан авалтаас гадна 3 асуудлыг зохицуулах ёстой аж. 

Нэгдүгээрт, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээллийг шалгах бие даасан байгууллагын үйл ажиллагаа юм. Энэ асуудал одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжоор худалдан авалтын хороо хариуцдаг. Худалдан авах ажиллагааны авлигын асуудлыг шалгах явцад тус байгууллага иймэрхүү асуудалд холбогдсон байдаг.

Хоёрдугаарт, худалдан авах ажиллагаанд олон нийтийн оролцоо төлөвлөлтөөс эхлэн хэрэгжилт, худалдан авалтын дараахь үе шатуудад байх ёстой аж. Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн үе шатанд ч авлигын асуудал ордог тул төлөвлөлтөөс эхлэн олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал. Олон нийтийн хяналт нь худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахаас гадна төрийн зүгээс ил тод байдлыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байдаг. Макассар хотын Батанг, Ванжарбару захиргаанд www.pantaupbj.or.id. цахим хуудсаар хэрэгжиж байна. Гуравдугаарт, худалдан авах ажиллагаанд хувийн секторыг оролцуулах шаардлагатай. Төрийн зүгээс хувийн салбарт авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх механизм бүрдүүлэх шаардлагатайгаас гадна, нөгөө талаас авлигад холбогдсон нөхцөлд хатуу шийтгэл ногдуулах хэрэгтэй. Үүнд: торгуулийн болон бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах зэрэг орно. Саяхан бизнес эрхлэгчдийн шударга байдлын талаарх 5 мужид явуулсан судалгааны үр дүнгээр 3 бизнес эрхлэгчийн нэг нь авлигын асуудалд холбогдож байсан гэжээ. Зөвхөн хатуу, чанд хууль дүрэм, бизнесийн салбарт хээл хахуулиас урьдчилан сэргийлэх дотоодын механизм зэргээс гадна олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлснээр худалдан авах ажиллагаан дахь авлигатай тэмцэх төрийн үйл ажиллагаа үр ашигтай болно. Иймээс Жокови болон Кала нар авлигатай тэмцэхээ батлахын тулд энэ улсад төрийн худалдан авалтын талаарх удаан хүлээсэн хуулийг батлуулах шаардлагатай байна.

Эх сурвалж

Мөнгө угаагчид шинэ арга зам хайж байна хэмээн Бангладешийн Санхүүгийн мэдээллийн албанаас гаргасан тайланд дурдагджээ.

Бангладеш. Төв банкны Санхүүгийн мэдээллийн албанаас жил бүр гаргадаг тайланд дурдсанаар мөнгө угаагчид санхүүгийн гэмт хэрэг үйлдэх шинэ аргуудыг ашигладаг болжээ. Өнгөрсөн санхүүгийн жилийн хугацаанд Бангладешийн Төв банкны захирал Атиур Рахманы мэдэгдэж байгаагаар Санхүүгийн мэдээллийн алба 10 тохиолдлыг онцолжээ. Тайланд дурдагдсан эдгээр тохиолдлын хэв шинж, үйлдэгдсэн байдал нь банкны ажилтнуудад маш хэрэгтэй гарын авлага болно хэмээн тэрээр хэлсэн байна. 

Тухайлбал, хүний наймаачид барьцааны мөнгийг мобайл банкны үйлчилгээг ашиглан шаардсан тохиолдол юм. Хүний наймаачид залуучуудад Саудын Араб, Ирак, Грек улсад цалин өндөртэй ажилд оруулна хэмээн Иран руу хамт нисдэг байна. Тэнд тэднийг байранд хорьж бичиг баримтыг нь хураан авч улмаар Бангладеш дэх гэрийхэнтэй нь холбоо барьулж барьцааны мөнгө шаарддаг байжээ. Барьцааны мөнгөний хэмжээ 1.5-аас 3 така хүрч байсан ба нэлээд нэрд гарсан мобайл санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг ашиглан барьцааны мөнгө цуглуулдаг байжээ.

Санхүүгийн мэдээллийн албаныхан гэмт хэрэгтнүүдтэй холбоотой 23 мобайл данс эзэмшигчийг тогтоосон байна. Зарим дансыг нээхдээ хуурамч нэр ашигласан, зарим данс нь банкны үйлчлүүлэгчийн дансыг маш богино хугацаанд ашиглаж хийсэн санхүүгийн гүйлгээнүүд байсныг тогтоогоод байна. Зарим асуудлыг Бангладешийн Цагдаагийн эрүүгийн мөрдөн шалгах газарт шилжүүлээд байгаагаас гадна хулгайлагдсан 13 хүнийг Ираны албаныхны тусламжтай авраад байгаа аж.

Өөр нэг тохиолдол нь хоорондоо төрөл садангийн холбоотой төрийн албан хаагч болон бизнес эрхлэгч хоёр нэгэн арилжааны банкны 2 салбарт 6 данс нээж 7 сарын турш ашигласан байна. Дансыг нээхдээ өөр өөр нэрээр, оюутан эсхүл гэрийн эзэгтэй гэх мэтээр бүртгүүлжээ. Эдгээр данснуудад гүйлгээ хийгдэхгүй байж байгаад гэнэт гурван сарын хугацаанд 6 дансаар их хэмжээний мөнгө цахим шилжүүлгээр орж гарсан байна. Иймээс эдгээр дансыг анхааралтай ажиглаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн төрийн нэгэн албан тушаалтан төсвийн 1.27 така өөр өөр код ашиглан 6 дансанд электрон шилжүүлгийг хийсэн нь тодорхой болжээ. Банкны зүгээс эдгээрийг “сэжигтэй гүйлгээ” хэмээн тодорхойлж Бангладешийн Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдсэн байна. 

Санхүүгийн мэдээллийн алба дансыг царцаан асуудлыг Авлигын эсрэг хороонд шалгуулахаар ханджээ. Ер нь өнгөрсөн санхүүгийн жилд 619 сэжигтэй гүйлгээний баримт Санхүүгийн мэдээллийн албанд хүргэгдсэн байна. Гэтэл энэ нь 2011-2012 онд 175 байсан бол 2012-2013 онд 420 байжээ. Санхүүгийн мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээллийг судлан мөнгө угаах гэмт хэргийн зөрчлийг илрүүлдэг байна. 2013-2014 оны санхүүгийн жилд 71 гэмт хэргийн зөрчил илрүүлснээс 15 нь авлигын холбогдолтой, 11 нь луйврын шинжтэй байв. Бусад нь гадаад улсын мөнгөн тэмдэгт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, хээл хахууль, алан хядах ажиллагааг санхүүжүүлэх, хүний амь хөнөөх, хүн хулгайлах зэрэгтэй холбоотой байна.

Эх сурвалж

БНСУ-ын Хуульчдын шинэ ерөнхийлөгч шүүгч, хуульчдын дунд байдаг авлигын асуудалтай хатуу тэмцэнэ хэмээн мэдэгдэв.

БНСУ. Өнгөрдөг Даваа гаригт БНСУ-ын Хуульчдын холбооны 48 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Ха Чанг-Ву үндэсний хэмжээнд 15545 хуульчийг төлөөлөх боллоо. Тэрээр Хуульчдын холбоог 2 жилийн хугацаанд тэргүүлэх ба албан тушаалаа 2 дугаар сарын 23-нд албан ёсоор хүлээн авах юм. Мөн тэр 2012 оноос хэрэгжиж эхэлсэн нийт хуульчдын санал хураалтаар сонгогдож байгаа 2 дахь ерөнхийлөгч юм. Үүнээс өмнө нь Дотоод хороо ерөнхийлөгчийг томилдог байсан ба ихэвчлэн шүүгч, прокурор байсан хүмүүс холбоог тэргүүлдэг байв. Холбооны өмнөх тэргүүнүүд, эсхүл шүүгч, прокурор байсан ба үүнийг Ха Чанг-Ву хуульчдын дунд авлигын хэлхээ холбоог дэмжиж байна хэмээн эсэргүүцэж байсан юм. Шүүх, прокурорт ажиллаж байсан хүмүүс хувийн харилцаа, холбоогоо ажлаас гарсан хойно ашиглан давуу байдлыг олж авдаг. Энэ бол буруу зүйл бөгөөд олон нийтийн зүгээс ч, хуульчдаас ч шүүмжлэл дагуулдаг асуудал юм. Холбоо энэ асуудлаас урьдчилан сэргийлж ажиллах болно хэмээн тэрээр мэдэгдээд байна. Түүнчлэн хуульчдын сонгон шалгаруулалтын шалгалтыг 2017 он гэхэд дуусгавар болгохоор төлөвлөөд байгааг цуцлуулах талаар Засгийн газраас дэмжлэг хүсэх талаар амлалт өгөөд байна. Учир нь 2017 оноос хойш хуульчдын шалгалтыг үгүй болгосноор хуульч болох сонирхолтой хүн хуулийн сургуульд элсэн орж байж хуульч болох ба хуулийн сургуулийн сургалтын нэг жилийн төлбөр дунджаар 98000 ам доллар болоод байгаа юм. Хуулийн сургуулийн системээр бол над шиг ядуу хүмүүсийн хүүхдүүд хуульч болох тухай мөрөөдөх эрхгүй болох юм.

Ха нь 2007-2009 онд Сеүлийн хуульдын холбоог тэргүүлж байсан ба тэр үед хуульчид шүүгчдэд үнэлгээ өгдөг систем нэвтрүүлээд байсан юм. Энэ нь шүүгчдээс ихээхэн шүүмжлэл дагуулсан ч олон нийт маш ихээр дэмжиж байв. Үүнийг прокуроруудын дунд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгааг ч тэрээр мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

Балбын Вант Улсын ерөнхий сайд Койрала тус улс дахь авлигын асуудалд санаа зовнийж байгаагаа илэрхийлэв. 

Балба. Ерөнхий сайд Сушил Койрала төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд хийсэн мониторингийн тайлантай танилцаад “Үндэстнээ сүйрлээс аврья. Хэдийгээр би ажлаа аваад сайн засаглал, авлигыг тэвчих тухай их ярьж байгаа ч авлига өссөөр байна. Яагаад авлига өсөөд байгааг гайхаж байна. Төрийн албан хаагчид хэв маягаа өөрчилмөөр байна” гэжээ. Түүнчлэн төрийн албан хаагчдад хандан “Хөгжлийн үүд хаалга нээгдээд байна. Хөрөнгө оруулагчид бүхий л салбарт, үүн дотор хурдны зам, олон улсын нисэх буудал, зочид буудал, усан цахилгаан станцын төсөл гэх мэт салбарт орж ирээд байна. Бид тэдний асуудлыг ойлгож, хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх ёстой. Намын харьяаллаас шалтгаалан хуваагддагийг ч болих хэрэгтэй байна. Ирээдүйдээ хохирохгүйн тулд бид хамтдаа эх орноо хөгжүүлье” хэмээн уриалав. Одоогийн байгаа хуулийн цоорхойг үгүй болгохын тулд төрийн худалдан авалтын тухай хуульд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн Койрала онцлон тэмдэглэв.

Эх сурвалж

Авлигын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчлахад Индонези Улсын болон Макаогийн цагдаагийн байгууллагынхан хамтран ажиллана. 

Макао. Макао руу зугтсан авлигын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлахад Макаогийн цагдаагийн байгууллагынхан Индонезийн үндэсний цагдаагийн газрынханд туслалцаа үзүүлэхэд бэлэн байна хэмээн Олон улсын цагдаагийн байгууллагын Макаогийн хэсгийн хүндэт нарийн бичгийн дарга Вильсон Вонг мэдэгдэв. Индонезийн Ерөнхий прокурор Прасетёотой уулзсаны дараа тэрээр “бид индонезийн засгийн газарт туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Тэгэхдээ бидэнд индонезийн иргэдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай байна” гэж мэдэгджээ. Авлигын асуудлаар Макао руу зугтсан индонезийн иргэдийн асуудлаас гадна Макаод хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн аюулгүй байдлын талаар мөн санал солилцов. Сүүлийн жилүүдэд Индонези Улс авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа. Транспаранси-Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн 2013 оны индексийн судалгаагаар тус улсын авлигатай тэмцэх хүчин чармайлт үр дүнгээ өгч байгаа хэмээн тэмдэглэсэн. Авлигын төсөөллийн индексийн 2012 оны судалгаагаар 118-д эрэмблэгдэж байсан бол 2013 онд 177 улсаас 114-т эрэмблэгдсэн юм. Авлигыг устгах хороо төрийн өндөр албан тушаалтнууд болон улс төрчид холбогдсон авлигын хэргүүдийг амжилттай илрүүлсэн хэмээн Транспарэнси-интернэшнл Индонези байгууллага дүгнэж байгаа юм.

Эх сурвалж
 

Шашны байгууллагын тэргүүнүүд Индонезийн Авлигыг устгах хороог дэмжиж байна.

Индонези. Сэжигтэй үйл ажиллагааны үр дүнд хээл хахууль авсан гэх хэрэгт буруутгагдаж буй Ерөнхий комиссар Буди Гунаваныг шалгах ажилд Индонезийн Авлигыг устгах хороог дэмжиж ажиллахаа хэд хэдэн шашны төлөөллийн тэргүүн мэдэгдлээ. “Бид Авлигыг устгах хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой энд байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үйл ажиллагааг дэмжиж байна” хэмээн тус улсын лалын томоохон байгууллагын тэргүүн Абдул Малик Ал Мадани мэдээлэв. Тэрээр индонезийн сүм, хийдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хэнриет Табита Хутабарат Лебанг, индонезийн хамба нарын зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Эцэг Эду Пурвато, индонезийн буддистуудын холбооны нийгэмлэгийн тэргүүн Сухади Сенджая болон Хиндугийн зөвлөлийн дарга Янто Жая нарын хамт Авлигыг устгах хорооны төв байранд хүрэлцэн ирсэн юм. 

Түүнчлэн бусад талууд ч гэсэн, тухайлбал, цагдаагийн байгууллага гэх мэт хамтран ажиллаж, туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна. Бид үндэсний ёс зүйн хэм хэмжээг тогтооход гол үүрэг хүлээх ёстой. Бид Ерөнхийлөгчөөс Буди Гунаваныг цагдаагийн байгууллагын даргын албан тушаалд томилох асуудлыг хүлээх бус харин бүр мөсөн цуцлах талаар хүсэлт гаргаад байгаа хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. 

Эх сурвалж

Индонезийн авлигыг устгах хорооны орлогч даргыг Үндэсний цагдаагаас баривчилсан байна.

Индонези. 2010 оны сонгуулийн асуудалтай холбоотойгоор Авлигыг устгах хорооны орлогч дарга Бамбанг Виджожантог Үндэсний цагдаагийн газраас баривчилсан байна. Бамбангыг Баасан гаригийн өглөө хүүхдүүдээ сургуульд хүргэж явахад нь саатуулжээ. Авлигыг устгах хорооны авлигаас урьдчилан сэргийлэх хэлтсийн орлогч Жохан Буди Бамбангыг хаанаас саатуулсныг хэлж мэдэхгүй байгаа аж. Тэрээр “Түүнийг (Бамбангыг) Үндсний цагдаагийн газраас саатуулсан нь үнэн. Түүнийг одоогоор Бакестримд (цагдаагийн мөрдөн шалгах нэгж) саатуулж байна” гэжээ. Үүнийг “Жакарта дэлхийн дахин” хэвлэлийн томоохон төлөөлөл нотолж чадахгүй байгаа ч Үндэсний цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Ронни Сомпи Бамбангыг баривчилсан нь үнэн гэжээ. Түүнийг 2010 оны Үндсэн хуулийн шүүхэд гэрчийг худал мэдүүлэх зааварчилгаа өгсөн хэрэгт буруутгаж байгаа аж. Тухайн үед тэрээр Төв Калимантаны Баруун Котавирингийн дүүргийн даргад нэр дэвшиж байсан Ужанг Искандер болон Бамбанг Пурванто нарын хуулийн зөвлөх байсан юм. Цагдаа болон Авлигыг устгах хороо хоёрын хооронд маргаан үүсэх гээд байдаг жамтай. Энэ нь Гунаваныг сэжигтэй хэмээн 1 дүгээр сарын 13-нд зарласнаас хойш даамжраад байна. 

Эх сурвалж