Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.09-13/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.09-13/

Вьетнамын хөрөнгө оруулалтын хуульд авлигын эсрэг заалт оруулсан байна.

Вьетнам. Энэ оны нэг сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2014 оны хөрөнгө оруулалтын тухай хуулийг төрийн хөрөнгө оруулалтын удирдлагын асуудалд эргэлт хийх хууль болсон гэж үздэг. Уг хууль төрийн хөрөнгө оруулалтын удирдлага, ашиглалтын чиглэлээрх эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаагаас гадна хуучин хөрөнгө оруулалтын хуулиас үүдэлтэй үүсээд байсан нөхцөл байдлыг зохицуулсаны зэрэгцээ субьектив шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх заалттуудыг агуулсан байна. 

Төрийн худалдан авалт гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө гэдгийг бид мэдэж байгаа. Иймд хөрөнгө оруулалтын хууль нь захиргааны үйл ажиллагааг мөрдөхөд хатуу, чанга, тодорхой байх ёстой. Тухайлбал, Хуулийн эхний бүлэгт засгийн газрын байгууллага, агентлагуудын эрх, үүргийг, үүнд дотор хөрөнгө оруулалтын төслүүдэд хувь хүний оролцоог тусгайлан зааж өгсөн. Өөр нэг чухал зүйл бол хөрөнгө оруулалтын төслүүдийн хугацаа хэтрэх, хөрөнгө оруулалтын төсөвлөсөн зардлаас хэтрэх асуудлыг үгүй болгох бөгөөд бүх хөрөнгө оруулалтын төслүүдийн нөхцөлийг хуульчилж өгсөн онцлогтой. 

Өнгөрснөөс сургамж авахад хөрөнгө оруулалтын төслүүдийг шаардлагатай эсэхийг үнэлж байгаагүй. Үүний үр дүнд татвар төлөгчдийн мөнгө ихээр үрэгдсэн талтай. Иймд хуулиар төсөлд урьдчилсан үнэлгээ өгөх, хэрэгцээ, шаардлагын үнэлгээ зэрэг асуудлыг тусгасан. Бүх байгууллага, орон нутгийн нэгж, засаг захиргааны байгууллагууд хуулийг сайтар дагаж мөрдөнө гэдэгт итгэлтэй байна хэмээн Вьетнам болон дэлхийн эдийн засгийн харилцаа сонинд өгсөн ярилцлагадаа Төлөвлөлөлт, хөрөнгө оруулалтын яамны дэд сайд Дао Куанг Ту ярьсан юм.

Эх сурвалж

Авлигатай тэмцэхэд эмэгтэйчүүд маш их үүрэгтэй хэмээн Пакистаны Үндэсний Хариуцлагатай байдлын товчооны дарга Камар Заман онцлов.

Пакистан. Олон нийт, үүн дотор ялангуяа залуучуудын дунд авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг Үндэсний хариуцлагатай байдлын товчоо идэвхтэй хийж байгаа талаар тус товчооны дарга Камар Заман Чаудри тэмдэглэв. Энэхүү соён гэгээрүүлэх ажил нь нийгмийн авлига, авлигын үр дагаврыг ойлгох, авлигад хандах хандлагыг өөрчлөхөд чиглэгдсэн арга хэмжээнүүд юм. Соён гэгээрүүлэх ажлын зорилтот бүлэгт Их дээд, сургуулийн залуу эмэгтэйчүүд буюу ирээдүйн эхчүүд багтаж байгаа юм.

Хүүхдийн хүмүүжил, хөгжилд эхчүүдээс илүү нөлөөлөх хүмүүс байхгүй. Ирээдүйн залуучуудын сэтгэлгээнд шашны сургаалиас гадна авлигатай тэмцэх ёс зүйн хэм хэмжээг суулгаж өгөх ажил бол их цаг хугацааг шаардсан ажил хэмээн тэрээр мэдэгдсэн байна.

Түүнчлэн Үндэсний хариуцлагатай байдлын товчооноос эмэгтэйчүүдэд зориулсан соён гэгээрүүлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулахад Хотын захиргаа, хөгжлийн яам болон Пакистаны дээд боловсролын хороо зэрэг газруудыг хамтран ажиллахыг санал болгов.

Эх сурвалж

Индонезийн Цагдаагийн байгууллагын дараагийн дарга хэн болох вэ? 

Индонези. Цагдаагийн байгууллагын даргад нэргийг нь дэвшүүлсэн хүнийг Үндэсний авлигыг устгах хорооноос авлигын асуудалд буруутаснаас тус хоёр байгууллагын хооронд үүсээд буй асуудлыг Ерөнхийлөгч Видодо анхаарч цагдаагийн байгууллагад зоримог өөрчлөлтүүдийг хийж чадах хэн нэгнийг сонгон тавьж чадна хэмээн шинжээчид үзэж байна. Тус хоёр байгууллагын энэ асуудал шинэ ерөнхийлөгчийн шийдвэрлэх гол асуудал бөгөөд ерөнхийлөгч авлигатай тэмцэх хүсэл зоригоо батлахын тулд цагдаагийн байгууллагын даргаар авлигын хэрэгт буруутгагдаад байгаа Буди Гунаваныг батламжлахгүй бололтой.

Ерөнхийлөгч Видодод авлигатай тэмцэх чиглэлээр зөвлөмжүүд өгч байгаа бөгөөд үүний нэг нь Гунаваныг цагдаагийн даргаар батлахгүй байх явдал. Гэтэл шинжээчдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгч өөрийн намын зарим нэг эрх мэдэл бүхий улс төрчдийн дарамтаас болж баталж болох талтай гэжээ. Учир нь түүний намын дарга, нөлөө бүхий улс төрч эмэгтэй Мегавати Сукарнопуритри нь Гунаваны ойрын хамтрагч юм. Ноён Видодо ирэх долоо хоногт болох Малайз болон БНСУ-д хийх айлчлалын дараагаар эцсийн шийдвэрээ гаргана гэжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх ноён Харджапамекас “Ерөнхийлөгч хэдийн сонголтоо хийсэн. Энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа” гэжээ. Зөвлөхүүдээс цагдаагийн дараагийн дарга хэн байх талаар хүн нэрлээгүй ч Ерөнхийлөгч Видодог 2012 - 2014 онд Жакарта хотын захирагч байхад Жакартагийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Дви Приято магадлал өндөртэй юм. Харин шинжээчид цагдаагийн байгууллагад зайлшгүй шинэчлэл шаардлагатай гэж үзэж байна. 

Эх сурвалж

Шри-Ланк Улс том авлигатай тэмцэх зорилгоор тусгай байгууллага байгуулахаар болов.

Шри Ланк Улс. Сүүлийн жилүүдэд гарах болсон авлигын асуудлыг шалгах тусгай хороо байгуулахаар болсоныг еөрнхийлөгч уржигдар зарлав. Түүний төрсөн хот болох Полонарувад болсон олон нийттэй уулзах уулзалтын үеэр Ерөнхийлөгч Сирисен авлигын асуудалд холбогдсон хэнийг ч байсан улс төрийн харьяалал болон албан тушаалаас үл хамааран тус хороо шалгах болно гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч Сирисен сөрөг хүчнээс нэр дэвшин хэрэв сонгогдвол тусгай хороо байгуулан авлигын хэрэгт холбогдсон тухайн үеийн удирдлагуудыг бүгдийг шалгаж хариуцлага тооцно хэмээн амлан гарч ирсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа тэрээр “Үндсэн хуулийг өөрчлөх нь хангалтгүй юм. Үүнээс гадна олон нийтийн хөрөнгийг идэж шамшигдуулсан нөхдөд зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай” хэмээн мэдэгдэж байсан байна. Зохих байгууллагуудаас авлигын хэрэгт холбоотой хүмүүсийг шалгах асуудалд хойрго хандаж байгаад тэрээр сэтгэл хангалуун бус байгааг мөн дуулгав.

Эх сурвалж

Балбын Вант Улс төрийн худалдан авалтын үйл ажиллагааг ил тод болгох зорилгоор цахим болгож байна. 

Катманду. Хувийн барилгын бизнес эрхлэгч Кришна Прасад Дунгана “Ишан барилгын үйлчилгээ” гэдэг компанийхаа байранд. Дэд бүтэц ба тээврийн яамны цахим хуудсанд барилгын ажлын тендер тавигдсан эсэхийг үзэж сууна. Тэрээр 2003 оноос хойш барилгын ажил эрхэлж байгаа ба төрөөс явуулж буй төрийн үйлчилгээг цахимжуулах асуудлыг сайшааж буй нэгэн. Тэрээр урьд нь барилгын тендерт оролцох гэж олон төрлийн цаас, тухайлбал, компанийн гэрчилгээ, түүнийг тус улсын иргэн мөн гэдгийг нотлох гэрчилгээ гэх мэтийг бэлтгэдэг байсан юм. 2010 оноос өмнө яамд тендерийн зарыг засгийн газрын сонинд нийтэлдэг байсан ба 300 гаруй тендерт бичиг баримт бүрдүүлэн өгч байсан боловч нэгийг ч авч байгаагүй гэнэ. Шинэ систем нэвтэрснээс хойш тэрээр 5 барилгын ажил аваад байгаа аж. Өмнө нь авлига, хээл хахууль маш их байсан бол одоо цахимжуулсан нь авлигыг буруулж байна хэмээн тэр хэлжээ. Урьд нь хэн нэгэнд хахууль өгөх, хэн нэгнийг айлган сүрдүүлэн тендер олж авдаг байсан нь ард хоцорсон. 

Балба Улс төрийн үйл ажиллагааг цахимжуулаад ойролцоогоор 5 жил болж байна. Төслийн үр дүнд санхүүгийн ил тод байдал дээшилж, сайн засаглал болон иргэдийн мэдээлэл авах эрх нэмэгдсэн. Мэдээж төрийн байгууллагуудыг авлигад буруутгах асуудал байсаар байна. Энэ нь албан хаагчдыг сургах, мэдээллийн технологийг ашиглах, цаашилбал төрийн байгууллагын мэдээллийн системд нэвтрэн мэдээлэл хулгай хийх (хакердах) зэрэгтэй холбоотой юм. Төрийн албан хаагчдыг 2013 оноос системтэй сургаж байгаатай холбоотой энэ асуудал багасна гэсэн хүлээлт байна. Балбын Засгийн газар компьютерийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тал дээр сул байна. Төрийн албан хаагчдыг сургах Үндэсний компьютерийн төв 1993 онд байгуулагдсан. Гэвч үр ашигтай ашиглаагүйг Шинжлэх ухаан, технологийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рам Адхар Ша мэдэгдсэн. Засгийн газар Мэдээллийн технологийн шинэ бодлогыг 2000 онд баталсан, гэтэл төрийн байгууллагууд дөнгөж 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар бүх төрийн 27 яам, Ерөнхий сайдын ажлын алба, Сайд нарын зөвлөл, эдгээрийн харьяа нийт 7000 орчим байгууллагын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Гэтэл эдгээрийн 50 хувь нь компьютер ашиглаж байна. Төрийн байгууллагуудыг цахим хэлбэрт шилжүүлж эхэлснээс хойш Балба Улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн хэмээн Ерөнхий сайдын ажлын албаны нарийн бичгийн дарга асан Кришна Хари Банскота хэлсэн байна. Үүнээс гадна жирийн иргэдэд ч төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн нь нөлөөлж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид Ерөнхий мэдлэгийн шалгалтын дүнг хэдэн долоо хоногоор сонинд хэвлэгдэхийг хүлээдэг байжээ. Цахимжсанаар шалгалтын дүн цахим хуудсанд гарах, утсанд ирэх зэрэг дэвшилттэй талууд байгаа нь боловсролын салбар дахь авлигын асуудлыг буруулсан юм. Төрийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр сонгууль, төрийн албан хаагчтай холбоотой өргөдөл гомдол гэх мэт олон асуудлыг хялбаршуулж авлига, хүнд суртлыг бууруулж байна. Балба Улс Транспарэнси интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексийн судалгаагаар 2012 онд 176 орноос 139 дугаар байрт хамгийн ихээр авлигад автсан улсын жагсаалтад байв. Цахим хэлбэрт шилжсэнээр 2013 оны судалгааны үр дүнгээр 177 орноос 116 дугаарт буюу 23 байр ахиулсан. Харин 2014 онд 175 орноос 126 дугаарт орсон. Түүнчлэн Дэлхийн банкны Бизнес хийх хялбар байдлын индексээр 189 орноос 108-т бичигдсэн байна. 

Эх сурвалж

Шинэ Зеландын парламентын гишүүдийн эсрэг томоохон хээл хахуулийн хэргийг гуравдугаар сараас шалгаж эхлэх бололтой.

Велингтон. Улс төрийн томоохон хээл хахуулийн хэргийг Вануатуд гуравдугаар сарын 16-аас шалгах төлөвтэй байна. Парламентын хэд хэдэн гишүүнд хээл хахууль өгсөн хэргийг мөрдөн шалгаж прокурорын байгууллагад шилжүүлээд байгааг Ерөнхий прокурор Жон Тимаката батлав. Өнгөрсөн жил сөрөг хүчний тэргүүлэгч болох Моана Каркасес Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал авах үеэр эсрэг санал өгүүлэхээр 16 парламентын гишүүнд тус бүр 9000 ам.долларын хээл хахууль өгсөн хэргийг шалгасан. Засгийн газрын зүгээс парламентын гишүүдийг огцруулах асуудлыг хөндсөн боловч Дээд шүүхээс Үндсэн хууль зөрчинө хэмээн тэдгээрт ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй аж. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад Сингапур дахь данснаас 325 000 ам. доллар орж ирснийг тогтоосон ба энэхүү дансыг Каркасесийн хувийн данс гэдгийн баталсан юм.

Эх сурвалж