Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.21-27/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.21-27/

Ерөнхийлөгч Пена Ниетогийн үед авлига нэмэгдсэн гэж Мексикчүүдийн 60 хувь нь үзэж байна: 60 % of Mexicans say corruption has increased with Pena Nieto

Мехико. 2015 оны 2 дугаар сарын 21. 2012 онд Энрикэ Пена Нието Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш авлигын нөхцөл байдал муудсан гэж Мексикийн 122 сая хүн амын талаас илүү хувь нь үзэж байна. 

Хүн амын 60 шахам хувь нь сүүлийн хоёр жилд авлигын хэмжээ ихэссэн, мөн улс төрийн намууд хамгийн авлига бүхий институц болсон гэж үзэж байгааг Мексикийн өдөр тутмын Реформа сонины баасан гаригийн дугаарт нийтлэгдсэн тоон мэдээ харуулж байна.

Авлигад автсан байдлаараа төрийн өндөр албан тушаалтнууд , шүүх засаглал , муж улс болон холбооны засгийн газрууд дараагийн байранд оржээ. 

Эх сурвалж

“Өндөр түвшний авлига”-тай яаж тэмцэх вэ: What to Do About ‘Grand Corruption’

Берлин. 2015 оны 2 дугаар сарын 23. Эйч-Эс-Би-Си банк өөрийн баян үйлчлүүлэгчдээ татварын цагдаа болон мөрдөн байцаалтаас бултахын тулд олон тэрбум доллар нуухад нь зохион байгуулалттайгаар тусалсан болохыг Сэтгүүлчдийн олон улсын консорциум илчилсэн билээ. 

Хэвлэлд гарсан холбогдох мэдээллүүд Швейцарын прокуроруудыг өнгөрсөн лхагва гаригт мөнгө угаах гэмт хэргийн шинэ мөрдөн байцаалт эхлүүлж тус банкны Женев дэх салбарт нэгжлэг хийх үндэслэл болсон бололтой. 

Гэвч санхүүгийн ил тод байдлын төлөө идэвхийлэн тэмцэгчдийн үзэж байгаагаар дэлхий даяархи татварын хөнгөлөлттэй бүс , банкны нууц дансууд, шелл компаниудад хадгалагдаж байгаа 17.6 их наяд доллараар тоологдох бохир мөнгийг илрүүлэхэд цаашдаа хийх зүйл их байна. Эдгээр мөнгөний зарим хэсэг нь авлига, гэмт хэрэгтэй холбоотой бол зарим хэсэг нь татвараас зайлсхийж олсон орлого юм. Эйч-Эс-Би-Эс банкны мөрдлөгийг зохион байгуулсан Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын тооцоолсноор дээрхи нуугдмал хөрөнгийг илрүүлж чадахгүй байгаагаас улс орны засгийн газрууд жилдээ 200 тэрбум долларын алдагдал хүлээж байна. 

Францын эдийн засагч Томас Пикетти сэтгүүлчдийн консорциумд хэлэхдээ “Дэлхий нийтийн тэгш бус байдлыг дэвэргэж буй нэг гол хүчин зүйл нь санхүүгийн хаалттай байдал ” гэлээ. 

Эх сурвалж

Панамын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан авлигын хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдлоо: Ex-Panamian supreme court chief pleads guilty to corruption

Панама. 2015 оны 2 дугаар сарын 23. Панамын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Алехандро Монкада хууль бусаар хөрөнгөжсөн, хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэгт буруутай болох нь тогтоогдож таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн талаар уг хэрэг дээр улсын яллагчаар ажилласан, конгрессийн гишүүн Педро Мигуел Гонзалез даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. 

Панамын хуулийн дагуу дээд шүүхийн шүүгч нарт холбогдох хэргийг зөвхөн Конгрессийн гишүүд мөрдөн шалгах эрхтэй байдаг. А.Монкада өнгөрсөн 10 дугаар сараас хойш гэрийн хорионд байгаа бөгөөд түүний өмгөөлөгч нар болон улсын яллагч нарын хооронд хийгдсэн тохиролцооны үндсэн дээр хэргээ хүлээсэн байна. Түүнд оноосон 5 жилийн хорих ялыг шоронд эдлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд гэрийн хорионд байлгаж ч магадгүй юм.

Эх сурвалж

Нью Иорк мужийн оршин суугчдын 92 хувь нь мужийн засгийн газар дахь авлигыг ноцтой асуудал гэж үзэж байгааг судалгааны дүн харуулав: 92% of New Yorkers see state government corruption as a major problem: poll

Олбани. 2015 оны 2 дугаар сарын 24. Нью Иорк мужийн оршин суугчдын дийлэнх олонхи нь буюу 92 хувь нь тус муж улсын төрийн захиргааны байгууллага дахь авлигыг ноцтой асуудал гэж үзэж байгааг мягмар гаригт зарласан Сиена Коллеж -ийн судалгааны дүн харуулж байна. 

Сиена Коллежийн судлаач Стивен Грийнберг хэлэхдээ “Хүмүүс авлигын нөхцөл байдалд үнэхээр урам хугарчээ. Тэд энэ байдлыг ноцтой асуудал, тиймээс хууль тогтоох үйл ажиллагааг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ. 

Эх сурвалж

Авлига болон цаг уурын байдал усны төлөөх дайныг өдөөж болзошгүй талаар НҮБ-ын тайланд дурдав: Corruption, Climate Could Trigger Water Wars: UN Report

Нью Иорк. 2015 оны 2 дугаар сарын 24. Усны гачаалаас үүдэлтэй ­­зөрчил, мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд ус хангамжийн салбарыг авлигаас цэвэрлэх явдал зайлшгүй чухал байна гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагаас шинээр гаргасан тайланд дурджээ. Энэхүү тайланг хөгжлийн янз бүрийн түвшинд байгаа Бангладеш, Болив, Канад, Индонез, Өмнөд Солонгос, Пакистан, Сингапур, Уганда, Вьетнам зэрэг 10 орны нөхцөл байдалд тулгуурлан гаргасан байна. 

Эх сурвалж

Иемений ерөнхийлөгч асан Сале авлигын замаар 60 тэрбум доллар завшжээ: Yemen’s Saleh netted $60bn through corruption

2015 оны 2 дугаар сарын 25. Иемений удирдагч асан Али Абдулла Сале 60 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийг авлигын замаар завшсан гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын тусгай ажлын хэсгийн тайланд дурджээ. Уг тайланг Аюулгүйн зөвлөлд танилцуулах юм. 

Сале 1978 оноос 2012 онд ерөнхийлөгчийн албан тушаал хаших хугацаандаа жил бүр 2 тэрбум хүртэл долларыг хувьдаа хармаалж байсныг тайланд тусгасан байна. Тэрээр ийнхүү хулгайлсан хөрөнгөө ажил хэргийн түншүүд болон халхавч компаниудаар дамжуулан 20 гаруй улс оронд нуужээ. Али Абдулла Сале болон түүний найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтрагчид нь эрх мэдлээ урвуулан ашиглах , айлган сүрдүүлэх , ашиглан шамшигдуулах замаар тус улсад хэрэгжиж байсан газрын тосны хөнгөлөлтийн хөтөлбөр болон бусад үйл ажиллагаанаас ашиг олж мөнгө хулгайлдаг байсныг тайланд тусгажээ. 

Эх сурвалж

Хуурамч хантаазны талаархи хатуу шүүмжлэл: Flak over Faulty jackets

Сөүл. 2015 оны 2 дугаар сарын 25. Засгийн газрын мөрдлөгийн хамтарсан баг сум үл нэвтрэх хуурамч хантааз худалдан авахтай холбоотой авлигын хэргийг илрүүлэв. Армийн хурандаа асан Чун армийн тусгай хүчний хангалтын албаны захирлаар ажиллаж байхдаа тэдгээр хэл ам дагуулсан 2000 шахам сум үл нэвтрэх хуурамч хантаазыг тусгай хүчний цэргүүдэд нийлүүлсэн талаарх баримт байгаа юм байна. Яг үнэндээ бол хурандаа Чун 2010 онд хантаазыг туршсан туршилтын үр дүнг өөрчлөн засварласан байна. 

Хойд Солонгосын цэргүүдийн стандарт зэвсэг болох АК-74 буугаар хийсэн туршилтыг давж чадаагүй тул эдгээр өмсгөлүүд нь тэргүүн шугамд байлдах цэргүүдийн хувцасны шаардлагад тэнцээгүй байна. 

Эх сурвалж

Авлигын эсрэг тэмцэл нь Румын улсын нэр хүндийг өсгөж байна гэж Австри, Германы хөрөнгө оруулагчид үзэж байна: Anticorruption fights improves Romania’s image, says Austrian and German investors

Бухарест. 2015 оны 2 дугаар сарын 25. Хэдийгээр сулхан дэд бүтэц, Европын Холбооны хөрөнгө оруулалтыг үргүй зарцуулж байгаа байдал, хүнд суртал зэрэг асуудлуудтай нүүр тулж байгаа хэдий ч Румын улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд хөгжлийн хувьд ахиц дэвшил гаргаад байна гэж БР -аас даваа гаригт зохион байгуулсан Австри, Германы хөрөнгө оруулагчдын зургаа дахь удаагийн чуулга уулзалтын оролцогчид хэлсэн байна. Румын улс дахь авлигын эсрэг тэмцлийн талаарх сүүлийн үеийн мэдээллүүд нь энэ улсын нэр хүндийг улам өсгөж байна гэж оролцогчид нэмж хэлжээ.

Эх сурвалж

Мексикийн авлигын эсрэг хууль Конгресс дахь хориг хаалтыг давж чадлаа: Mexico anti-corruption bill passes hurdle in Congress

Мехико хот. 2015 оны 2 дугаар сарын 26. Пүрэв гаригт Мексикийн Конгрессийн доод танхим авлигын эсрэг хуулийг батлав. Шинэ хуульд төрийн албан тушаалтнуудад тавих хяналтыг чангатгасан бөгөөд авлигын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий тусгай прокурорыг томилохоор заажээ. Энэхүү хуулийг Мексикийн Сенат баталснаар хүчин төгөлдөр болох юм.

Хууль батлагдан хэрэгжиж эхлэх үед түүнд тусгагдсан арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлж чадах эсэхэд зарим хүмүүс эргэлзэж байна. Одоогоор сөрөг хүчин болоод байгаа зүүнийг баримтлагч Морена намын гишүүн Алфонсо Дуразо хэлэхдээ “Энэ хуулийн зорилго бол ердөө л Ерөнхийлөгчийн нэр төрийг цэвэрлэх явдал юм. Энэ бол жинхэнэ демагог ” гэлээ. 

Эх сурвалж

Гана: Ерөнхийлөгчийн Тамгын Газар авлигад хамгийн их автсан байгууллагуудын жагсаалтын аман хүзүүнд байна: Ghana: Presidency Is Second Most Corrupt

Аккра. 2015 оны 2 дугаар сарын 26. Эдийн Засгийн Судалгааны хүрээлэн -гээс Гана Улсын Цагдаагийн Алба болон Ерөнхийлөгчийн Тамгын Газрыг тус улс дахь авлигад хамгийн их автсан байгууллагуудаар нэрлэв. Тус хүрээлэнгээс өнгөрсөн жил зохион байгуулсан олон нийтийн санаа бодлын судалгааны дүн ийнхүү зарлах үндэс болжээ. 

Судалгааны тайлангийн талаар Цагдаагийн Албанаас албан ёсоор тайлбар өгөөгүй байна. Гэхдээ Ашанти мужийн Цагдаагийн дарга, цагдаагийн дэд комиссар Натан Кофи Боакие саяхан ТВ3 телевизэд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ цагдаагийнхан байнга л хүмүүстэй харьцаж байдаг учраас тэднийг ямар нэг байдлаар авлигад орооцолдох бүрд мэдээллийн хэрэгслээр цацаж орхидог гэлээ. 

Судалгааны оролцсон 1200 хүний 23 хувь нь “цагдаагийн бараг бүх албан хаагчид авлига авдаг” гэж хариулжээ. Оролцогчдын 19 хувь нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнуудыг, 15 хувь нь татварын байцаагчдыг, мөн 15 хувь нь парламентын гишүүдийг авлигад автсан гэж хариулжээ. 

Эх сурвалж

Баруун Африк дахь эбола өвчинтэй тэмцэх сангийн үйл ажиллагаанд бүрэн хэмжээний аудит хийхийг Транспаренси Интернейшнл байгууллагаас шаардав: Transparency International calls for comprehensive audit of Ebola funds in West Africa

Берлин. 2015 оны 2 дугаар сарын 26. Эбола өвчинд нэрвэгдсэн Баруун Африкийн орнуудад дотоод, гадаадаас өгсөн хандив, тусламжид бүрэн хэмжээний аудит хийхийг тухайн орнуудын засгийн газууд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Транспаренси Интернэйшнл шаардлаа. 

Эбола өвчинтэй тэмцэхэд зориулагдсан хөрөнгө мөнгөний зарцуулалт нь маш бүрхэг байгаа юм. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэх газрын ажилтан хулгай болон залилангийн хэрэгт холбогдов: Officer from anti-corruption agency charged with cheating and theft

Сингапур. 2015 оны 2 дугаар сарын 27. Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоо -ны туслах ажилтан, 25 настай Кристофер Ган Бүүн Кхонг өнөөдөр шүүхээс ял сонсов. Тэрээр 2 удаагийн үйлдлээр бусдын кредит болон дебит карт хулгайлсан, 12 удаа залилан мэхэлсэн, 1 удаа бусдад гэмтэл учруулсан зэрэг нийт 15 удаагийн үйлдэлдээ шийтгүүлж байна. Түүний залилангийн хэрэгт 10 жилийн хорих ял, хулгайн хэрэгт нь 3 жилийн хорих ял, бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэгт нь 2 жилийн хорих ял оноосны зэрэгцээ хэрэг тус бүрд нь торгуулийн ял давхар оноосон байна. 

2014 оны 2 дугаар сард Авлигын хэргийг мөрдөн шалгах товчооны дэд захирал асан Эдвин Иё Сео Хионг албаны 1.76 сая долларыг ашиглан шамшигдуулсан гэмт хэрэг үйлдэж 10 жилийн хорих ял авсан юм. 

Эх сурвалж