Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.28-03.06/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.28-03.06/

Авлигын эсрэг тусгай байгууллага үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

Шри Ланк Улс. Тус Улсын Засгийн газар томоохон авлигын хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулах эрх бүхий цагдаагийн тусгай байгууллагыг байгуулахаар шийдвэрлээд байсан бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж буйг Олон нийтийн хэв журмыг хамгаалах сайд Жон Амаратунга зарласан байна. 

Энэхүү цагдаагийн тусгай байгууллага нь бүтэц зохион байгуулалтын хувьд Цагдаагийн Ерөнхий байцаагчийн орлогч, Цагдаагийн ахлах байцаагч, Цагдаагийн туслах байцаагч болон офицеруудтай байх юм байна. 

Цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ажит Рохана мэдэгдэхдээ “Энэхүү тусгай байгууллага нь тус улсын бүхий л хууль дүрмийн дагуу мөрдан шалгах ажиллагаа явуулах эрхтэй төдийгүй IGP-ийн шууд удирдлаган доор үйл ажиллагаагаа явуулна” гэжээ. 

Энэхүү Цагдаагийн шинэ байгууллага нь тус улсын бүх газарт үйлдэгдсэн эдийн засгийн ноцтой хэргүүдийг мөрдөн шалгах төдийгүй дараах онцгой бүрэн эрхтэй байна. Үүнд: 

  • Авлига, хээл хахууль, эдийн засгийн болон томоохон төслүүдтэй холбоотой гэмт хэргүүд
  • Олон нийтийн сан, өмчийн эсрэг гэмт хэргүүд
  • Үндэсний аюулгүй байдал, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүд 
  • Хууль бусаар хөрөнгөжих болон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, хууль бусаар ашиглах төрлийн гэмт хэргүүд 
  • Террористуудын мөнгө угаах сан болон хууль бус гүйлгээг мөрдөн шалгах 

Мөн энэ байгууллага байгуулагдахаас өмнө тус улсад үйлдэгдсэн томоохон авлига, хээл хахууль, залилангийн гэмт хэргүүдийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах үүргийг өгсөн байна. 

Эх Сурвалж

Таны баян хөрш чинь БНХАУ-ын авлигач төрийн албан тушаалтан байж болзошгүй. 

БНХАУ. Тус улсын авлига, хээл хахуульд автсан төрийн албан тушаалтнуудын тансаг орд, харш худалдаж авах асуудал газар авч байгаа ба иймэрхүү тансаг худалдан авалт хийхдээ гадаад улсуудад, тэр дундаа АНУ-ын хамгийн алдартай газруудаас авч байна. 

Саяхан тус улсын томоохон бизнесмен Линг Ванченг АНУ-ын Өмнөд Калифорни мужид хэдэн саяын үнэтэй тансаг байшинтай байсныг илрүүлсэн байна. 

Линг Ванченг нь тус улсын томоохон тагнуулын газрын нэг болох Нэгдсэн фронтын ажлын хэлтсийн дарга асан Линг Жихуагийн ах нь юм.

Энэхүү тансаг байшин нь Лос Анжелесын ойролцоо Аркадияд байрладаг ба онлайн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сангаас харахад 7.808. квадрат фут хэжээтэй уг байшинг 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2.5 сая ам.доллараар зарсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр Ванг Ченг, Ли Пинг нар худалдан авсан хүмүүс ба Ванг Ченг бол Линг Ванченгийн байнга хэрэглэдэг нууц нэр бөгөөд Ли Пинг түүний эхнэр нь ажээ. 

Энэ асуудал илрэхээс өмнө Лингийн ах Линг Жихуаг авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, ажлаасаа халагдсан ба үүнтэй холбогдуулан Линг Ванченг мөрдөн шалгаж байгаа гэсэн талаар мэдээлсэн байна. 

БНХАУ-ын мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар түүний АНУ дахь энэхүү тансаг байшин нь тэнд байгаа түүний цорын ганц өмч биш бөгөөд өөр олон хөрөнгө байх магадлал өндөр байгаа ба Аркадия бол тус улсын чинээлэг бизнесмен, албан тушаалтнуудын төвлөрсөн цэг нь яах аргагүй мөн бөгөөд тэндхийн оршин суугчдийн бараг тэн хагас нь БНХАУ-ын оршин суугчид байдаг байна. 

БНХАУ-ын ард иргэдийн хувьд төрийн дээд албан тушаалтнууд эсхүл чинээлэг бизнесменүүд АНУ-д тансаг байшинтай байна гэдгийг сонсоод тийм ч их гайхаад байх зүйл биш болсон бөгөөд зарим арай доод албан тушаалтнууд ч АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдан авч байна. Жишээ нь: Төмөр замын яамны ерөнхий инженерийн орлогч асан Жан Шугуан Калифорни мужид 1.5 сая ам.долларын үнэтэй тансаг байшинтай ба түүний эхнэр Ванг Шинг 4.100 квадрат фут хэмжээтэй энэ байшинг 2002 онд 860.000 ам.доллараар худалдан авсан байна. 

Эх Сурвалж

Цагаачлалын газраас авлигыг таслан зогсоох шинэ системыг танилцууллаа. 

Малайз Улс, Питалин Жая хот. Тус хотын Цагаачлалын газраас өнгөрсөн оны сүүлээр харьяа газрууд дахь бэлэн мөнгөний гүйлгээг зогсоосон ба энэ нь үйлчлүүлэгчдэд ихээхэн таалагдсан төдийгүй авлигыг үндсээр нь устгах, тус газрын шударга, ил тод байдлыг илүү бэхжүүлэх чухал арга зам болсон байна. 

Цагаачлалын газрын ерөнхий захирал Датук Мустафа Ибрахим “Бүх бэлэн мөнгөний төлбөр тооцоог онлайн хэлбэрээр хийх боломжийг бүрдүүлсэн ба онлайнаар төлбөр хийхдээ банкны чекээр эсхүл Цагаачлалын албадуудад байрлах автомат машинаар хийх боломжтой. Одоогийн байдлаар гадаад ажилтны зөвшөөрөл, паспорт авах, сунгах, виз, цагаачлалын шилжилт, оюутны шилжилт, хилээр нэвтрэх зөвшөөрөл зэрэгт түр бэлэн мөнгөний гүйлгээ хийгдэж байна. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх нь манай байгууллагын “Түргэн, Шуурхай, Шударга” гэсэн уриандаа хүрэх шилдэг арга төдийгүй манай газраар үйлчлүүлж байгаа хүмүүст ямар ч сөрөг ойлголт төрүүлэх боломжгүй юм” гэсэн байна. 

Өмнө нь үйлчлүүлж буй иргэд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхдээ илүү мөнгөн дэвсгэрт албан тушаалтнууд руу гулсуулдаг байсан тохиолдол цөөнгүй байсан ба энэ нь тус байгууллагыг шударга ажилладаггүй гэдэг ойлголтыг төрүүлж байгааг Датук Мустафа Ибрахим хүлээн зөвшөөрч байгаа боловч нөгөө талаас нэг үхрийн эвэр доргивол мянган үхринй эвэр доргино гэдгийн адил манай байгууллагад ажиллаж байгаа 13000 албан хаагчдаас зөвхөн 8 албан хаагч айлчлалын паспорт зарсан хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн байдаг гэжээ. 

Эх сурвалж

БНСУ-ын Тэнгисийн цэргийн шинэ дарга авлигагүй хүчинтэй болох амлалт өглөө. 

БНСУ. Тус улсад Тэнгисийн цэрэгт итгэх олон нийтийн итгэлийг үгүй хийсэн, сахилга батыг сулруулсан хэд хэдэн цуврал ноцтой хэрэг гарсны дараа Тэнгисийн цэргийн шинэ дарга нь олон нийтийн итгэлийг олсон хүчтэй, итгэлтэй тэнгисийн цэргийн хүчинг бүрдүүлэх болно гэсэн амлалтыг өгсөн байна. 

Тус улсын Тонгён хөлөг онгоцтой холбоотой авлигын хэрэгт хариуцлага хүлээгээгүйн улмаас албан тушаалаасаа буусан адмирал Хванг Ки Чулыг адмирал Чунг Хо Сеоп орлож 70000 тэнгисийн цэргийн удирдлагыг гартаа авлаа.

Тэрээр "Бид батлан хамгаалах салбар дахь авлигын хэрэг болон албан тушаалтнуудын секс гэмт хэргийн улмаас итгэл алдсан энэ бодит байдалтай нүүр тулахаас өөр аргагүй боллоо" гэж албан тушаалаа хүлээн авах ёслолын арга хэмжээн дээр хэлсэн байна. 

Тэнгисийн цэргийн шинэ дарга “хуучин намагтаа шигдсэн” командлагчдыг албан тушаалаа өгөхийг шаардаж, авлигын эсрэг компанит ажлыг тэргүүлж, шинэчлэл, өөрчлөлтийг хийхэд хүчин чармайлт гаргах болно гэсэн амлалт өгсөн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Аудит, Хяналт шалгалтын газрын улсын аудитор хэлэхдээ “3500-тонны Тонгёнг хөлөг онгоц асуудалд орсон байсан ба энэ нь зарим талаараа тус хөлөг онгоцны эвдрэлтэй сэлбэгийг нийлүүлж байсан орон нутгийн компаниудаас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэгдсэн цэргийн офицеруудаас болсон” гэжээ. 

Энэ асуудлаас болж өнгөрсөн оны 4 дүгээр сард живж, 300 гаруй хүний амь насыг авч одсон аймшигт хэрэгт тус хөлөг онгоцыг аврах ажиллагаанд оролцуулах боломжгүй болгосон юм. 

Эх сурвалж

Вьетнам Улс дахь мөнгө угаах ба хөрөнгө ашиглах ажиллагаа 

2012 онд Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Вьетнам Улсыг өөрийн Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг механизм буюу “хар жагсаалт”-д бүртгэсэн байна. Учир нь тус хүчний тодорхойлсноор Вьетнам Улс мөнгө угаалтын эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй, мөн терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхгүй байна гэжээ. 

Вьетнам Улсын хувьд энэхүү хар жагсаалтад орсон нь маш муу нөхцөл байдлыг үүсгэсэн ба тус улс бусад улс орнуудын нэгэн адил дэлхийн эдийн засгийн хямралд өртсөн энэ цаг үед хар жагсаалтад орсноор эдийн засаг нь сэргэхэд сөргөөр нөлөөлж байгаа юм. 

Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хар жагсаалтад орсноор тухайн улсын эдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлж, түүний зээлийн түвшинд нөлөөлж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтанд саад учруулж, олон улсын санхүүгийн системд нэвтрэх байдлыг нь хаадаг байна. 

Дээрх арга хэмжээний эсрэг Вьетнам Улс нь 2012 онд мөнгө угаах ба терроризмын эсрэг хуулийг гаргаж, 2013 оны эхээр хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Үүний дараа Ази Номхон далайн бүлэг нь Вьетнам Улсын үйл ажиллагааг баталгаажуулах зорилгоор газар дээр айлчлал хийсний дараа онд Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Вьетнам Улсыг техникийн хувьд хангалттай гэж зарласан тул 2014 оны 02 дугаар сард хар жагсаалтаас гарсан байна. 

Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага 2012 онд мөнгө угаах, терроримзтай холбоотой, хэд хэдэн шинэ стандарт, үнэлгээний шалгуурыг удиртгал болгон 40 багц зөвлөмж гаргасан байна. 

Үүнээс Вьетнам Улстай холбоотой Зөвлөмж 30-д “Хуулийн хэрэгжилт ба мөрдлөгө шалгалт явуулах байгууллагуудын үүрэг хариуцлагын талаар заасан ба түүний дагуу хууль шүүхийн байгууллагууд нь тогтоосон хэрэг болон мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэх хэрэг дээр идэвхтэй параллель мөрдлөгө шалгалтыг явуулах, мөн хууль шүүхийн байгууллагууд гэмт хэргийн ажиллагааг царцаах, гацаах үйлдлийг нэн даруй олж тогтоох эрх бүхий байгууллагыг томилно гэж заасан байх ба Вьетнам Улсад энэхүү шинэ зөвлөмж нь жинхэнэ туршилт болох бөгөөд тус улсыг дахиад л хар жагсаалтад оруулж болзошгүй юм. 

Эх сурвалж

Намууд авлигын эсрэг хуулийн төсөл дээр зөвшилцөлд хүрлээ. 

БНСУ. Хувь хүний үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа эсэх, мөн өөр бусад асуудлаар олон сар маргалдсаны дүнд улс төрийн өрсөлдөгч намууд авлигын эсрэг хуулийн төсөл дээр зөвшилцөлд хүрсэн байна.

Тус хуулийн төслийг 2012 оны 08 дугаар сард санал болгосон ба Авлигатай тэмцэх, Иргэний эрхийн хорооны дарга асан Кин Ёнгийн нэрээр нэрлэгдсэн энэхүү хууль нь өнгөрсөн 2 дугаар сарын Парламентын хурлын гол асуудал байв. 

Хоёр намын хэлэлцээрийн дагуу тус хуулийн төслийг Мягмар гарагийн хуралдаанаар батлах ба шинэ хуулиар төрийн албан хаагчид, сэтгүүлчид, хувийн сургуулийн багш нар нэг удаад 1 сая гаруй вон буюу 908 ам.доллар үнэ бүхий үнэт зүйл эсхүл мөнгө авсан бол тус үзүүлсний хариуд эсхүл албан үүрэгтэй нь холбоотой эсэхээс үл хамааран доод тал нь гурван жилийн хугацаатай хорих эсхүл авсан дүнгээ тав дахин нугалж төлөх шийтгэл оногдуулахаар хуульчилжээ. 

Тус хуулийн төслийн зарим зүйл заалт дээр намууд нэлээд маргасны нэг нь төрийн албан хаагчид гэр бүлийн гишүүдийн хээл хахууль авсан байдлыг мэдэгдэх заалт багтаж байсан ба шүүмжлэгчдийн үзэж байгаагаар тус заалт нь ёс суртахууны эрх чөлөөг зөрчиж, гэр бүлийн харилцааг сүйтгэнэ гэж үзжээ. 

Саенури нам болон гол сөрөг хүчин болох Ардчиллын төлөө шинэ улс төрийн эвсэл нар зөвшилцөн энэхүү заалтыг хасч, бусад заалтуудыг зөвхөн тухайн хувь хүний эхнэр, нөхрөөр хязгаарлаж, гэр бүлийн бусад гишүүдийг хамруулахгүй байхаар заажээ. Мөн намууд

Засгийн газраас санал болгосноор тус хуулийг батласан өдрөөс хойш хэрэгжүүлэх хүртэл 18 сарын хөнгөлөлтийн хугацаа олгохоор тохиролцлоо.

Одоо мөрдөгдөж байгаа авлигын эсрэг журмын цоорхойг чангалах зорилго бүхий тус хуулийн төсөл нь төрийн албан хаагчдыг ял шийтгүүлэхээс эмээн ажил үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болгох эсэх талаар хүчтэй маргаан дэгдээсэн байна. 

Эх сурвалж

”Том авлигатай тэмцэх арга нь Олон улсын хууль мөн үү” гэсэн симпозиум Харвардын хуулийн сургуульд үргэлжилсээр... 

АНУ. АНУ-ын Холбооны дүүргийн шүүгч Марк Вольф Олон улсын эрүүгийн шүүхийн загвар дээр суурилсан Олон улсын авлигын эсрэг шинэ шүүхийг байгуулахыг санаачлан идэвхтэй дэмжиж байгаа ба энэ нь үндэсний дээд удирдагчид болон тэдний туслахуудын үйлдсэн том авлигын хэргийг шүүх юм. Түүний санал нь маш их анхаарал татсан, том авлигатай тэмцэхэд олон улсын хууль, институцийн холбогдох үүрэг ролийн талаар илүү ерөнхий асуудлуудыг мөн хамарч байна.

Өнгөрсөн долоо хоногт Харвардын хууль ба олон улсын хөгжлийн нийгэмлэгээс нэгэн гайхалтай симпозиум зохион байгуулсан нь “Том авлигатай тэмцэх арга нь Олон улсын хууль мөн үү”сэдэвт маргаан байсан ба энэхүү арга хэмжээнд дээрх асуудлуудыг оруулсан байна. Шүүгч Вольф, Луис Морено Окампо нар Олон Улсын Эрүүгийн шүүхэд нэгдүгээр прокуророор ажиллаж байсан бөгөөд тэд тус үйл ажиллагааны нээлтийн ба хаалтын үгийг хэлсэн байна.

Эх сурвалж

Авлигын талаарх шинжээчдийн дуу хоолой. 

БНСУ. Тус улсад төрийн салбар дахь авлига нь төр болон бизнесийн салбарт гол асуудал хэвээр байна гэж үзэж байгаа шинжээчдийн нэг болох Сөүлийн Соганг Их сургуулийн хуулийн профессор Лим Жи Бонг “Улс төрчдийн авлига, хээл хахуулийн асуудал, тэр дундаа хуулийн системд бүр догширч байна” гэжээ.

БНСУ нь 1980-аад оны сүүлээр авторитар дэглэмээс ардчилалд шилжсэн бөгөөд сүүлийн хагас зууны хугацаанд эдийн засгаа хурдацтай өсгөсөн. Гэхдээ тус улс нь авлигыг шийдэх асуудалд бусад олон хөгжингүй улс орнуудын ард нилээд хоцорч явна. Зарим шинжээчид үүнийг тус улсын соёлтой холбож байгаа төдийгүй үүнд бэлэг өгөх нь нийтлэг зүйл бөгөөд талархснаа илэрхийлэх ба хариу үйлдэл хүлээхийн хооронд шалгаант холбоо үргэлж бүдэг, тодорхойгүй байдаг.

Тус Улсад сүүлийн жилүүдэд хэд хэдэн төрийн албан тушаалтнуудыг авлигын хэрэгт буруутган шалгаж байгаа ба үүнд хэдэн мянган ам.долларын хээл хахууль авсан хэргээр шалгагдаж байгаа шүүгч, Германы тансаг машин, загварын бренд цүнх авсан хэргээр буруутгагдсан прокурорууд багтаж байна. 

Эх сурвалж

Авлига, хээл хахуулаар алдартай Филиппин Улсад томоохон авлигын асуудлууд намжиж байна. 

Филиппин. Тус Улсад авлигын хэргийн улмаас 94 сая ам.долларын хохирол учраад байна. Энэ нь ерөнхийлөгч асан Жозеф Эстрада, Глория Макапал Арроёо нартай холбоотой. 

Одоо Филлипин Улсад томоохон хэмжээний авлига улс төрийн тогтворгүй байдал, бизнес хийх далд өртөгтэй холбоотой гадаад хөрөнгө оруулагчийн айдсаас болж зарим талаараа намжиж байна.

Филиппин Улсад “Авлига, хээл хахууль буурч байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Тус улсын эдийн засгийн систем, процесс илүү нээлттэй болсон, энэ нь эдийн засгийн томоохон төслүүдэд томоохон нөлөө үзүүлж байна” гэж Сингапур Улсын Барклайн бүс нутгийн эдийн засагч Рахул Бажория хэлсэн байна. 

Тус Улсын Ерөнхийлөгч Бенигно Акюно 2010 онд уг албан тушаалд очсоноос хойш авлига, хээл хахуулийг таслан зогсоох талаар олон оролдлого хийсэн нь одоо эхнээсээ үр дүнгээ өгч байна, авлигын бохир сүлжээ үүссэн хэргүүд одоо багасч байна Манила дахь шинжээчид хэлжээ. 

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Бенигно Акюногийн талаар сошиал медиагаар маш их шүүмжлэл явж байна. 

Тус ардчилсан орон нь ашиг сонирхол болон чөлөөт дуу хоолойгоороо маш их өрсөлддөг. Одоо ухаалаг утасны камер, мобайл хэрэгслийн энэ том давалгаанд оффисдоо мөнгө авч буй хэн нэгэн, эсхүл тансаг шинэ машин жолоодон явж буй хэн нэгнийг харсан өрсөлдөгч нь дор нь бичлэг хийж, үүнийгээ фэйсбүүкээр цацаж, нэр хүндийг нь гутаах боломжтой болсон. 

Манилад суух зах зээлийн ахлах стратегич Жонатан Равелас “Яг одоо засгийн газар дотор болон засгийн газрын гадна хүн бүр л нэг нэгнийгээ хянаж байна, тиймээс хүмүүс маш болгоомжтой ажиллах хэрэгтэй. Авлига байсаар байгаа боловч өмнөх үетэй харьцуулбал маш их буурч байна” гэж хэлсэн байна. 

Эх сурвалж