Гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээллийг шалгав

A- A A+
Гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх, эрүүгийн 1 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байна.