Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудас АТГ.мон хаягтай боллоо

A- A A+
Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудас АТГ.мон хаягтай боллоо

Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудасны АТГ.мон гэсэн монгол домэйн нэр өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд дээрх кирилл монгол үсгийн хаягаар Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсанд хандах боломжтой болов. 

Түүнчлэн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг цахим хуудас https://meduuleg.iaac.mn нь МЭДҮҮЛЭГ.мон, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлдэг цахим хуудас www.xacxom.iaac.mn нь ХАСХОМ.мон болж тус тус өөрчлөгдлөө. 

Авлигатай тэмцэх газрын цахим хаяг руу эх хэлээрээ, монгол кирилл үсгээр бичиж хандсанаар иргэд тус байгууллагын бодлого, үйл ажиллагаатай танилцах, санал бодлоо илэрхийлэхэд илүү дөхөм болж байна. Тус байгууллагын кирилл үсгээр бичигдэх, шинэ домэйн нэр бүхий АТГ.мон нь www.iaac.mn хаягтай хамт ашиглагдах ажээ.