Эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

A- A A+
Эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 43 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байна.