Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.04.11-17/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.04.11-17/

Америкийн Нэгдсэн Улсын Дотоодыг аюулаас хамгаалах газар гадагш зугтсан Хятадын авлигач түшмэдийг ангуучлахад тусална.

US homeland security to aid in hunt for corrupt Chinese officials fleeing abroad

4 дүгээр сарын 11. Бээжин. Авлигын гэмт хэрэг үйлдээд хилийн чанадад зугтсан Хятадын төрийн албан тушаалтнуудыг олж баривчлахад Америкийн Нэгдсэн Улсын зүгээс туслахаар амласан болохыг Хятадын албан ёсны Шинхуа агентлагаас мэдээллээ. 

Хятадын дотоодын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хамгийн өндөр албан тушаалтнууд болох Менг Жианзу , Гуо Шенгкүн болон Америкийн Нэгдсэн Улсын дотоод аюулгүй байдлын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Же Жонсон нарын уулзалтын явцад терроризмтэй тэмцэх асуудал, оюуны өмчийн эрхийн асуудал, далайн тээврийн аюулгүй байдал, цахим аюулгүй байдлын асуудлуудыг мөн хөндсөн байна. 

Эх сурвалж

Бразилын парламентын гишүүд Петробрас компанийн авлигын хэрэгт баривчлагдав

Brazil deputies arrested in Petrobras corruption probe

4 дүгээр сарын 11. Бразилийн Холбооны цагдаагийн газар Петробрас компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдуулан долоон хүнийг баривчлав. 

Машин угаалга буюу Лава Жато нэртэй ажиллагааг гүйцэтгэж байгаа мөрдөн байцаагчдын эрэн сурвалжилж байсан гурван хууль тогтоогч асан болон Андре Варгас , Луйз Арголо , Педро Корреа нар эдний дунд байна. Варгас, Арголо нарыг түр саатуулаад байгаа бол Сорреа цагдан хоригджээ. Түүнийг Бразилийн өмнөд хэсгийн Куритаба хотод аваачиж хорьсон байна. 

Петробрас компанийн авлигын хэргийн мөрдөн байцаалт улам хүрээгээ тэлж одоо Бразилын төрийн өмчит хоёр дахь том банк болох Кайша Экономика Федерал болон тус улсын Эрүүл мэндийн яамыг шалгаж эхлээд байна. 

Мөрдөн шалгах шаардлагатай 47 улс төрчийн нэрийг Дээд шүүхээс өнгөрсөн сард зарласан. Тэдний нэгээс бусад нь одоо засгийн эрх барьж буй эвслийн засгийн газрыг бүрдүүлж байгаа намуудад хамааралтай ажээ. 

Эх сурвалж

Жианг Жиемин -ий шүүх хурал Хятадын авлигын эсрэг тэмцэлд өртсөн голлох албан тушаалтнуудад холбогдож байна.

Jiang Jiemin Trial Links Key Officials in China’s Corruption Crackdown

4 дүгээр сарын 13. Бээжин. Хятадын хамгийн том газрын тосны компани болох Хятадын Үндэсний газрын тосны корпорац -ийн ерөнхий захирал асан Жианг Жиемен авлигын хэргээр шүүгдэв. 

Авлигын эсрэг цэвэрлэгээнд өртсөн хамгийн том албан тушаалтан болох улс орны аюулгүй байдлын асуудлыг гартаа атгаж байгаад чөлөөнд гарсан Жоу Юнкан энэ хэрэгт холбоотой болохыг прокурорууд олон нийтэд дэлгэж байна. 

Засгийн газрын албан ёсны Шинхуа агентлагын дамжуулсан шүүхийн мэдэгдлээс үзвэл ноён Жианг тус компанид янз бүрийн албан тушаалд ажиллаж байхдаа нийтдээ 14 сая юань буюу 2.3 сая долларыг хууль бусаар олж авсан хэрэгт буруутгагдаж байна. 

Ноён Жоугийн итгэлт хүн нь байсан ноён Жианг 2004 оноос 2008 оны хооронд газрын тос, хийн нөөцийн хайгуул хийх, хийн шахуургын эрчим хүчний үүсгэвэр, байгалийн хий нийлүүлэх төслүүдийг гүйцэтгэх тендер шалгаруулалтад албан тушаалаа ашиглан нөлөөлж байжээ. 

Шүүхийн мэдэгдсэнээр ноён Жианг өөрийн гэм бурууг хүлээж уучлал гуйсан байна. 

Хятадад явагдаж байгаа авлигын эсрэг кампанит ажил маш өргөн хүрээтэй байгаа бөгөөд газрын тосны салбарт онцгой анхаарал хандуулж байгаа билээ. Ноён Жиангийг оролцуулаад Хятадын Үндэсний Газрын тосны Корпорацийн 40 гаруй албан тушаалтан мөрдөн шалгагдаж байна. 

Эх сурвалж

Олон Улсын Олимпийн хороо тоглолтын тохиролцоо болон спортын авлигын талаарх мэдээллийг шууд хүлээн авахаар болов

IOC sets up whistleblowers’ hotline for match-fixing and corruption

4 дүгээр сарын 13. Лозан. Олон Улсын Олимпийн хороо спортын тоглолтын үр дүнг урьдчилан тохиролцож байгаа талаар болон спорт дахь авлигын талаарх мэдээллийг шууд хүлээн авахаар боллоо. 

Тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид болон сонирхогч хэн боловч цахим хуудсанд тулгуурласан энэхүү системээр дамжуулан мэдээлэл өгч болох бөгөөд мэдээлэгч нэрээ дурдах шаардлагагүй юм байна. 

Эх сурвалж

Авлигын хэрэгт холбогдсон Өмнөд солонгосын бизнесмен амиа хорлож нас барснаар хэрэг нь улам даамжирч байна

South Korea corruption probe grows after businessman's suicide

4 дүгээр сарын 13. Сөүл. Засгийн газраас зээлээр авсан олон сая долларыг хуурамч болон нууц дансанд төвлөрүүлэн ашиглаж байсан хэрэгт шалгагдаж байсан Өмнөд Солонгосын бизнесмен амиа хорлосон байдалтай олдсон бөгөөд түүний хармаанаас олдсон тэмдэглэл нь авлигын гэмт хэргийн гол сэжүүр болоод байна. 

Файненшл Таймс -ийн мэдээлснээс үзвэл талийгаач Сүн Ванжонг -ийн захирлаар нь ажиллаж байсан Кеангнам Ентерпрайзес компани бол засгийн газраас их хэмжээний зээл авч гадаадад байгаа эрчим хүчний байгууламжуудыг худалдан авсан Өмнөд Солонгосын хувийн компаниудын нэг бөгөөд ийнхүү зээл өгөх зааврыг Ерөнхийлөгч асан Ли Мюнбак шууд өгч байжээ. 

Эрчим хүчний байгууламжуудыг худалдан авах энэхүү төсөл нь үнэн хэрэгтээ төрийн өмчийг салхинд хийсгэсэн ажил болсон бөгөөд авлигын гэмт хэрэг болж хувирсан юм. Сөүл хотын аудит болон хяналт шалгалтын зөвлөлийн дүгнэлтэд дурдахдаа Өмнөд Солонгосын хувийн компаниуд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд явагдсан арилжаа нь Өмнөд солонгосын татвар төлөгчдөд 3.1 тэрбум долларын хохирол учруулсан байна. 

Талийгаачийн хармаанаас олдсон тэмдэглэл нь Өмнөд Солонгос улсын Үндэсний Ассемблейд хүртэл сүүдрээ тусгасан маргаан шүүмжлэлийн бай болоод байна. 

“Сүн Ванжонгийн жагсаалт” нэр авсан тэмдэглэлд улс төрчдийн нэрс болон тэдгээр нэрний ард бичигдсэн их хэмжээний мөнгөний жагсаалт байх бөгөөд тэдгээр мөнгөний хэмжээ нь улс төрчдөд өгсөн улс төрийн хандив буюу санхүүгийн хахууль юм гэж үзэж байгааг БизнесКореа сэтгүүлд бичжээ. Жагсаалтад нэр нь дурдагдсан улстөрчид бүгд энэ талаар хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Жагсаалтад дурдагдсан улс төрчид нь Өмнөд Солонгосын эрх баригч Саенури Намын гишүүд бөгөөд үүнд мөн одоогийн Ерөнхий Сайд Ли Ванкү -гийн нэр байна. Сөрөг хүчин жагсаалтад нэр нь байгаа хүмүүсийг мөрдөн шалгахыг шаарджээ. 

Эх сурвалж

Боб Менендезийн хамт хээл хахуулийн хэрэгт холбогдоод байсан Өмнөд Флоридагийн доктор эрүүл мэндийн даатгалын луйварт буруутгагдав.

South Florida doctor already facing corruption charges with Bob Menendez also accused of Medicare fraud 

4 дүгээр сарын 14. Маями. Долоо хоногийн өмнө Америкийн Нэгдсэн Улсын сенатор Боб Менендезийн хамтаар улс төрийн авлигын хэрэгт татагдаад байсан Уэст Палм Бийч дэх нүдний эмч Саломон Мелген татвар төлөгчдийн төлсөн татвараар санхүүжүүлдэг эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрөөс 190 сая долларыг залилан мэхлэх замаар ашиглан шамшигдуулсан хэргээр баривчлагдлаа. 

Мелген эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний нөхөн төлбөр авдаг эмч нарын нэг бөгөөд 2008 оноос 2013 оны хооронд нүдний эмчилгээ хийсэн тухай хуурамч баримт бүрдүүлэн даатгалын сангаас 105 сая гаруй доллар залилан авсан болохыг яллах дүгнэлтэд дурдсан байна. 

Эх сурвалж

Филаделфийн цагдаа асан мансууруулах бодисын наймаачдыг дээрэмддэг байснаа мэдүүлэв.

Former Philadelphia cop admits robbing drug dealers as part of corrupt narcotics squad: testimony

4 дүгээр сарын 15. Нью Иорк. Филаделфи хотын Цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасгийн цагдаа асан Жеффри Уолкер Холбооны Мөрдөх Товчоонд өгсөн мэдүүлэгтээ хар тамхины наймаачдыг дарамтлан бэлэн мөнгө авдаг байснаа хүлээсэн байна.

Одоо 46 настай Уолкер хар тамхитай тэмцэх тасагт хамт ажиллаж байсан таван цагдаагийн хамт хуурамч ажиллагаа зохион байгуулж хар тамхины наймаачдаас мөнгийг нь хураан авах нэрийдлээр дээрэмддэг байжээ. Тэрээр нэг удаагийн ажиллагааны үеэр хураан авсан мөнгөнөөс 15 мянган долларыг хувьдаа завшаад баригдсан бөгөөд энэ хэрэгт байцаагдах үедээ бусад цагдаа нарын хамт хуурамч ажиллагаагаар мөнгө олдог байснаа хүлээсэн байна. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэх байгууллагууд хяналтаас гарсан уу? Тэдний мэдэгдлээс үзвэл үгүй бололтой

Are corruption watchdogs out of control? Their records say no

4 дүгээр сарын 16. Авлигын эсрэг Бие Даасан Комисс -оос дээд түвшний хуульчдыг мөрдөн шалгах гэсэн оролдлоготой холбогдуулан Дээд Шүүхээс гаргасан шийдвэр нь авлигатай тэмцэх байгууллагуудын эрх мэдэл, үйл ажиллагааны талаар сонирхолтой асуулт тавихад хүргэж байна. 

Лхагва гаригт Дээд шүүхээс гаргасан шийдвэр нь Шинэ Өмнөд Уэлс муж улсын Авлигын эсрэг бие даасан комиссын тухай акт -д тусгагдсан авлигын талаарх тодорхойлолтод чиглэгдэж байгаа бөгөөд Авлигын эсрэг бие даасан комисс нь Олон нийтийн яллагч Маргарет Каннийн -д ял тулгах эрх хэмжээ байхгүй гэж үзсэн байна. 

Эх сурвалж

Хамгийн их авлигатай муж улс бол ....

The Most Corrupt State In The Country Is ….

4 дүгээр сарын 16. Улс төр, эрх мэдэл болон урьд өмнө байгаагүй их хэмжээний мөнгө нь авлига цэцэглэх хөрс суурь болж байна. Монмоуф Их Сургуулийн зохион байгуулсан судалгааны явцад америкчуудаас аль муж улс хамгийн их авлигатай болохыг асуусан байна. Нью Иорк муж улс 12 хувьтайгаар хамгийн эхэнд жагсаж, Калифорн , Иллинойс , Шинэ Жерси , Техас мужууд удаалжээ. 

Өнгөрсөн 2 дугаар сард Нью Иорк муж улсын Ассемблейн спикер асан Шелдон Силвер албан тушаалаа хууль бусаар ашигласан хэрэгт холбогдсон боловч түүнийг гэм буруугүй гэж үзсэн. Шинэ Жерси муж улсын сенатор Роберт Менендез авлигын хэрэгт буруутгагдсан боловч түүнийг мөн л гэм буруугүй гэж үзсэн бөгөөд тэрээр сенатад үлдэхээр тэмцэж байна. 

Эх сурвалж

Чилийн оюутнууд авлигыг эсэргүүцэж, боловсролд шинэчлэл хийхийг шаардаж байна

Chile Students Protest Corruption, Demand Education Reforms

4 дүгээр сарын 16. Сантьяго. Хэдэн мянган оюутнууд Чили улсын нийслэлийн гудамжуудаар жагсаж саяхан тус улсад илэрхий болсон өндөр албан тушаалтнуудын авлигад эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд мөн боловсролын шинэчлэл хийх амлалтаас ухарч байгаад гомдолтой байгаа ажээ. 

Өмнөх жагсаалын үеэр оюутнууд Ерөнхийлөгч Мичел Бачелет -ийг боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх амлалтаа биелүүлэхийг шаардаж байсан бол одоогийн жагсаалын үеэрээ улс төрчид болон бизнесийн элитүүдийн орооцолдсон ар араасаа цувран гарч буй авлигын хэрэг явдалд жигшиж байгаагаа илэрхийлж байна. 

Эх сурвалж