Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.04.20-25/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.04.20-25/

Авлигад автсан Шри Ланк Улсад бизнес эрхлэхэд хятадууд хожино гэж үү?

Коломбо. Хятадуудын барьж байсан Коломбоогоос холгүй усан боомт-хот сүндэрлэх 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийг Шри Ланк Улсын ерөнхийлөгч асан Ражапакса маш их дэмжиж байсан юм. Гэтэл Ражапакса сонгуульд ялагдал хүлээн ажлаа өгсний дараах 3 сарын хугацаанд уг төслийг зогсоосон бөгөөд барилгын ажлын тендерт авлига, хээл хахууль байсан талаар ярьж эхлэв. Шри Ланк Улсын шинэ ерөнхийлөгч Сирисена түрүүчийн засгийн газрын байгуулсан бүх гэрээг шалгах үүрэг өгчээ. Сирисенагийн засгийн газар нь өмнөх ерөнхийлөгчийн засгийн газрыг олон тендерийн асуудлыг хууль бусаар шийдвэрлэсэнд буруутгаж байгаа бөгөөд үүнд боомт-хот байгуулах асуудалд хүртэл багтжээ. Энэхүү шуугианы цөмд хятадын компаниуд байна. Ражапаксагийн үед зам, гүүр болон бусад том том обьект барих гайгүй төслүүдэд хятадын компаниуд ялдаг байсан. Энэ талаар хятадын оролцоотой дэд бүтцийн гэрээнүүд бүгд сэжигтэй байна. Авлига, хээл хахуульд автсан нөхцөл байдлыг ашиглан хятадын компаниуд бусад компаниудыг шахаж гаргах, бусдад боломж олгодоггүй ба гол, мөрөнгүй газар гүүр барих, хаана ч хамаагүй онгоцны буудал барих зэргээр дураараа аашилж байсан хэмээн шинэ Сангийн сайд Рави Карунанаякэ СНН-ийн сурвалжлагчид ярьжээ. 

Ерөнхийлөгч асан Ражапаксагаас тайлбар авах гэсэн боловч холбогдож чадаагүй байна. Харин энэ талаар тэрээр Шри Ланк Улсыг хөгжүүлэхийг л би хүссэн. Тухайн үед зөвхөн БНХАУ нөөц, боломжтой байсан учраас надад тусалсан. Хятадын тусламжид баярлахын оронд эрүүгийн хэрэгтэн шиг үзэж байна. Хятадыг улс төрийн золигт гаргахаа болимоор юм хэмээн Өмнөд хятадын өглөөний сонинд (South China Morning Post) ярилцлага өгсөн байна. Хятадын Гадаад харилцааны яам үүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Шри Ланк Улсыг Энэтхэгийн нөлөөнд авч үздэг боловч Шинэ Дэлид ч, Бээжинд ч стратегийн хувьд чухал юм. Хэдийгээр боомт-хот төслийг түр зогсоогоод байгаа ч Шинэ засгийн газраас БНХАУ-ын харилцаа хэвээр байгааг онцолж буй юм. Шинэ ерөнхийлөгч тангараг өргөсний хоёр сарын дараа БНХАУ-д айлчлал хийсэн ба тус улсаас 1 тэрбум ам.долларын тусламж авахаар болсон байна.

Энэ нь зөвхөн хятадын компаниудын асуудал биш харин халаасаа дүүргэх гэсэн хэн нэгний зорилго биелэлээ олсон хэрэг ба өнөөгийн Шри Ланк Улс болон БНХАУ-ын харилцаа “маш дулаан” хэмээн Сангийн сайд Рави Карунанаякэ тодорхойлсон байна. Төрийн шинэ удирдлагууд Шри Ланк Улсын олон улсын харилцаан дахь хүчний харьцааг өөрчлөхийг зорьж байна. Энэтхэг, БНХАУ, АНУ, Европын улсууд, Мьянмар, Малдив гэх мэт бид дэлхийн бүх улс орнуудад нээлттэй бөгөөд Шинэ засгийн газар авлигыг засгийн газрын түвшинд 100 хоногийн дотор устгах амлалт өгсөн аж.

Эх сурвалж

Балба Улсын Албан тушаалын гэмт хэргийг шалгах хороо “том загастай” тэмцэж байна 

Балба Улс. Албан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос 23 төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг тусгай шүүхэд баасан гаригт шилжүүлэв. Таван зуун хорин хуудас бүхий яллах дүгнэлтэд Ойн аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Шарад Чандра Пудел, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Ранжан Кришна Арьяал нарыг албан тушаалын хэрэгт буруутгаж байгаагаас гадна Балба Улсын аялал жуулчлалын зөвлөлөөс гүйцэтгэх захирал Субаш Нироулаг 700 сая рупий шамшигдуулсан зэрэг асуудлууд багтжээ. Балба Улсын аялал жуулчлалын зөвлөлд Пудел, Арьяал нарыг байхад гарсан асуудлыг Албан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос судалж эхэлсэн байна. Улмаар Нироула хүртэл сэжиглэгдэж шалгагдсан байна. Хорооноос тэдгээрт 13 жилийн хорих ял оноох саналтайгаар шүүхэд шилжүүлжээ. Албан тушаалын хэрэг шалгах хороо том албан тушаалтнуудыг шалгаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд байнга өртдөг байсан. Энэ хэрэг нь тус хорооны даргаар Локман Сингх Карки 2 жилийн өмнө томилогдсоноос хойш томчуудыг шалгасан хамгийн том хэрэг юм.

Эх сурвалж

Хууль бусаар хил гаргасан индонезийн хөрөнгийг мөрдөх асуудалд БНХАУ тусалж байна. 

Индонези. Авлигад автсан индонезийн банкны ажилтнуудын хууль бусаар БНХАУ-д гаргасан 500 сая ам.доллар бүхий хөрөнгийг хураан авах асуудалд хятадын албан байгууллагууд хамтран ажиллаж туслахаар болсон байна. Тус хоёр улсын хооронд байгуулсан, 2006 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн эрүүгийн гэмт хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Индонезийн шүүхийн байгууллагуудад санхүүгийн тагнуулын мэдээлэл солилцох болон нотлох баримт бүрдүүлэх асуудалд туслалцаа үзүүлэх болно гэдгийг Хууль зүйн дэд сайд Занг Сужун мэдэгдсэн байна. Албан ёсоор эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт хүлээн авсны дараа хятадын байгууллагууд шалгах ажлыг гүйцэтгэж индонезийн албаныханд хууль бус орлогыг тогтоох нотлох баримтыг гаргаж өгдөг. Нотлох баримтаар хууль бус хөрөнгийг тогтоосны дараа дансыг царцаах зэрэг ажиллагаа хийгдэнэ хэмээн Хятадын ардын банкны Мөнгө угаах явдлыг хянах, шинжилгээ хийх төвийн орлогч дарга Цанг Ксиаминг мэдэгдэв. Тус төв нь хятад руу орж гарч буй санхүүгийн сэжигтэй гүйлгээг хянадаг байна. БНХАУ хоёр талын гэрээг 52 улс, бүс нутагтай, тухайлбал, АНУ, Канад, Япон, Франц гэх мэт улстай үзэглэсэн ба эдгээрээс 46 гэрээ нь албан ёсоор хэрэгжиж байгаа аж. 

Эх сурвалж

Австралийн тэргүүлэх их, дээд сургуулиудын гадаад оюутны салбарт авлига ихээхэн түгээмэл хэмээн АВС-ийн сэтгүүлч онцлов.

Австрали. Австралийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, үүн дотор Сидней Их сургууль, Австралийн Үндэсний их сургууль зэрэгт гадаад оюутны асуудлыг хариуцдаг байгууллагууд авлигад автаж оюутны элсэлтийг хангахын тулд дүнг өөрчилдөг байжээ. Австралийн дээд боловсролын салбар дахь бульхай, багш нарыг хахуульдах, дүн засварлах зэрэг нь олон улсын дээд боловсролын зах зээл дээрх австралийн гадаад оюутны зах зээлийн нэр хүндийг унагахад хүргэж байна. Сэтгүүлчдийн хийсэн судалгаагаар гадаад оюутнууд Австралид ирэхдээ дөнгөж 4.5 гэсэн англи хэлний мэдлэгийн түвшинтэй ирдэг байна. Гэтэл дээд сургуульд элсэн суралцахын тулд 7 гэсэн үнэлгээтэй байх ёстой аж. Сэтгүүлчдийн хийсэн судалгаагаар Сиднейд байрладаг нэгэн компани оюутнуудын бичгийн ажил, компьютерээр авдаг шалгалтыг хүртэл өгч байсан байна. Тухайлбал, иймэрхүү байдлаар шалгалтаа өгсөн 1000 гадаад оюутан байгаа аж. Хараат бус Авлигатай тэмцэх хорооноос нийтэлсэн материалд гадаад оюутнуудаас олж буй хөрөнгө нь их, дээд сургуулиудад авлигын нөхцөл үүсгэсэн хэмээн онцолжээ. 

Зуучлагч байгууллага болон оюутнууд үгсэн хэлэлцсэн явдалтай бараг бүх их, дээд сургууль тулгарсан ба тухайлбал, Сидней Их сургууль, Технологийн их сургууль, Ньюкаслын Их сургууль гэх мэтийг төлөөлж буй хятадын зуучлагч компаниуд засварласан дүнгийн материалыг хүлээн авдаг байжээ. Их, дээд сургуулиуд хараат бус хяналтын байгууллагуудыг хөлслөн оюутны бичиг баримт үнэн, зөв эсэхийг шалгуулсан байна. Нөгөө талаас их, дээд сургуулиудын удирдлага зуучлагч компаниудтай санхүүгийн болон хувийн харилцаатай байсан явдлыг Авлигатай тэмцэх хороонд мэдэгдсэн байна. Учир нь гадаад оюутнуудаас их, дээд сургуулиуд маш их ашиг олдог байна. Тухайлбал, Сидней их сургуульд архитекторын чиглэлээр суралцахад 250000-450000 доллар ажээ.

Эх сурвалж

Вьетнамын Авлигатай тэмцэх хөтөлбөр авлигыг устгаж байна. 

Ханой. 2011-2015 онд хэрэгжиж буй Авлигатай тэмцэх хөтөлбөр 3.7 их наяд донг хэмнэх боломж олгосон хэмээн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх хурал дээр мэдэгдсэн байна. Өнгөрсөн хугацаад авлигын шинж тэмдэг илэрсэн 1000 гаруй намын гишүүн, 278 намын байгууллагыг шалгаснаас 163 байгууллагад зөрчил илэрсэн хэмээн Авлигатай тэмцэх байнгын хорооны илтгэлд дурдагджээ. Түүнчлэн 5775 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. Авлигатай тэмцэх чиглэлээр цаашид дорвитой арга хэмжээ авч тодорхой стратеги боловсруулах явдал чухал хэмээн Намын төв хороооны Дотоод хэргийн хорооны дэд дарга Пам Ан Туан хурлын үеэр тэмдэглэсэн байна.

Эх сурвалж

Хятадын цагдаа нар авлигын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг мөрдөхөөр Австралийг зорьсон байна.

Мельбурн. Аяллын компанийн жолооч ажилтай нэгнийг БНХАУ-д ирж авлигын хэрэгт холбогдсон асуудлыг шалгуулахад “туслалцаа” хүсэхээр хятадын цагдаагийн ажилтнууд Мельбурн хотыг зорьсон байна. Энэ нь авлигад автсан албан хаагчдыг эх оронд нь буцаах, тэдгээрийн нуусан хөрөнгийг илрүүлэн буцаах Ерөнхийлөгчийн “Үнэг агнах” ажиллагааг өргөтгөх зорилгоор өрнөдийн орныг зорьсон анхны хятадын цагдаагийн ажилтнууд юм. Хятадад төрсөн Донг Фенг гэгчтэй шууд уулзахаар Ричжао гэх усан боомт хотын хоёр цагдааг илгээжээ. Донг нь өөрийн эхнэр Янг Сяомэй, тэдний сургуулийн насны охинтойгоо Глен Ваверлид амьдардаг бөгөөд хятадын аялалын компанид жолооч хийдэг байна. Австралийн дипломат болон цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй албан бусаар явж байгаа хэмээн Ричжаогийн цагдаагийн албаныхан мэдэгдсэн байна. Хэрэг шалгах явцад хятадад байхдаа Донгтой ярихад утсаар бидний хэлсэн зүйлийг ярихад тохиромжгүй байна. Нүүр нүүрээ хараад ярьвал яасан юм бэ? гэж байсан тул бид ирсэн хэмээн хятадын цагдаагийн албан хаагч ярьжээ. 

Ерөнхийлөгчийн “Үнэг агнах” ажиллагааны улмаас оргон зайлагчдыг эх оронд нь буцаан олж ирэх болон нуугдмал хөрөнгө илрүүлэх дарамт бүх шатны цагдаагийн албан хаагчдад мэдрэгдэж байна. Интерполын мэдээнд Донгийн гэмт хэргийн талаар хятадын стандарттай харьцуулахад багахан мөнгө байгаа бололтой ч үнийн дүнг дурдаагүй байсан гэжээ. Түүнчлэн түүнийг хятадад хориотой Фалун гонг хөдөлгөөний гишүүн гэсэн юм. Ерөнхийлөгчийн “Үнэг агнах” үйл ажиллагааны үр дүнд 12 сараас хойш 69 улсаас 290 гаруй хүнийг хятадад буцаан авчирсан гэсэн албан ёсны тоо баримт байна. Тэгэхдээ эдгээр хүчин чармайлт нь хятад иргэдийн цагаачилж буй зарим өрнөдийн улс орнуудын, тухайлбал, Австрали Улс, болгоомжтойхон үгүй гэсэн нөхцөл байдалтай тулгарч байна. Хятад иргэдийн хамгийн ихээр орогнож буй гурван улс дотор Австрали багтаж буй юм.

“Оргон зайлагчдаас” 390 хүн сайн дураар буцаж ирсэн гэсэн тоо баримт байна. Харин Донгын хувьд Ричжаогийн цагдаагийн газраас 2005-2007 онд Шаньси нүүрсний компаниас 1 сая гаруй юань буюу 214000 ам.долларын хээл хахууль авсан ба 2009 онд Австралид ирсэн гэжээ. 

Эх сурвалж