Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.04.27-05.01/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.04.27-05.01/

Афганистан улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цагдаагийн байгууллагын авлигын тайланг хэрэгжүүлэхийг тушаалаа. 

Афганистан. Тус улсын ерөнхийлөгч Ашраф Гани нь Цагдаагийн байгууллагын авлигын талаар НҮБ-ын санхүүжилтээр гаргасан авлигын тайланг яагаад хэрэгжүүлэлгүй орхигдуулсан талаар шалгалт хийхийг Дотоод хэргийн яаманд үүрэг болгов. 

Ройтерс агентлагийн мэдээний албанд ерөнхийлөгчийн төлөөлөгч мэдээлэл өгөхдөө ерөнхийлөгчийн “Бид ямар ч төрлийн авлигыг үл тэвчинэ” гэсэн үгийг нь иш татсан байна. 

НҮБ-ын санхүүжилтээр гардаг дээрх тайлангийн зорилго нь тус улсын цагдаагийн байгууллагыг санхүүжүүлдэг “Афганистаны хууль дүрэм, хэв журам итгэлцлэлийн сан” (LOTFA)-ийн үйл ажиллагаанд авлига, албан тушаалын хэрэг, зөрчил байгаа эсэхийг олж тогтоох явдал байсан ба харамсалтай нь уг тайлан олон нийтэд огт тараагдаагүй байна. 

Дээрх тайланд албан тушаалын гэмт хэргийн талаар гомдол гаргах үйл ажиллагаанд санаатайгаар саад болсон албан тушаалтнуудыг халах тухай тэмдэглэсэн ба өнгөрсөн жил тус улсын төсвийн зарлагад хяналт тавьдаг АНУ-ын нэгэн агентлагийн баталгаатай эх сурвалжийн мэдээллээр “Афганистаны хууль дүрэм, хэв журам итгэлцлэлийн сан” нь огт байхгүй ажилтны нэрээр хэдэн сая долларыг гаргасан байсан байна. 

Эх сурвалж

Авлигын нөлөөг эсрэгээр ашиглах нь: Хулгайлагдсан хөрөнгөөр ядууст яаж туслах вэ? 

Казакстан. Өндөр түвшний авлига гэдэг нь засгийн эрх мэдлийн хамгийн өндөр түвшинд эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашиглах явдал бөгөөд энэ үзэгдэл тухайн улсад маш нийтлэг байна. 

Дэлхийн банкны тооцоолсноор жил бүр хөгжиж буй улс орнуудаас 20-40 тэрбум ам.доллар авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас хулгайлагддаг аж. 

Эдгээр хэргүүд нь маш их дуулиан шуугиан тарьж, маш их яригдаж, бичигддэг боловч нийгэмд төдийлөн цочроо өгдөггүй байна. Тус улсын авлигын “Хоточ ноход” энэхүү хууль бус санхүүгийн урсгалыг хянаж, донор улс орнууд засаглалыг бэхжүүлж, хэдэн саяыг зарцуулж эрх мэдлийг урвуулан ашиглаж буй явдлыг илрүүлэхээр төрийн бус байгууллага, идэвхтэн, сэтгүүлчид амь насаараа дэнчин тавьж ажиллаж байна. Өнөөг хүртэл авлигаас урьдчилан сэргийлэхэд маш их анхаарал хандуулж байгаа боловч нэгэнт авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас хулгайлагдсан мөнгийг яах вэ гэдэг асуудлыг үргэлж орхигдуулдаг.

Саяхан тус улсад авлигын хэрэгт холбогдуулсан 115 сая ам.долларын тодорхой хувийг нь улсынхаа нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүст хүртээсэн ба мөнгийг ил тод нээлттэй байдлаар ВОТА сангаар дамжуулан тараасан ба энэ талаар орон нутгийн болон иргэний нийгэмлэгүүдэд мэдэгдсэн ба энэхүү үйл явдлаар авлигын нөлөөг эсрэгээр ашиглаж болохыг баталсан явдал болжээ. 

Хулгайлагдсан хөрөнгийг улсын орлого болгох нь.

Хулгайлагдсан хөрөнгийг илрүүлсэн олон мянган тохиолдол АНУ, Англи, Швейцарь, Лихтенштейн болон бусад орнуудад байдаг ба эдгээр улсуудын Засгийн газар нь Хулгайлагдсан хөрөнгийг буцаан төлүүлэх сан болон Олон улсын хулгайлагдсан хөрөнгийг нөхөн төлүүлэх төв зэрэг байгууллагуудын техникийн шинжээчидтэй хамтран хулгайлагдсан хөрөнгийг тогтоох, улсын орлого болгох ажлыг гүйцэтгэдэг. 

Эдгээр байгууллагууд хамтраад хэдэн зуун ам.доллараас эхлээд хэдэн сая ам.долларын хөрөнгийг илрүүлж, сэргээж, царцаасан боловч харамсалтай нь энэ нь дэлхий нийтэд хулгайлагдсан хөрөнгийн өчүүхэн хэсэг нь юм. Эргэн төлүүлэх үйл ажиллагаа нь гол төлөв олон жил үргэлжилдэг, мөн хөрөнгийг улсын орлого болгож, гэмт этгээдүүдийг шийтгэх ажлыг хийж буй улс орноос маш их хөлс хүч, хөрөнгө шаарддаг. Тиймээс эргэн төлүүлсэн хөрөнгийг үр бүтээлтэй ашиглах нь чухал юм. 

Эх сурвалж

Авлигын хэргийг хугацаанд нь мөрдөж дуусгахын тулд гадны шинжээчидтэй хамтарч ажиллана. 

Энэтхэг. Тус улсын барилгын салбарын тендертэй холбоотой авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удааширч, саатаж байгаатай холбогдуулан Хяналтын төв хороо мөрдөн шалгах ажиллагааг хугацаанд нь дуусгахын тулд бие даасан, найдвартай шинжээчдийг авч ажиллуулахыг Засгийн газрын байгууллагуудаас хүссэн байна.

Тус Хорооны Мэргэжлийн шалгалт явуулдаг газар нь Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаанд шалгалт явуулдаг.

Мэргэжлийн шалгалт явуулдаг газар нь шалгалтын явцад илэрсэн зөрчилд авлигын хэрэг үүсгэж, энэ талаар Хяналтын хорооны Урьдчилан сэргийлэх ажилтнуудад мэдэгдэж, тухайн ажилтнууд авлигын хэргийг шалгах, хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг олж тогтоох зэрэг мөрдөх ажиллагааг алсаас хянаж, удирддаг байна. 

Хяналтын хорооны дарга "Авлигын хэрэгт мөрдөн шалгалт явуулж буй ажилтнуудад туслуулах зорилгоор бие даасан, найдвартай шинжээчдийг томилон ажиллуулна. Тус хорооны урьдчилан сэргийлэх тайлан болон авлигын хэрэгтэй холбоотой асуудлаар Засгийн газрын яам, тэдгээрийн хэлтсүүд хариу өгөх ажил хугацаа алдаж байгаа нь ажиглагдсан” гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

Батлан хамгаалах салбар авлигын эсрэг санаачилгаараа муу дүн авлаа. 

АНУ. Дэлхийн хамгийн том батлан хамгаалах компаниудын 2/3-ын үйл ажиллагаанд сүүлийн 3 жилд тодорхой ахиц гарсан хэдий ч бизнесийн үйл ажиллагаанд авлигатай тэмцэх ажил нь төдийлөн амжилттай бус хэрэгжиж, муу дүн авсан байна гэж тус улсын Авлигын эсрэг бүлгээс мэдэгдсэн байна. 

Их Британи Улсын Транспарэнси Интернэшнл байгууллагаас батлан хамгаалах салбарын 163 компанийг хамруулан хийсэн судалгаагаар 107 компани нь ёс суртахууны доголдолтой, авлигын эсрэг хөтөлбөр нь хязгаарлагдмал, хэрэгжих боломжгүй, зарим компани авлигын эсрэг хөтөлбөр ч байхгүй гэсэн дүн гарсан байна. 

Гэхдээ 2012 онд анх батлан хамгаалах салбарын компаниудыг хамруулсан авлигын индексийн судалгаа гарсан ба энэ цагаас хойш дэлхийн улсуудыг хамруулсан судалгаанд хамрагдсан корпорациудын 33 хувь нь авлигын эсрэг үйл ажиллагаа сайжирч, Их Британи улсын Транспарэнси Интернэшнл байгууллагаас явуулсан судалгааны үнэлгээгээр 6 оноо аваад байна.

Энэхүү ахиц нь Өмнөд Африк, Бразиль Улсаас БНСУ хүртэлх дэлхийн бүх улсуудад гарсан ба тухайн салбарт гадаадын компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа авлигатай холбоотой асуудалд тавих анхаарал, мэдлэг дээшилж байгааг харуулж байна.

Эх сурвалж

Хууль бус хөрөнгийн гадаад шилжүүлгэд мониторинг хийнэ. 

Бангладеш. “НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн (UNCAC) хүрээнд авлигын хэргийг болон авлигын хэргийн улмаас хулгайлагдсан хөрөнгийг олж илрүүлэх ажилд гадаадын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэж Вашингтон ДС-ийн Үндэсний хэвлэлийн газар болсон “Хууль бус хөрөнгийн урсгал ба дотоодын нөөцийг дайчлах асуудал” сэдэвт үйл ажиллагааны үеэр Бангладеш Банкны (BB) захирал, доктор Атиур Рахман хэлсэн байна. 

Бангладеш Банкны (BB) захирал, доктор Атиур Рахман нь Африкийн Хөгжлийн банкны ерөнхийлөгч, Дани улсын худалдааны сайд, Гуатемала улсын дэд ерөнхийлөгч нарын хамт Олон улсын санхүүгийн интеграциас зохион байгуулсан дээрх үйл ажиллагаанд оролцож илтгэл тавьсан байна.

Хууль бус хөрөнгийн гадаад урсгал нь Албан ёсны хөгжлийн тусламж (ODA) болон Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг (FDI) хамтад нь нийлүүлснээс илүү хөрөнгө оруулалтын нөөцийг шавхаж байна гэсэн Олон улсын санхүүгийн интеграциас хийсэн дүгнэлттэй Бангладеш Банкны (BB) захирал, доктор Атиур Рахман санал нийлсэн байна. 

Төсвийн орлогын үндэсний хорооноос хууль бус хөрөнгийн гадаад шилжүүлгийн үнийн дүнд, мөн худалдааны гүйлгээнд мониторинг хийж байгаа төдийгүй, Швейцарын банкин дахь хадгаламж нь хууль ёсны эсэх, татвар төлсөн эсэх шалгалтыг холбогдох байгууллагууд хийж байна гэж тэрээр мэдэгджээ.

Эх сурвалж

Синопекийн Ерөнхийлөгчийг авлигын хэргээр шалгаж байна. 

БНХАУ. Тус улсын газрын тос, эрчим хүчний компаниудын магнат “Синопек”-ийн хоёрдугаарт жагсах өндөр албан тушаалтныг хууль, дүрэм, сахилга бат ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр авлигын хэрэг үүсгэн шалгаж байна гэж Гадаад авлигын хэргийг мөрдөн шалгах ажлыг хариуцсан ажилтан Хятадын Коммунист Намын хорооноос мэдэгдэл хийсэн байна. 

Энэхүү мэдэгдэл хийснээр Синопекийн ерөнхийлөгч Ванг Тианпуг ажлаас нь чөлөөлж, авлигад буруутгасны дараа намаас нь хөөх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Мөн тэрээр авлигын хэрэг нь нотлогдвол эрүүгийн хариуцлага хүлээж, шийтгэл хүлээх нь тодорхой байна. 

БНХАУ-ын Коммунист Намын Сахилга батын хяналтын төв хороонд БНХАУ-ын дарга Ши Жинпингээр удирдуулсан намын өндөр албан тушаалтнууд, намын дарга, намын гишүүдийн зүгээс ноён Вангийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн ба ийнхүү хөдөлгөөн эхлүүлснээр тухайн улсын томоохон төрийн өмчит нефтийн олон эрчим хүчний компаниуд руу өргөжүүлэн шалгах нөхцөл байдлыг бий болгосон байна. 

Эх Сурвалж

Дэмжигчид Үндсэн хуулийн өөрчлөлт нь авлигыг шийдэх арга зам мөн гэж үзэж байна. 

БНСУ. Тус улсын Ерөнхийлөгч Парк Гёнг Ху Засгийн газар авлигын хэрэгт холбогдсон дуулиан гарснаас хойш авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Парламентийн гол сөрөг хүчин болох Ардчиллын шинэ бодлогыг дэмжигч намын төлөөлөгч Во Ёон-кеун “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг дахин тэнцвэржүүлэх нь авлигыг устгах цорын ганц арга зам мөн.“ гэсэн байна. 

Олон улс төрчид бизнесмэн Сунг Воан Жонгоос хээл хахууль авсан гэх цуу яриа тархсны дараа үндсэн хуулийн бүтцийн асуудлыг ийнхүү хөнджээ. 

Үндсэн хуулийн шинэчлэлийг дэмжигч өөр нэг төлөөлөгч болох эрх баригч Саенури намын гишүүн Ли Жае О "Авлигын хэрэг нь хувь хүний гэхээсээ илүү системийн асуудал юм. Тиймээс бид авлигын хэргийн гол шалтгаан нөхцөл болоод байгаа одоогийн улс төрийн бүтцийг шинэчилснээр авлигын үндсэн шалтгааныг арилгах боломжтой төдийгүй авлигын хэргийн талаарх дээрх дуулиант хэрэг нь Үндсэн хуулийн шинэчлэл бол энэ асуудлын чухал хариулт болно гэсэн дүгнэлт хийхэд хүргэлээ” хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн хагас сайн өдөр болсон Үндэсний Ассамблейн бага хурлын үеэр дэмжигчид улстөрийн авлигын гол шалтгаан, эх үүсвэр нь маш их хэмжээний эрх мэдлийг олгосон одоогийн ерөнхийлөгчийн тогтолцоо юм гэж дүгнэсэн байна. 

Эх сурвалж

Цагдаагийн газрын шинэ дарга Бадродин нь хууль хэрэгжүүлэгч бусад байгууллагуудтай хамтран ажиллахаа амлалаа. 

Индонез. Тус улсын Цагдаагийн Ерөнхий газрын даргаар шинээр томилогдсон, хурандаа Бадродин Хаити өнгөрсөн Бямба гаригт тус улсын авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлдэг хууль хэрэгжүүлэгч байгууллага, Авлигыг устгах хороо зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн байна. Түүний энэ мэдэгдэл Авлигыг устгах хороо нь тус улсын цор ганц авлигатай тэмцэх байгууллага гэсэн түгээмэл ойлголтыг үгүйсгэсэн байна. 

Тус улсын ерөнхийлөгч Жоко Жокови Видодо “Бид Авлигыг устгах хороо, Санхүүгийн гүйлгээний тайлан, дүн шинжилгээний төв зэрэг бусад хууль хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байна” гэж Бадродин Хаитиг Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилсны дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурьдан, хууль хэрэгжүүлэгч бусад байгууллага гэдэгт Улсын дээд шүүх болон Ерөнхий прокурорын газрыг ойлгоно гэжээ. 

Тус улсад олон нийтийн зүгээс Цагдаагийн байгууллага хараа хяналтгүй, дур зоргоороо ажиллаж байна гэсэн дүгнэлт өгч байгаа ба “Цагдаагийн байгууллагын доторх эв нэгдлийг хангаж, эрх мэдэл, албан тушаалын давхардалгүй ажиллах болно” гэж офицероос хурандаа цолтой болж дэвшсэн шинэ дарга мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

Үндсэн хууль боловсруулах хороо шинэ дүрмээрээ авлигын эсрэг хуульд анхаарал хандуулж байна. 

Бангкок. Үндсэн хуулийг боловсруулах хорооноос шинэ дүрмээрээ авлигатай үр дүнтэй тэмцэх талаар авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болно гэж мэдэгдсэн байна. 

Тус хорооны гишүүн, Авлигын эсрэг хуулийг боловсруулах дэд хорооны дарга Пайбүн Нититаван авлигын эсрэгт хуулийн шинэчлэлийн талаар “Авлигын эсрэг тусгай хороог байгуулж, тус хороо нь зөвхөн улс төрийн өндөр албан тушаалтан, төрийн өндөр албан хаагчидтай холбоотой авлигын хэргийг мөрдөх чиг үүрэгтэй байх ба бусад авлигын хэргийг агентлаг руу шилжүүлж, өөрсдийн хөрөнгө, орлогоо мэдүүлсэн төрийн албан хаагчид Үндэсний авлигын эсрэг хороотой шууд харьцах шаардлагагүй, харин шаардлагатай үед бүх мэдээллээ үнэн зөвөөр гаргах үүргийг хүлээлгэнэ” гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

Барилгын салбарт авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тавих хяналтын ач холбогдол 

Дэлхийн авлигын эсрэг парламентчдын байгууллага /GOPAC/. Барилгын салбар нь тухайн улсын хөгжлийн хурдасгуур, хөгжлийг жолоодогч мөн ба үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн салбарт хамгийн их авлигатай салбараар тодроод байнаа билээ. 
Транспаренси Интернэйшнл байгууллагаас явуулсан судалгааны дүнгээр улсын төсвөөс дэд бүтцийн төсөлд оруулсан хөрөнгийн 10-30 хувь нь авлигад зарцуулагддаг гэсэн тоон үзүүлэлт гарчээ. 

Барилгын салбар дахь авлига нь бараа материалын дүнг өөрчлөх, ашигтай гэрээ байгуулахад өгөх хээл хахуулийн хэмжээ, татварын асуудлыг шийдэхэд өгөх авлигын асуудал зэрэг маш их эрсдэлтэй байдаг тул тэд өөрсдөө ч төлбөрт унах эрсдэл өндөр байдаг байна. 

Энэ үзэгдэл нь улс орон бүрт харилцан адилгүй, тухайн улсын эдийн засгийн байдлаас хамаараад өөр өөр нөлөө үзүүлдэг. Жишээ нь: Энэтхэг Улсад гэхэд тодорхой барилгын салбарын дүрэм, журмыг биелүүлэхэд заавал авлигын асуудал яригдаж байдаг ба энэ нь мөн сонгуулийн үйл явцтай холбогдож байдаг тул улс төрийн авлига барилгын салбартай холбоотой байдгийг харуулж байна. Харин Канад Улсын хувьд олон нийтийн аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтнууд барилгын салбарыг “Авлигад өртөх өндөр эрсдэл ба зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажиллагаа”-ны талаар маш ноцтой нөхцөл байдалтай байгааг зарласан байна. 

Тиймээс энэ салбарын хөрөнгө оруулалтын үр ашгийг унагааж буй зохион байгуулалттай гэмт хэргийг устгаж, эдийн засгийн хөгжилд үзүүлэх барилгын салбарын чухал ач холбогдлыг харгалзан Дэлхийн авлигын эсрэг парламентчдын байгууллага худалдан авах ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр бат зогсохыг парламентын гишүүдэд уриалсан байна. 

Эх сурвалж

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн барилаа. 

Монгол. Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нь Их хурлын дарга З.Энхболдод Авлигатай тэмцэхэд хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн барилаа.

2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах асуудлыг зорилго болгосон байна. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигатай тэмцэхэд хариуцлага, шударга байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг явуулах үндэсний хөгжлийн бодлогод орсон арга хэмжээг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Тус хөгжлийн бодлого нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бодлого болон Монгол улсын мянганы хөгжлийн зорилго дээр суурилсан.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Бид энэхүү хөтөлбөрийн төслийг боловсруулахын тулд 50 гаруй улс орны авлигын тухай хууль, 48 улсын авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалсан. Төсөлд олон нийтийн болон мэргэжлийн байгууллагуудын санаа бодлыг тусгасан” гэжээ. 

Эх сурвалж