Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.05.02-08/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.05.02-08/

Хятад дахь хөрөнгө оруулалтын шинэ түлхэц: Хөл бөмбөгийн хувьцаа

China’s New Investment Hype: Soccer Stocks

2015 оны 5 дугаар сарын 4. Хятадын хөлбөмбөгийн лиг нь авлига, тоглолтын хожлын үгсэн тохиролцоо , мөрийний залилан -д живж байна. Хятад асар олон хүн амтай хэдий ч хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг нь Дэлхийн хөлбөмбөгийн холбооны хамгийн сүүлд гаргасан жагсаалтаар Гайти болон Мали улсынхаас доогуур түвшинд бичигджээ. Гэсэн хэдий ч Блүүмбергийн илтгэлд дурдсанаар хөлбөмбөгийн бизнестэй холбоотой Хятадын компаниудын хувьцаа нь сүүлийн нэг жилд нэг дахин нугарснаас ч илүү нэмэгджээ. 

Ерөнхийлөгч Ши Жинпин Хятад Улсыг хөлбөмбөгийн агуу гүрэн болгох 50 зүйл бүхий төлөвлөгөөг 2014 оны 3 дугаар сард гаргасны дараагаас эхлэн хөлбөмбөгийн үндэсний лигтэй хамтран ажилладаг, хөрөнгийн биржэд бүртгэлтэй 9 компанийн хувьцааны үнэ дунджаар 158 хувь нэмэгдсэн байна. 

Бээжин дэх Миншен Секьюритис компанийн спортын салбарын шинжээч Тао Ие хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хятадад хөрөнгө оруулахын тулд төрөөс хэрэгжүүлж буй бодлогод анхаарлаа хандуулж, түүнд нийцүүлэх шаардлагатай. Хөлбөмбөгийн спорт дахь шинэчлэлд дээрээс том түлхэц өгч байна. Тиймээс холбогдох хувьцааны үнэ ингэж өссөн хэрэг” гэжээ. 

Харин зарим шинжээчид хөлбөмбөгийн спорттой холбоотой хувьцааны үнэ хөөсрөлттэй байгаа гэж анхааруулж байна. Шенжен дэх Босера Ассет Менежемент компанийн стратегич Юү Жун хөлбөмбөгийн спорт дахь шинэчлэлийг амжилттай болно гэж дүгнэхэд хэтэрхий эрт байна гэж Блүүмбергийн сурвалжлагчид хэлжээ. 

Хөлбөмбөгөөс авлигыг арчих нь хэлэхэд амар ч хийхэд хэцүү юм. Спортод шударга ёсыг бүрэн тогтоохын төлөө ажиллаж буй байгууллага болох Спортын Аюулгүй Байдлын Олон Улсын Төв -ийн тэргүүн, авлигатай тэмцэх үйл ажиллагааны мэргэшсэн шинжээч Крис Итон саяхан хэлэхдээ асар их хүн амтай Хятад Улс яагаад спортод амжилт муутай байгаа шалтгаануудын нэг нь спортын мөрийн дээр хийгддэг зохион байгуулалттай хууран мэхлэх үйл ажиллагаа гэлээ. 

Эх сурвалж

Нью Иорк муж улсын Сенатын тэргүүн Скелос болон түүний хүү авлигын гэмт хэрэгт буруутгагдав

New York Senate leader Skelos, son charged with corruption

2015 оны 5 дугаар сарын 4. Нью Иорк. Даваа гаригт Нью Иорк муж улсын Сенатын тэргүүн Дийн Скелос болон түүний хүүг холбооны эрх бүхий байгууллагуудын зүгээс зохион байгуулалттай авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхлэв. Энэ нь тус муж улсын нийслэл Олбани хотноо улс төрчдөд холбогдуулан үүсгээд байгаа олон тооны авлигын хэргүүдийн нэг нь юм. 

Манхаттаны Холбооны шүүхэд Бүгд найрамдах намын гишүүн, 67 настай Скелос болон түүний хүү 32 настай Адам нартай холбоотой хуйвалдаан зохион байгуулсан, дарамт шахалт үзүүлж авлига авсан зэрэг зургаан удаагийн гомдол ирсэн байна.

Скелос үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компани болон хүрээлэн буй орчны технологийн компани -д дэд бүтцийн асуудал шийдвэрлэх болон хууль зүйн чиглэлийн туслалцаа дэмжлэг үзүүлснийхээ төлөө дор хаяж 200 мянган долларыг өөрийн хүүд төлөхийг шаардсан гэж прокурорууд хэлжээ. 

Даваа гаригийн өглөө Холбооны мөрдөх товчооны ажилтнууд тэднийг баривчилсан бөгөөд удахгүй шүүхэд хүргэнэ. Скелос өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж мэдэгдсэн бол түүний хүүгийн өмгөөлөгч нар ямар нэг тайлбар хэлсэнгүй. 

Нью Иоркийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн Хууль ёсны төлөөх Бреннаны төв -ийн судалгаагаар сүүлийн 10 жилд муж улсын хэмжээний 22 хууль тогтоогч авлигын гэмт хэрэгт татагджээ. 

Нэгдүгээр сард Нью Иорк мужийн Ассемблейн спикер , Ардчилсан намын Шелдон Силвер авлигын хэргээр ял сонссон. Энэ бол хууль тогтоох байгууллагын хоёр танхимын тэргүүнүүдэд нэгэн зэрэг ял тулгаж байгаа сүүлийн үед тохиолдсон анхны хэрэг явдал болж байна. 

Төрийн албан тушаалтны үйлдэж буй авлигын гэмт хэрэг Нью Иорк муж улсын хувьд ноцтой асуудал болоод байгааг Скелосын хэрэг харуулж байна гэж Манхаттан дахь Нэгдсэн Улсын Прокурор Прит Бхарара хэлэв. 

Даваа гаригт Скелосын эсрэг гаргасан гомдол нь гэрчүүдийн мэдүүлгүүд, утасны яриа болон интернет харилцааны бичлэгүүд , нэгжлэгийн үед олдсон нотлох баримтууд дээр үндэслэгджээ. 

Эх сурвалж

“Хариутай бол бариутай” гэдгээс ч хэтэрчлээ: Улс төрийн авлига гэдэгт юуг ойлгох вэ?

Beyond Quid Pro Quo: What Counts As Political Corruption?

2015 оны 5 дугаар сарын 4. Ерөнхийлөгчийн суудал горилогсод сонгогчидтойгоо зууралдаж хараахан эхлээгүй л байна. Тэд харин Цагаан ордонд тухлах эрхийг олж авахад нь тусалж чадах саятнууд болон тэрбумтнуудтай нялуурахад хамаг цагаа зориулах ажээ. Энэ үеэр барууны чиглэлийн болон зүүний чиглэлийн идэвхтнүүдийн аль аль нь улс төрийн авлигыг юу гэж тодорхойлбол зөв юм бэ гэдэг дээр толгойгоо гашилгаж сууна. 

Нэг тодорхой жишээ байна. Бараг 900 сая доллар амлаад сууж буй ах дүү Дэйвид, Чарлз Коч нарын улс төрийн хэлхээ холбоо Бүгд найрамдах намын боломжит нэр дэвшигчдийг хорхойг нь хүргэж байгаа бололтой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Флорида муж улсын сенатор Марко Рубио хэлэхдээ “хязгаарлагдмал эрх мэдэл бүхий засгийн газар, чөлөөт бизнес, бүх хүнд хүртээлтэй эрх чөлөө, боломжийг хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжиж байдаг Кочийн гэр бүл, тэдний хүрээллийнхний хийж бүтээсэн зүйл бүрт би асар их хүндэтгэлтэй ханддаг, тиймээс би тэдний дэмжлэг туслалцааг дуртайяа хүртэх болно” гэлээ. 

1976 онд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Уоррен Бургер авлигыг тодорхойлох стандартыг “сонгуулийн кампанит ажилд их хэмжээний хандив өгсөн хандивлагчийн хамааралд орсон нэр дэвшигчид нөлөөлж буй зүй бус нөлөөллийн бодит болон үзэгдэх байдал ” гэж тодорхойлсон.

Одоогийн Ерөнхий шүүгч Жон Роб дээрх ойлголтыг илүү нарийвчлан авч үзэхийг зорьсон бөгөөд тэрээр авлигыг “албан үүргийнхээ хүрээнд тодорхой зүйл хийхээр зөвшөөрснийх нь хариуд тодорхой нэр дэвшигчид үзүүлж буй дэмжлэг” гэж тодорхойлсон. 

Тэрээр “хариутай бол бариутай” буюу улс төрчөөс үзүүлэх албан ёсны дэмжлэгийн төлөө ивээн тэтгэгч нь ил цагаанаар мөнгө өгөх тухай хэлжээ. Энэ бол гэмт хэрэг юм.

Фордхамын Хуулийн сургуулийн профессор Зефир Тийчаут хэлэхдээ “ энэ бол үнэхээр байж боломгүй хандлага” гэсэн.

Хатагтай Тийчаут өнгөрсөн жил болсон Нью Иорк хотын захирагчийн суудлын төлөөх Ардчилсан нам доторхи сунгаанд Эндрю Куомо -гийн эсрэг өрсөлдсөн бөгөөд тэрээр Америкийн Нэгдсэн Улсыг үндэслэгчид авлигыг тусгайлан тодорхойлсон, яллаж болохуйц гэмт хэрэг гэж үздэггүй байсан, одоо ч заримдаа хуульч бус, улс төрч бус америкчууд ингэж үздэг, өөрийн ашиг сонирхлын төлөө төрийн албанд ажиллаж байгаа хэн нэгэн бол авлигач л байдаг, тиймээс л Конгресст “хариутай бол бариутай” гэсэн зарчим үйлчилдэг гэсэн баталгаа үнэндээ маш бага байдаг хэдий ч тэнд авлига байдаг гэж нийтээрээ боддог” гэлээ. 

Харвардийн хуулийн профессор Лоренц Лессиг болон Тийчаут нар авлига бол тогтолцооны асуудал гэдэг дээр санал нийлж байна. 

Лессиг хэлэхдээ “Бид иргэдийн тэгш эрх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох тэгш эрхийн талаар ярьж байна. Сонгуулийн кампанит ажлын санхүүжүүлтийг бидний хүлээн зөвшөөрсөн тэрхүү арга замаар явуулж байгаа нь тэрхүү тэгш эрхийн зарчмыг устган сөнөөж байна” гэлээ.

Лессиг болон Тийчаут нар бол дэвшилтэт үзэл санаатай хүмүүс. Гэвч зарим консерватив болон либертари үзэлтнүүд улс төрийн авлига болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой ажээ. 
Ерөнхийлөгч Жорж В.Буш -ийн ёс зүйн зөвлөх асан, хуулийн профессор Ричард Пейнтер сонгуулийн кампанит ажлыг төрөөс санхүүжүүлэх тухай үзэл санааг дэмждэг бөгөөд тэр хэлэхдээ “татварын мөнгийг зарцуулах хүмүүсийг сонгох асуудал дээр татвар төлөгчид санал бодлоо илэрхийлэх эрхтэй байх ёстой” гэжээ.

Эх сурвалж

Хятад дахь авлигын эсрэг тэмцлээс үүдэн гарч буй асуудал

The trouble with China’s anti-corruption campaign

2015 оны 5 дугаар сарын 5. Шанхай. Төрийн өндөр албан тушаалтнуудын нөхөр, эхнэр, хүүхдүүдийг бизнес эрхлэхийг хориглосон Шанхайн засаг захиргааны шийдвэр нь албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигладаг явдалд маш их дургүйцдэг ард олны сэтгэлийг амирлуулах гэсэн хэрэг юм. 

Нийгмийн сүлжээний нэгэн хэрэглэгч “Үеэлүүд, нууц амрагууд, авга, нагац нар, ах, эгч нар нь яах болж байна вэ?” гэж бичилблогийн Вейбо платформ дээр асуужээ. Өөр нэг нь “Бүр 1985 онд батлагдаж байсан журамтай адилхан юм биш үү? Түүнийг ер нь хэрэгжүүлсэн юм уу?” гэжээ. 

Хятадын хувьд асуудал нь юунд оршиж байна гэвэл авлига бол одоогийн байгаа тогтолцооны зүгээр нэг үр дагавар биш гэдгийг олон түмэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрэг юм. Энэ бол өөрөө тогтолцоо ажээ. 

Хараа хяналт байхгүй, хэвлэлийн эрх чөлөөгүй, засаглалын эрх мэдлийн хуваарилалт байхгүй, бие даасан, хараат бус шүүхгүй, улс төрийн сөрөг хүчингүй учраас л авлига цэцэглэн хөгжөөд байна.

Авлигын эсрэг тэмцэл ширүүсэх явцад гарч ирж буй гайхшрал төрүүлсэн тохиолдол бүр нь энэхүү үйл хэргийн хэр зэрэг биелүүлэх боломж муутай хүнд хэцүүг илтгэн харуулах ажээ. Нэгэн армийн генералын Бээжин дэх гэрээс олдсон бэлэн мөнгийг зөөвөрлөхөд 12 ачааны машин хэрэгтэй болсон бол Гуандун мужийн өөр нэг дарга 47 нууц амраг тэжээж, 63 орон сууц эзэмшиж байлаа. 

Эх сурвалж

Тажикстан: Ерөнхийлөгчийн хүү болж жүжиглээд 50 000 ам. долларын хахууль авчээ. 

Tajikistan: Boy Posing as President’s Son Collects $50,000 Kickback

2015 оны 5 дугаар сарын 6. Төрийн мэдлийн Азиа-Плас хэвлэлийн агентлагаас мэдээлснээс үзвэл Тажикистаны нийслэлийн нэгэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Хушдил Курбонов нь өнгөрсөн 8 дугаар сард нийслэлээс холгүй газар 0.3 гектар газар олж авахыг хүссэн нэг хүнд өөрийгөө Ерөнхийлөгч Эмомали Рахмон -ы хүү гэж итгүүлэн 50000 ам.доллар авсныхаа дараа баривчлагджээ.

Курбонов мөнгө авсныхаа дараа орон нутгийн газрын асуудал хариуцсан албан хаагч руу утасдаж өөрийгөө Ерөнхийлөгчийн отгон хүү Сомони Эмомали байна гээд газрын гэрчилгээ бичихийг үүрэг болгожээ. Нөгөө албан хаагч түүнд үнэмшээгүй байна. 

Курбонов Душанбе хотын Олон улсын дунд сургуульд сурдаг бөгөөд Ерөнхийлөгчийн отгон хүү Сомони мөн тэр сургуульд сурч байжээ. 

Энэ хэргийг одоо Тажикистаны Санхүүгийн хяналт, авлигатай тэмцэх агентлагт шалгаж байгаа бөгөөд тус байгууллагыг Ерөнхийлөгчийн есөн хүүхдийн нэг болох Рустам Эмомали удирддаг. Тэрээр эцгийнхээ шийдвэрээр уг албан тушаалд томилогдсон бөгөөд энэхүү томилгоо нь Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний урт удаан хугацааны ноёрхлын талаарх шүүмжлэлийг улам дэвэргэсэн юм. 

Эх сурвалж

Саркозийн ярианы бичлэгийг авлигын хэргийн мөрдөлтөд ашиглахыг Францын шүүх зөвшөөрөв

French court approves use of Sarkozy wiretaps in corruption case

2015 оны 5 дугаар сарын 7. Парис. Францын шүүхээс Ерөнхийлөгч асан Саркози өөрийн хуульчтай ярьсан яриаг нууцаар чагнаж бичсэн бичлэгийг мөрдөн байцаалтын явцад нотлох баримт болгон ашиглаж болох шийдвэрийг мягмар гаригт гаргажээ.

Саркози өөрийнхөө сонгуулийн кампанит ажлын санхүүжилттэй холбоотой өөр нэг авлигын хэргийн мөрдөн байцаалттай холбоотой дотоод мэдээллийг олж авахын тулд уг хэргийг хариуцаж байгаа шүүгчид нилээд ашиг орлого сайтай албан тушаал санал болгох тухай ярилцаж байжээ. 

2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр өнгөрсөн жил улс төрд ахин орж ирсэн Саркозид шүүхийн энэхүү шийдвэр бас нэг хүнд цохилт болж байна.

Саркозийн өмгөөлөгчдийн баг ярианы бичлэгийг өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн нууцлалыг хадгалах журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр ил гаргахыг эсэргүүцэж байсан.

Эх сурвалж