АТГ-ын үйл ажиллагаа идэвхтэй, сайн байгааг иргэн би мэдэрч байна

A- A A+
АТГ-ын үйл ажиллагаа идэвхтэй, сайн байгааг иргэн би мэдэрч байна

АТГ-ын үйл ажиллагаа идэвхтэй, сайн байгааг иргэн би мэдэрч байна

Иргэн Ч.Лхагвасүрэн: 

-Би өөрөө төрийн тусгай албанд ажиллаж байсан, одоо тэтгэвэрт байдаг. АТГ-ын үйл ажиллагаа идэвхтэй сайн байгааг иргэн би мэдэрч байна. Гэхдээ зарим зүйлийг хэлэх хэрэгтэй. Торгуулах, сахилгын шийтгэл өгөх зэргээр арга хэмжээ авахуулсан талаар танай байгууллага сайн мэдээлж байна. Гэтэл том том хэргүүд чухам яаж шийдэгдсэн нь тодорхойгүй. Жишээ нь Оюу толгой, Таван толгойн асуудлууд байна. АТГ үүнийг үнэн зөвөөр нь шалгаж, ард түмэнд мэдээлэх ёстой гэж бодож байна. Дээр дооргүй идэж уух нь хэрээс хэтэрсэн. Энэ бүгдийг сайн шалгаарай. Иргэдтэй нүүр тулан уулзаж ярилцаж байгаа нь сайн байна. 

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны иргэдтэй
хийсэн уулзалтын үеэр. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр.

АТГ миний асуудлыг 7 хоногийн дотор шийдэж өгсөн

Иргэн Л.Даваасүрэн: 

-АТГ-аас иргэд бидэнтэй уулзалт зохион байгуулж, биднийг сонсч байгаад баяртай байна. Би Баянзүрх дүүргийн Газрын албаныхантай олон жил тэмцэж байна. Хорооныхон, энэ хавийн иргэд намайг андахгүй. Өмнө нь нэг удаа АТГ-т хандсан. Танай байгууллага долоо хоногийн дотор асуудлыг шийдэж өгсөн. Харин газрын албаныхан бичиг өгч аргалаад өнгөрсөн байна лээ. Ойн нөхөн сэргээлт хийн, жишиг хороолол байгуулна гэх нэрийдлээр газар аваад хийсэн ч юмгүй гоё юм ярьсаар байгаад эцэс сүүлд нь хятад компанид өгөөд, химийн үйлдвэр бий болсноор айлын мал үхэж байна. Энэ хавьд олон жил амьдарч нутаглаж ирсэн айлууд эзэмших ашиглах эрхгүй, гадны нөхдүүд эзэмшилдээ аваад дураараа дургиж байна. Өмнө шийдэж байсан шигээ энэ асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэж өгөөч ээ. Би бүх материалаа танайд гаргаж өгнө. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдтэй
хийсэн уулзалтын үеэр. 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр.