Баялаг бүтээгчдийг цагдаагийн байгууллага олноор нь шалгаж байгаа юм байна

A- A A+
Баялаг бүтээгчдийг цагдаагийн байгууллага олноор нь шалгаж байгаа юм байна

...Авлигатай тэмцэх газар баялаг бүтээгчдийг барьж хориод, айлгаж дарамтлаад л байгаа гэж сонин хэвлэлээр бичээд л, телевиз радиогоор хэдэн улстөрчид нь яриад л байсан. Худалч хүмүүс угаасаа худалч л байдаг юм байна. Тэдний худал яриад байгааг би баттай мэдэж байна. Яагаад гэхээр саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын дарга, цагдаагийн дарга нарыг дуудаж уулзахад хэдэн тоо баримт ярьж байна лээ. Баримт бол баримт. Тоо бол тоо. Үүнд худал зүйл байхгүй. Одоогийн байдлаар 1200 орчим аж ахуйн нэгж цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа гэж цагдаагийн дарга нь өөрөө зурагтаар ярьж байна лээ. Бас 3000 гаруй аж ахуйн нэгжид захиргааны арга хэмжээ авахуулсан гэж ярьсан. Баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож байгаа нь хуулийн тогтолцоо буруу байгаа гэсэн үг гэж Ерөнхий сайд цагдаагийн даргад хэлж байсан. Тэгэхээр бизнес эрхлэгчдийг, баялаг бүтээгчдийг Авлигатай тэмцэх газар биш цагдаагийн байгууллага олноор нь шалгаж байгаа юм байна гэж би ойлгосон. Юм л бол Авлигатай тэмцэх газрыг буруушаах дуртай, худлаа ярьж гүтгэдэг авлигачин хүмүүсээс та нар бүү айж шантраарай...

Авлигатай тэмцэх газрын contact@iaac.mn хаягаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бэхбатаас ирүүлсэн цахим захидлын хэсгээс