Долоо хоногийн ишлэл

A- A A+
Долоо хоногийн ишлэл

АТГ бол хэрэг хийсэн хүмүүст муухай газар...

  • АТГ бол хэрэг хийсэн хүмүүст муухай газар, хийгээгүй хүмүүст жирийн төрийн байгууллага шүү дээ. Тэр газарт мөрдөн байцаахаас өөр олон ажил явагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй байх аа. Бидний татварын мөнгийг хэн нэгэн хумслахаас хамгаалах хэрэгтэй шүү дээ. 
  • АТГ бол мөрдөн шалгах газар. Цагдаа шиг гэхдээ өөр хэрэг шалгахгүй. Бас нэг ялгаа нь бол удирдлагыг нь Ерөнхийлөгч томилдог. Дараа нь УИХ батална. АТГ бол Монголын ард түмний эрх ашгийг албан тушаалтнуудаас хамгаалдаг газар. Өөрөөр хэлбэл бүх нийтээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээн дэх мөрдөн шалгах байгууллага. АТГ бол шүүдэг газар биш. Цаана нь прокурор, 3 шатны Шүүх байна. Хүнийг цагдан хорихдоо шүүхээс зөвшөөрөл авдаг. Эрүүгийн хэрэг үүсгэхдээ прокурорт мэдэгдэнэ. Өмгөөлөгч энэ хугацаанд өмгөөлөх эрхээ эдэлнэ. Наана нь асуудал гарвал зохих байгууллагуудад гомдол гаргаж болно. Тийм айхтар хуучны До яам шиг аймшигтай эрх мэдэлтэй байгууллага биш юмаа. АТГ-ын албан хаагчдад хариуцлага тооцох боломж бүрэн бий. Монгол Улсын Үндсэн хууль, байцаан шийтгэх хууль гээд чухал хуулиуд байна. Тэд эдгээр хуулийн өмнө өвдөг сөхөрнө шүү дээ.
  • Авлигатай тэмцээч ээ гээд байхад Авлигатай тэмцэх газартай тэмцээд байгааг ойлгохгүй байна.