Авлигын эсрэг хүчтэй хууль, дүрэмтэй байснаар баялгийн хараалаас зайлсхийж чадна

A- A A+
Авлигын эсрэг хүчтэй хууль, дүрэмтэй байснаар баялгийн хараалаас зайлсхийж чадна

...Баялгийн хараал нь авлига нэмэгдэх, сөргөлдөөн зөрчил үүсэх, улс төрийн тогтворгүй байдал үүсэх, байгаль орчинг сүйрүүлэх зэрэг үйлдлээр илэрнэ. Гэхдээ энэ бүхнээс сэргийлэх арга байдаг. Засгийн газрын ажиллагаа ил тод байх, мэдээлэл нээлттэй, авлигын эсрэг хүчтэй хууль, дүрэмтэй байх, эдийн засаг олон тулгуурт тогтолцоог дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлж чадвал байгалийн баялгийн хараалаас зайлсхийж чадна. Жишээлбэл, Ботсвана улс татварын хэрэгжүүлж байгаа бодлогоо ил тод, ирээдүйд хэрэгжүүлэх бодлогоо олон түмэнд урьдчилан мэдэх боломж олгосон, засаглалыг ил тод болгосноор авлигын түвшинг багасгасан, том эдийн засгийн бодлого дээр төр болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж чадсанаар баялгийн орлогоороо асар их амжилтад хүрсэн...

“Хүртээмжтэй эдийн засгийг дэмжих төсөл”-ийг танилцуулах үеэр
Австралийн иргэн, эдийн засгийн ухааны доктор Д.Девисийн тавьсан
“Байгалийн нөөц баялагтай орнуудын туршлага Монголд сургамж болох нь”
сэдэвт илтгэлээс...

“Өдрийн сонин”. 2015.05.26. №131 /5083/