Авлигатай тэмцэх газрын талаар нийгмийн мэдээллийн сүлжээнд...

A- A A+
Авлигатай тэмцэх газрын талаар нийгмийн мэдээллийн сүлжээнд...

@KhadkhuuV
АТГ зарим хүний дургүйг хүргээд байгаа бололтой. Авлигачин биш, шударгаар хөдөлмөрлөж байвал энэ газартай орооцолдохгүй байж болох биш үү.

@NenSoniuch
АТГ-ыг юунд нүд үзүүрлэв? Төрлөөрөө сүрэглэн төсвөөс зулгаах “Акул”-уудыг агналаа гэж тэр үү? “Жараахай” гохдоод ажилгүйгээрээ дуудуулаад сууж байх юм уу?

@enkhbat
Номин Баярсайхан АТГ нь шалгасан аймшигт жилvvд эхэллээ гэсэн. Урьд нь та нар огт шалгуулдаггүй луйварддаг аймшиггүй он жилүүдэд амьдарч байсан.

@batupu
АТГ ард түмнийг айдастай амьдруулж байна ч гэх шиг. Авлига авч, хулгай хийсэн хүмүүс л айдастай байдаг байх даа.

@AmartuvshinD
УИХ-ын гишүүн Д.Дондогт 10 жилийн ял өгсөн гэж байна. АТГ-ыг ажлыг нь хийлгэ л дээ. Авлига Монголыг муухай харагдуулж байгаа нь үнэн шүү дээ.

@TumurTungalag
АТГ хэлмэгдүүлдэг гэх үгсийг зөвхөн айх юмтай албан тушаалтнууд амнаасаа унагадаг бололтой.

@BazarsadL 
Авлигачид, айдас тээсэн хамсаатан нар нь л АТГ-ыг араандаа зуучихаад боргоогоод байна гэж боддог. Буруу юу, зөв үү?