Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.05.25-30/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.05.25-30/

Сингапурын Дээд шүүхээс авлигын хэрэгт төрийн албан хаагч, бизнес эрхлэгчэд ял оноох зарчмыг тодруулж өгөв (2015.05.21).

Сингапур. Авлигын хэрэгт зохих шийтгэлийг ногдуулахын тулд тухайн авлигын хэргийн онцлог шинжийг авч үзэх болно хэмээн Дээд шүүхээс мэдэгдсэн байна. Хувийн салбарын авлига уу, эсхүл бизнесийн салбарын авлига уу гэдгээс үл хамааран хоёуланд нь хорих ял ногдуулах боломжтой бол аль нэгийг нь илүүд үзэхгүй гэнэ. 

Баримт: Саед Мостофа Ромел нь Далайн үйлчилгээний газрын орлогч зөвлөх ба газрын тос зөөвөрлөх усан онгоцны бэлэн байдлыг шалган өндөр эрсдэл байхгүй талаар дүгнэлт гаргадаг нэгэн. Хэрэв тэрээр бага болон дунд зэргийн эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гаргавал усан онгоц тээвэр хийх боломжтой болж газрын тосны терминалд орох эрх нь нээгддэг. Хэрэв өндөр эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарвал онгоцонд засвар үйлчилгээ хийгдэхээс нааш терминалд орох эрх үүсдэггүй байна. Ямар эрсдэлтэй байгаагаас үл хамааран Саед онгоцны байдлын талаар дүгнэлт бүхий тайлан гаргаж даргадаа танилцуулдаг байна.

Нэгдүгээр тохиолдол: 2014 оны 3 дугаар сард онгоцны тээвэрт бүрэн эсэх талаарх хяналт шалгалтыг хийжээ. Хяналт шалгалтын дараа тэрээр онгоцонд хэд хэдэн өндөр эрсдэл бүхий гэмтэл байгаа талаар онгоцны дарга, инженерт хэлж зөвшөөрөл олгоогүй байна. Онгоцны дарга түүнтэй санал нийлээгүй ба анхааруулсан зүйлүүдийг эрсдэл багатай, газар дээр нь засварлах боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн энэ талаар хяналт шалгалтын тайланд дурдагдах асуудал бус гэж үзсэн байна. Тэрээр Саедтай хэрхэн асуудлыг шийдэх талаар ярилцан түүнд 3000 ам.доллар төлөхөөр болсон байна. Харин Саед өндөр эрсдэлтэй асуудлыг тайланд дурдахгүй байх талаар тохирсон ажээ.

Хоёрдугаар тохиолдол: Онгоцны дарга Авлигын үйлдлийг шалгах хороонд Саедэд мэдэгдэхгүйгээр өргөдөл гаргажээ. Тус байгууллагаас тусгай үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Өндөр эрсдэлд хамаарах гэмтэлтэй онгоцыг үзлэгт бэлтгэжээ. Мэдээжийн хэрэг Саед гэмтлийг олж тогтоон онгоцны даргад мэдэгдсэн байна. Өмнөх тохиолдолтой ижилхэн онгоцны ахмад хэрхэн асуудлыг шийдэж болох талаар түүнтэй ярилцаад Саед онгоцны гэмтлийг тайланд дурдахгүй хэмээн ахмадаас 3000 ам.доллар авчээ.
Өөр онгоцны ахмадаас тэрээр ямар нэг асуудалгүй хяналт шалгалтын тайлангийн оронд мөн 1200 ам.доллар авсан байна.

Шийдвэр: Саед өөрийн бурууг хүлээсэн ба дээрх хоёр асуудлаар 2 сарын хорих ялаар шийтгүүлжээ.
Дээд шүүх: Прокурорын зүгээс яллах дүгнэлт хангалтгүй, ялын хэмжээг нэмэгдүүлж 6-8 сар болгох шаардлагатай гэж үзсэн байна. Прокурорын ялын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг нааштайгаар шийджээ.

Ял шийтгэлийн талаарх эрэгцүүлэл: Хувийн хэвшил дэх авлига уу, төрийн байгууллага дахь авлига уу гэдгээс нь хамаараад хорих ял оноох эсэхийг шийддэг байж таарахгүй юм. 
Төрийн албан хаагчдад ихэвчлэн хорих ял оноодог. Хэдийгээр энэ нь хэвийн үзэгдэл ч гэсэн Ерөнхий шүүгч төрийн албаны авлигад хорих ял оноодог харин хувийн хэвшлийн авлигад торгуулийн ял оноох нь буруу бөгөөд энэ нь Сингапурын хууль тогтоомжийг илэрхийлэхгүй байна гэжээ. 

Сингапур Улсад хувийн хэвшил дэх авлигыг ноцтой гэж авч үздэг. Хувийн хэвшлийн гэмт хэргийн гэм буруугүйн түвшнээс хамааран торгуулийн ял оноох явдал байна. Энэ нь оролцогчийн ашиг сонирхолд бодит хохирол учраагүй, хохирлын хэмжээ 30000 ам.доллараас бага нөхцөлд торгуулийн ял оноож байна. Тэгэхдээ энэ нь хувийн салбарын авлигын хэрэгт хорих ял оноохгүй гэсэн үг биш юм. Харин ч авлигын ямар хэрэг байгаагаас хамаарах асуудал юм.

Ерөнхий шүүгч авлигын хэрэгт хувийн хэвшлийн гурван өргөн хүрээний асуудлыг хамруулан авч үзэх хэрэгтэйг дурдав. Үүнд:

  1. Хүлээн авагч тал нь өөрийн эрх мэдлийн хүрээнд өгөгч талд давуу байдал олгосон. Тэгэхдээ тэрхүү давуу байдлыг өгөгч тал эдэлсэн эсэхээс үл хамааран хээл хахуулийг авсан ба ихэвчлэн өгөгч талын санаачилгаар үйлдэгддэг.
  2. Хүлээн авагч тал өөрийн хийх ёстой үүргээ биелүүлэхгүйгээс өгөгч тал өгөхөөс аргагүй байдалд орох явдал. Энэ мөн л өгөгч талын санаачилгаар үйлдэгддэг.
  3. Өгөгч талын буруутай үйлдлийн хариуцлагыг хариуцах тул хүлээн авагч тал хээл хахууль авдаг. Хэдийгээр энэхүү үйлдэл хууль ёсны бус байж болох ч хүлээн авагч талын санаачилгаар үйлдэгддэг. 

Эхний тохиолдолд хорих ял авах эсэх нь босго давсан эсэхээс хамаардаг. Хоёр дахь тохиолдолд ихэвчлэн хорих ял оноодог. Гурав дахь тохиолдолд хээл хахууль өгсөн эсэхээс үл хамааран хүний хууль ёсны эрхийг хязгаарлах асуудал яригддаг. Хорих ял оноож болох талтай. Энэ төрлийн авлигын асуудал нь Сингапур Улсын бүх зүйлд харшилж байгаа ба Сингапурт бизнес эрхлэх итгэлийг алдагдуулж байна хэмээн Ерөнхий шүүгч тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж

Индонезийн Авлигатай тэмцэх хороонд томилогдсон есөн эмэгтэй аль нэгэн намд харьяалагддаггүй байна (2015.05.21). 

Жакарта. Индонезийн Ерөнхийлөгч Видодо Авлигыг утсгах хорооны удирдлагыг сонгох хороонд есөн эмэгтэйг санал болгосон байна. Удирдлагыг сонгох хорооны гишүүдийг аль нэг намаас ангид гэдэгт итгэлтэй байгаа аж. 

Эх сурвалж

Лаосын төрийн өндөр албан тушаалтнууд төсвийн хөрөнгөөр өөрсдийн гэр хүртэл зам тавьжээ (2015.05.21). 

БНЛУ. Төрийн өндөр албан тушаалтнууд тус улсын төв зам, талбайд зарцуулах хөрөнгөөр өөрсдийн амины сууц хүрэх замыг төсвөөр хөрөнгөөр барьж байгаад энгийн иргэд дургүйцэж байгаа аж. Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн яам 4 дүгээр сард 5 метрийн өргөнтэй 600 метрийн урт 400 сая лаос кипийн өртгийн үнэ бүхий замыг Улс төрийн товчооны гишүүн, Лаосын Авлигатай тэмцэх газрын дарга болон Засгийн газрын хянан шалгах хорооны даргын гэр буюу Боунтонг Читмани (Bounthong Chitmany) хүртэл тавихаар баталсан байна.

Энэ нь Пакао тосгонд буюу нийслэл Вьентьяаны Саесета дүүргийн гол замын хажууд аж. Өөрийнхөө нэрийг хэлэхээс татгалзсан Вьентьяаны оршин суугч “Яагаад дарга нар бүгд ижилхэн байдаг байна? Тэд тосгонд амьдардаг хүмүүст зам хэрэгтэй гэдгийг бодохгүй, зөвхөн өөрсдийн гэр лүү зам тавьдаг юм бэ? Тэд юу чухал, эсхүл шаардлагатай гэдгийг боддоггүй юм” гэжээ. Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн газрын дарга Детсонкам Таммавонгоос Чөлөөт Ази радиогийн сурвалжлагчид ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Эх сурвалж

Авлигын хэргийн улмаас Гватемалын Ерөнхийлөгч хэдэн яамдын сайдыг огцруулав (2015.05.21).

Гватемал. Авлигын хэргийн улмаас өрнөөд буй улс төрийн шуугианы үеэр Гватемалын Ерөнхийлөгч Отто Перес хэдэн яамдын сайдыг огцруулав. Тэрээр Дотоод явдлын яамны сайд болон Эрчим хүч, хүрээлэн буй орчны яамны сайд, Тагнуулын байгууллагын дарга болон бусад өндөр албан тушаалтнуудыг тус улсад сүүлийн үед гарсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглааны улмаас огцруулснаа сурвалжлагчид мэдэгдсэн байна. Төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан асуудлыг засгийн газрын зүгээс мөрдөн байцаагчдыг дэмжин ажиллах болно хэмээн авлигын асуудалд буруутгагдаагүй нэгэн чөлөөнд гарсан армийн генерал сурвалжлагчид мэдэгдсэн байна. Есөн сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж буй энэхүү авлигын асуудалтай холбоотой шуугиан Ерөнхийлөгчийн тэргүүлдэг консерватив эх орон намын нэр хүндэд хүндээр тусаж байна. Учир нь Дотоод явдлын сайд асан Маурисио Лопес Бонила, Төв банкны захирал Жулио Суарез, Нийгмийн хамгааллын хүрээлэнгийн захирал асах Родригес нар нь бүгд түүний ойрын хамсаатнууд байсан аж. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй юм.

Эх сурвалж

Тайландын Засгийн газар төрийн албан хаагчдын үндсэн цалинг өөрчлөх бодолтой байна (2015.06.05). 

Бангкок. Төрийн албанд татах, төрийн албаны хээл хахуулийн асуудлыг бууруулах зорилгоор Ерөнхий аудитын газар төрийн албан хаагчдын үндсэн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохоор судалгаа хийж байна. Нийтийн албаны удирдлагын зөвлөлтэй хамтран явуулсан судалгааны үр дүнг Сангийн сайд Сомай Пазээ даргалдаг Цалин, хөлсний хороонд явуулах юм байна. Одоогийн төрийн албан хаагчдын цалин давхцдаг ба байгууллагууд өөрсдөө тогтоодог байна. Тухайлбал, шүүгчдийн цалин бусад төрийн албан хаагчдынхаас өндөр байдаг. Цалингийн шинэ бүтцээр бага орлоготой төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр тусгаад байгаа ба яг ижил түвшний албан хаагчид өөр байгууллагад ялгаатай цалин авч байгааг өөрчлөх юм. Нөгөө талаас авлигатай тэмцэх нь засгийн газрын зорилтуудын нэг тул төрийн албан хаагчдын цалинг шинэчлэх нь тус асуудлыг шийдвэрлэхэд ач тустай. Үүнээс гадна төрийн худалдан авалт болон төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид авлигын хэрэгт холбогдсон нөхцөлд ялыг чангатгах хуулийн төслийг санаачлаад байгаа аж.

Эх сурвалж

Болгарын засгийн газар авлигатай тэмцэх үндэсний зөвлөл байгуулсан талаар мэдээгдэв (2015.06.05).

София. Болгарын засгийн газар Сайд нарын зөвлөлд зөвлөлдөх, үйл ажиллагааг уялдуулах, хянах чиг үүрэгтэй Авлигатай тэмцэх үндэсний зөвлөл байгуулах болсон талаар мэдэгдэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх бодлого боловсруулах асуудлыг тус зөвлөл хариуцна хэмээн засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдэгдсэн байна. Тус зөвлөл нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах юм. Түүнчлэн батлагдсан стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихаас гадна хэрэгжилтийн гадны үнэлгээг зохион байгуулах аж. Зөвлөл нь авлигатай тэмцэх бодлогын хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэн үр дүнг сайжруулах чиглэлээр зөвлөмж санал болгох юм. Үүнээс гадна авлигын эсрэг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах чиглэлээр ажиллана. Шинээр байгуулагдаж буй зөвлөлийг Ерөнхий сайдын орлогч Меглена Кунева тэргүүлэх ба орлогч нь Хууль зүйн сайд Христо Иванов болно. Зөвлөлийн гишүүдэд хууль зүйн орлогч сайд, дотоод явдлын орлогч сайд, эдийн засаг, сангийн яамны орлогч сайд байхаас гадна Үндэсний тагнуулын газрын орлогч дарга, Ерөнхий прокурорын орлогч, Дээд шүүхийн зөвлөлийн гишүүн зэрэг багтах аж. Зөвлөл хоёр сард нэг удаа хуралдах ба шаардлагатай нөхцөлд хуралдах боломжтой. Хуралд мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөллийг урилгаар оролцуулах аж. Үндэсний зөвлөлийн Авлигатай тэмцэх бодлогын хэрэгжилтэд Иргэний зөвлөл хяналт тавих юм байна. Иргэний зөвлөлд төрийн бус байгууллагын төлөөлөл, бизнесийн салбар болон авлигатай тэмцэх чиглэлээр туршалагатай бие даасан, хараат бус шинжээч орох юм.

Эх сурвалж