Дмитро Котяр: Монгол дахь авлигатай тэмцэх институцийг сайн загвар гэж үздэг

A- A A+
Дмитро Котяр: Монгол дахь авлигатай тэмцэх институцийг сайн загвар гэж үздэг

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээчдийн багийн ахлагч, Авлигын эсрэг сүлжээний зөвлөх Дмитро Котяр: 

…Дэлхийн олон улс орон авлигатай тэмцэх бие даасан институцтэй. Гэхдээ үйл ажил­лагааны цар хүрээ, тусгайл­сан чиг үүргээсээ хамаараад загварын хувьд ялгаатай л даа. Зарим нэг улс нь авлигаас сэргийлэх, нөгөө нь авлигын гэмт хэргийг мөрдөх, илрүүлэх чиг үүрэгтэй хэд хэдэн агентлагтай байхад өөр хэсэг нь Монгол шиг нэг институцтэй байдаг. Монгол дахь институцийг сайн загвар гэж үздэг. Тиймээс ч дэвшил гаргаж чадаж байгаа. Харин байх шаардлагагүй гээд татан буулгах юм бол Монголын авли­гын эсрэг тэмцэлд гарцаагүй маш том ухралт болно. Тиймээс бидний зүгээс энэ институцийг үгүй болгох биш улам хүчир­хэгжүүлэхийг тууштай дэм­­жиж байгаа. Боловсон хүч­ний хувьд ч чадваржуулж, салбар бүрээр нь тусгайлан мэргэшүүлэх, сургах, орон тоог нь нэмэгдүүлж, боломжтой бол орон нутагт салбаруудтай болгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, прокурор, эрүүгийн хэргийн шүүх зэрэг хууль хэрэгжүүлэгч бусад байгууллагыг ч зөвхөн авлигын гэмт хэргийн чиглэлээр нарийн мэргэшсэн боловсон хүчнээр хангах тал дээр анхаарч, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй. Шүүх засаглалд мөн шинэчлэл шаардлагатай байна. Учир нь өнөөдөр Мон­голын шүүх засаглал хангалт­тай хараат бус байж чадахгүй байна. Шүүгчдийн сонгон шалга­руулалт, Шүүхийн ерөн­хий зөвлөлийн удирдлагын томил­гоо зэрэгт Засгийн газар, УИХ зэрэг улс төрийн байгуул­лагуудын оролцоо хэтэрхий их байна. Эдгээр үйл явцыг улс төрийн оролцооноос бүрэн ангижруулах нь туйлын чухал. Энэ мэтчлэн өөрчлөлтүүдийг хийчих юм бол Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно... 

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонины 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн
107 /2238/ дугаарт өгсөн ярилцлагын хэсгээс