Долоо хоногийн ишлэл

A- A A+
Долоо хоногийн ишлэл
  • Манай нэг нэр хүндтэй өндөр албан тушаалтан УИХ-ын танхимд АТГ-ынхныг, ер нь хуулийнхныг айхтар хатуу үгээр дайрч хуучны До яамтай зүйрлэн загнаж, бид ийм зүйлийг хүсч ардчилсан хувьсгал хийгээгүй гэх зэргээр томорч харагдсан. Уг нь энэ эрхэм ингэж дүвчигнэхийн оронд цадигаа алдсан луйварчид, авлигачид, хуулийг гууль болгосон эрх мэдэлтнүүдийнхээ талаар энэ хатуу үгээ хэлсэн бол улс төрд, ард иргэдэд, хуулийг хэрэгжүүлэхэд мөн ч их тус болох байсан. Тэгээгүйд нь би, бид одоо ч харамссаар байдаг.
  • АТГ прокурорын зөвшөөрөлтэй бол хэнийг ч шалгаж болно шүү дээ. Гэм хийгээгүй л юм бол айж сандрах хэрэг байгаа юм уу. Хууль, шүүхийн өмнө бүгд эрх тэгш биз дээ.