Дотны хүмүүсээ шалгаж байгаа зүйл анги, байгууллагаас нь мултлахыг хичээж буй үйлдэл гэв

A- A A+
Дотны хүмүүсээ шалгаж байгаа зүйл анги, байгууллагаас нь мултлахыг хичээж буй үйлдэл гэв

...УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг саяхан өргөн барьжээ. Хэрвээ энэ хуулийн төслийг хууль тогтоогчид баталбал Авлигатай тэмцэх газрын харъяалан шалгадаг албан тушаалын гэмт хэргүүдийг салгаж, цагдаад шилжүүлэх юм. Хаа холын Гватемалд нууц амраг нь хэрэгт холбогдоход хуулийн байгууллагын ажилд саад болохгүй гээд албан тушаалаасаа огцордог дэд ерөнхийлөгчийн тухай олон улсын агентлаг мэдээлж байна. Харин Монголд хүргэн дүү нь хэрэгт холбогдоход хэргийг нь шалгаж байгаа байгууллагыг татан буулгахаар улайрч суугаа их хурлын гишүүний тухай ярьцгааж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охины нөхөр Г.Дэнзэнг 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан 17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үнэ бүхий тендерт эхнэрийнхээ эзэмшилтэй “Говь повер” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан, 2015 онд дээрх компани нь улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр авсан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар шалгаж байгааг хэн хүнгүй мэднэ. Тиймээс л түүний санаачилсан хуулийн төсөл ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн өш хонзонгийн сэдэлтэй, хууль тогтоогчийн албан тушаалаараа өөрийнхөө ойр дотны хүмүүсийг шалгаж байгаа зүйл анги, байгууллагаас нь мултлахыг хичээж буй үйлдэл хэмээн сэтгүүлчид бичсээр байна...

Эх сурвалж: “Гватемалын дэд ерөнхийлөгч ба Монголын их хурлын гишүүн” нийтлэлийн хэсгээс

http://www.zaluu.com/read/5334gca