Гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээллийг шалгав

A- A A+
Гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газар 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 63 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 2 хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 57 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.