Б.Пүрэвдорж: Хөндлөнгөөс нөлөөлөхгүйн үүднээс албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн

A- A A+
Б.Пүрэвдорж: Хөндлөнгөөс нөлөөлөхгүйн үүднээс албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж:

...Ер нь албан тушаалтнууд өөртэй нь холбоотой хэрэг шалгах үед хөндлөнгөөс нөлөөлөх явдал гардаг. Тийм учраас миний бие энэ хэргийн шалгалтыг хэвийн явуулах, хөндлөнгөөс нөлөө байлгахгүй байх үүднээс өөрийн хүсэлтээр ИХШХЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгч байна. Ер нь ардчилсан улсад албан тушаалтнууд асуудлаа шалгуулаад, нэр төрөө сэргээлгээд эргээд ажилдаа ордог тохиолдол маш их байдаг. Харин Монголд байхгүй. Тийм зүйлийг би санахгүй байна. Харин би залуу хүний хувьд, төрд цаашид зүтгэх хүний ёсоор энэ соёлыг Монголд бий болгоё гэсэн зорилготой байна. Шалгуулна, үнэн мөн нь олдоно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/118158.shtml