Ц.Нямдорж: Монголын төрд олон жил зүтгэсэн хүмүүс сонирхлын зөрчлөөс хол байх ухаантай байх хэрэгтэй

A- A A+
Ц.Нямдорж: Монголын төрд олон жил зүтгэсэн хүмүүс сонирхлын зөрчлөөс хол байх ухаантай байх хэрэгтэй

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж: 

...Хууль яаж шийдэгдэхийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ чиг рүү /прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх/ явуулах нь зөв байх. Гэхдээ АТГ-ыг хэт үгүйсгэж, мөрдөн шалгах хэргүүдийг байхгүй болгоно гэдэг бол хэрэг дээрээ энэ байгууллагыг байхгүй болгоно гэсэн үг. Ийм санаархал явж байгаа бол энэ буруу. АТГ хааяа алдаатай юм хийж алдаа оноо гаргаж байгаа ч гэсэн ерөнхий явж байгаа чиг хандлага нь зөв. Ялангуяа төрийн албанд шургалчихаад өмч хөрөнгө хулгайлж, өргөсөн тангаргаасаа няцаж байгаа этгээдүүдийн хэргийг цаашаа шалгахгүй орхиж болохгүй. Энэ өнцгөөс нь авч үзвэл АТГ-ыг оролддог цаг нь биш ээ. Өргөн мэдүүлсэн субъект нь биш байж магадгүй. Хүн нь биш. Ийм асуудал байгаа бол нам дотроо өөрсдөө ярьж байгаад өөр хүнээр өргөн мэдүүлэхээ шийдэх ёстой байсан юм даа. Одоо сонирхлын зөрчилтэй, зөрчилгүй гээд асуудал хэвлэлээр гараад эхэллээ. Монголын төрд олон жил зүтгэсэн хүмүүс иймэрхүү юманд оролцохдоо хэл амнаас хол байх, сонирхлын зөрчлөөс хол байх ухаантай байх хэрэгтэй. 

ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагын хэсгээс
2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр